Тавантолгой түлш компаниас “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний талаар мэдээлэл өглөө. Тавантолгой түлш компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023-2024 оны галлагааны удирал өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр нийт 492 борлуулалтын цэг ажиллаж байна.
400 орчим машинаар түгээлтэд гараад эхэлсэн байна.
Үлдсэн 163 борлуулалтын цэгийг аравдугаар сарын 1 хүртэл үе шаттай ажиллуулна. Энэ жилийн хувьд нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, өөрийн агуулахад 18 мянган тонн түлшний нөөцтэй буюу нийт 118 мянган тонн түлшний нөөцтэй байна" гэв.
Д.Батчулуун