Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төвийн бүсийн “Шинэ хоршоо”-ны нээлт Дархан-Уул аймагт болж байна

2024-5-06
0
ЖИРГЭХ

Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг хийлээ.  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, малчид, хоршоологчид маань идэвхтэй оролцож байгаад  баяртай байна. Цаг үеэ олсон ажил гэж иргэд дэмжиж байгаад талархал илэрхийлье.

No description available.

2023-2024 оны өвөл нийт газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл үүссэн байлаа. Цас зудын давтамж ойртож байна. Засгийн газар энэ асуудалд анхаарч, бодлогын арга хэмжээ авах шаардлагатай болсон. Зуд болсон үед өвс тэжээл өгснөөр малчдын асуудлыг шийдвэрлэхгүй. Энэ асуудлыг углуургаар нь шийдвэрлэх хэрэгтэй. Тийм учраас Засгийн газар УИХ-аар холбогдох хуулийг дөрөвдүгээр сарын 19-нд батлууллаа. Энэ бол цаг үеийн шаардлагаар батлагдсан хууль юм. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэх хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 24-нд баталлаа. 

Монгол Улсын нийт газар нутгийн 72 хувийг бэлчээр эзэлж байна. Мал аж ахуйн салбар ДНБ-ий 10 хувийг эзэлдэг. 30 жилийн өмнө мал аж ахуйн салбар Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг эзэлдэг байлаа. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй явж ирлээ. Мал аж ахуйн салбар үнийн хөөрөгдлийн суурь болж ирлээ. Мөн мал аж ахуйн салбар эрсдэл өндөртэй бизнес. Малчид арилжааны банкнаас жилийн 20-25 хувийн хүүтэй зээл авдаг. Бид цас зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчидтай уулзаж ярилцсан. Ингээд малчдын түгжрэлийн  асуудлыг тэдний саналаас гаргаж ирсэн. Нэг малаас авч байгаа ашиг бага.   Өнөөдрийн байдлаар дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая, зарлага 2.1 сая төгрөг. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай явж ирлээ.

No description available.

Малчид нэг төлгөөр 50 кг гурил худалдаж авдаг байсан бол өнөөдөр зарим аймагт гурван төлгөөр худалдан авч байна.  Тиймээс малын тоо биш чанарт анхаардаг байх хэрэгтэй. Нэг үхрийг нэг жил тэжээгээд нэг сая төгрөгөөр худалдаж байна. Гэтэл үхрийг худалдан авсан ченж таван сая төгрөг хүргэж байна. Малчид олон малтай байж банкны зээл авч байна. Энэ бүх түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй.

Төвийн бүс болох Дархан-Уул аймаг 260 мянга, Төв аймаг 5  сая, Сэлэнгэ аймаг 1.8 сая малтай.  Бүс нутгийн хувьд эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйтай  бүс.  Дархан-Уул аймаг нэг малаас олдог орлогоороо бусдыгаа тэргүүлж байна. Гэхдээ бодлогын дэмжлэг дутуу.

Орон нутагт ажиллаж явахдаа  “Малчин гэж 50 гаруй насны эхнэр, нөхөр хоёрыг хэлнэ” гэж дүгнэхээр байна.  Хүүхдүүд нь сургуульд явсан, ахмадууд нь хот суурин газар бараадсан. Гэтэл тэр хоёр малчин 1000 малыг яаж маллах вэ гэдэг асуудал байна.

Малчдад ямар асуудал тулгамдаж байна вэ гэсэн санал асуулгаар ган зуд, малын тэжээл үнэтэй, бэлчээрийн даац хэтэрсэн байгааг дурджээ. 

Төр, засгаас  малын мах, түүхий эдийн үйлдвэр, борлуулах цэг байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Гэвч үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа үхрийн ширний 70 хувь нь хаягдаж байна. Гар аргаар төхөөрсөн, малын гуур зэргээс арьс цоохортож, цоорсон байна. Нөгөөтэйгүүр мал эмнэлгийн үйлчилгээ хүрэхгүй байгааг харуулж байгаа юм. Тогтвортой ханган нийлүүлэлт байхгүй учир үйлдвэр доголдоно.

Өвлийг давахын тулд өвс тэжээл бэлтгэдэг нийтлэг ойлголт байна. Гэтэл бид малынхаа хүчээр хүүхдийн сургалтын төлбөрөө төлж, банкнаас зээл авч, хүнсний хэрэгцээгээ хангаж байгаа. Төвийн бүсээс Төв аймаг өнгөрсөн өвлийг хүнд давсан.

No description available.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөний өрнүүлэн хэрэгжүүлж байна.

Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж  таван жилийн хугацаатай, хүүгүй, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын зээл олгоно.  Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүлж байна” хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдыг анхан шатны хоршоо байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг байхыг Засгийн газар зорьж байгааг онцлов. Ингэснээр малчдын амьжиргаа шинэ хэв маягт шилжих юм. “Шинэ хоршоо “ хөдөлгөөнөөр малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ  жилийн дөрвөн улиралд өдөр бүр зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэх юм. Үүнийг  Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбартаа шинэчлэл хийж, өндөр ашиг, орлоготой болгосон Шинэ Зеланд улсаар жишээлэн тайлбарлав.

No description available.

Малчид хөрөнгө оруулалтын зээлийг авч, ямар бизнес хийх талаар ихэд сонирхож байлаа. Хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас  50 хүртэлх сая төгрөгийг 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэйгээр авах боломжтой. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилготой хоршоо бүрд дээрх зээлийг олгохоор Засгийн газар Монголбанктай тохирсон байна.

Ийнхүү Засгийн газар мянган мэргэжлийн эзэд болсон малчдад бизнес эрхлэх боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгож байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    4 цаг 17 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    10 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 48 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    13 цаг 42 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    14 цаг 10 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    14 цаг 12 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    14 цаг 20 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    14 цаг 40 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    14 цаг 56 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    15 цаг 5 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    15 цаг 27 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    15 цаг 44 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    15 цаг 56 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    16 цаг 41 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    16 цаг 50 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 58 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    17 цаг 10 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    17 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    17 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК