Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэн нээлээ

2024-5-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.

Энэ хүрээнд “Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей (Төв байр-Хуучин барилга)-д 5 дугаар сарын 09-ний өдөр нээж, ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар Ерөнхий чуулганы зочид, төлөөлөгчдөд толилууллаа.


Уг үзэсгэлэн 3 хэсэг агуулгатай:

1. “ЮНЕСКО-ийн дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсаас олон улсын, бүс нутгийн өвд бүртгэгдсэн өвүүдийн тусгай үзэсгэлэн: Үүнд:
1.1. “Монгол шунхан данжуур” ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2011 он)
1.2. “Есөн эрдэнийн ганжуур” ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2013 он)
1.3. “Сахиусан дара эх” Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн. (2014 он)
1.4. “Мэргэд гарахын орон судрын модон бар” Ази-Номхон далайн бүс нутгийн хөвд бүртгэгдсэн. (2016 он)
1.5. “Данжуурын гэрэлт хөшөө” юнеско-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд Монгол шунхан Данжуурын нэмэлт болж (inclusion) бүртгэгдсэн. (2017 он)
1.6. “Цогтын хадны бичээс” ЮНЕСКО-ийн ''Дэлхийн дурсамж'' хөтөлбөрийн олон улсын дэлхийн өвийн жагсаалт (2023 он)

1.7. Нэр дэвшүүлж буй өв “Халхын ноёдын угсаа залгамжилсан хүрдэн зураг буюу Халхын 4 хааны угийн бичиг” (цахим танилцуулга)

Дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо, Азийн соёлын төвтэй хамтран хэрэгжүүлдэг баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, хүртээмжийг сайжруулах бичил тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сангийн хамтарсан веб сайтаас авна уу.

2. МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЖ ИРСЭН БИЧИГ ҮСЭГ, ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ДУРСГАЛ, НОМ, ХЭВЛЭЛ

Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, үндэсний бичгийн дурсгал хэмээх нэгдүгээр хэсэгт, монголчуудын хэрэглэж ирсэн соёмбо, тод, дөрвөлжин, вагиндра зэрэг бичгээр бичсэн ном судар болон түүнд холбогдох судалгааны бүтээлийг хамарч буй юм. Эртний эрдэмтэн мэргэдийн бүтээн туурвисан хэл шинжлэлийн холбогдолтой гар бичмэл сурвалж болон толь бичиг зэргийг дээжлэн багтаав. Үүнд, Равжамба Данзандагвын зохиосон “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон Хэлний чимэг хэмээгдэх оршив”, монгол хэлний хамгийн анхны тайлбар толь болох “Хорин нэгт тайлбар толь”-ийн 1717 оны бээжин модон барын хэвлэл, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, орчуулагч, толь зүйч С.Шагж багштаны туурвисан “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон чандманийн эрих”, “Дөт зам” зэрэг гар бичмэл болон 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 111 жилийн тэртээ Нийслэл хүрээнээ хэвлэгдэж байсан “Шинэ толь” сэтгүүл зэргийг дурдаж болно.

3. “БИЧИГ СОЁЛЫН ӨВ” Үнэт ховор номын музейн үзмэр, эд өлгийн зүйлс буюу

Монгол Улсын Үндэсний номын сангийн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй хосгүй үнэт, үнэт үзмэрүүд болон нүүдэлчин монголчуудын бичиг, номын гайхамшгийг харуулсан хосгүй нандин бүтээлүүд, гар бичмэл, барын ном судар, монголчуудын бичиг номын хэрэглэгдэхүүн болох номын донтор, арьсан баринтаг, модон шогол, үнсэн самбар, хулсан үзэг болоод уламжлалт хэвлэлийн онцлогийг харуулсан модон бар, чулуун бар, хорголжин барын дурсгалуудыг тайлбарлан танилцуулах болно.

Үзэсгэлэнд 500 гаруй бичиг үсгийн дурсгал, судар, үзмэр, эд өлгийн зүйлс, ном, хэвлэлийг дээжлэн дэглэсэн ба 2024 оны 5 дугаар 09-31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Соёлын яамнаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    2 цаг 44 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    8 цаг 56 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 14 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    12 цаг 9 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    12 цаг 37 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    12 цаг 38 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    12 цаг 47 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    13 цаг 7 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    13 цаг 22 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    13 цаг 31 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    13 цаг 54 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    14 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    14 цаг 23 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    15 цаг 8 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    15 цаг 16 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 25 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    15 цаг 37 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    15 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    16 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 28 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК