Тавантолгой түлш компаниас “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Технологийн бодлогын хэлтсийн дарга Г.Өлзийбат дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тавантолгой түлш компанийн хувьд энэ жил баруун, төв, зүүн гэсэн үйлдвэрийн хэмжээнд нийт 13-14 шугам ажиллаж байна. Галлагааны улирлын нөөц бүрдүүлэлтийн ажлын хүрээнд 120 мянган тонн үйлдвэрлэж, нөөцлөх төлөвлөгөө гарган ажилласан. Зүүн үйлдвэр дээр гол ачаалал авч ажиллана. Зүүн үйлдвэр дээр долоон шугам, баруун үйлдвэр дээр дөрвөн шугам, төвийн үйлдвэр дээр хоёр шугам, нийт 13 шугамтай үйл ажиллагаа явуулна. 2019 оноос өнөөдрийг хүртэл манай технологийн горим өөрчлөгдөөгүй явж байгаа. 2023 онд нийтдээ 539,628 тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжийн нөөц бүрдүүлэлтээ хийгээд явж байна" гэв.
Д.Батчулуун