Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл хийжээ. Зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байсан учраас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон юм байна. Тэгвэл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотын нийтийн тээврийн шинэчлэлд зориулан 20 цахилгаан автобус олгохоор шийдвэрлэснээ дуулгажээ. Тун удахгүй цахилгаан автобус бүхий нийтийн тээврийн үйлчилгээг Дарханд нэвтрүүлэх аж.