Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаан загалмай нийгэмлэгээс малчдад хүргэсэн тусламжийн мөнгөн дүн 7 тэрбумыг давав

2024-5-13
0
ЖИРГЭХ

Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад хүрээд буй гадаад, дотоодын тусламж өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгт хүрээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Олон зуун хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж үүнд хувь нэмрээ оруулсны дотор дан ганц нэг байгууллагын тусламж дийлэнх хэсгийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь Монголын Улаан загалмай нийгэмлэг бөгөөд тус байгууллагын цуглуулж малчдад бодитоор хүргэсэн тусламж өнөөдөр дангаараа 7.1 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл зуд эхэлснээс хойш энэ байгууллага 21 аймгийн 10650 өрхөд нийтдээ ийм хэмжээний үнийн дүн бүхий тусламж үзүүлсэн дүн мэдээ гарчээ. Үүнд өрх бүрд олгосон 550 мянган төгрөгийн мөнгөн хандив, 215 мянган төгрөгийн эрдэс тэжээлийн багц, бусад олон төрлийн биет тусламж багтаж байна.

Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаагаа явуулах нэг гол үндэс суурь нь гадаад орнууд, олон улсын байгууллагуудын төрөл бүрийн хандив, тусламж байдаг. Иргэдэд туслах чадамж, нөөц нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн болон бусад байгууллагатай тогтоосон хэлхээ холбоо, уг харилцааг хөтлөн явуулах менежмэнт, монгол үгээр бол энэ талын хөөцөлдөлгөөнөөс ихээхэн хамааралтай гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн онд уг байгууллагын ерөнхийлөгчөөр цэвэр энэ талын мэргэжлийн хүн, чухам гадаад харилцааны судсыг атгаж буй эрхэм сонгогдсон нь өнөөдөр зудад нэрвэгдсэн малчдад үзүүлэх тусламж богино хугацаанд ийм өндөр хэмжээнд хүрэхэд шууд нөлөөлжээ. Тэр хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм. Б.Батцэцэг нь 2004 оноос Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнээр ажиллаж, 2014 онд Удирдах зөвлөлийн гишүүн болсон бол 2019 онд нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, 2023 оны наймдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Энэ албыг хүлээж авсан даруйдаа тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн гадаад харилцааг эрс идэвхжүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус байгууллагад орж ирэх хандив, тусламж огцом нэмэгдсэнтэй бараг залгуулаад Монгол улсад зудын гамшиг эхэлсэн билээ.

Дипломат албаны болон бусад шугамаар олон улсад тавьсан Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тууштай хүсэлтүүд үр дүнд хүрч, зудын гамшгийг арилгахад зориулан гадаад орнуудын олгож буй тусламж түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд очоод байна. Дээр дурдсанчлан, одоогоор малчдад хүрсэн тусламж мөнгөн дүнгээрээ 7.1 тэрбум төгрөг болоод буй бөгөөд хэдийгээр тус нийгэмлэг зудад өртсөн 10 мянган өрхөд тусламж хүргэх зорилтоо бүрэн биелүүлсэн боловч энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийг ивээх сан, ДЭМБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн холбоо, “Дэлхийн зөн”, АНУ, Европын холбоо, БНХАУ, БНСУ, ОХУ, Австрали, Мальта, Канад зэрэг 30 гаруй олон улсын байгууллага, гадаад орнууд Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголд богино хугацаанд ихээхэн хэмжээний тусламж үзүүлээд байна. Энэ нь Гадаад харилцааны сайдын албыг амжилттай хашиж буй хүн тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагийн шууд нөлөө, эерэг  тусгал гэж үзэхээс аргагүй юм.    

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    3 цаг 16 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    3 цаг 24 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    3 цаг 55 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    5 цаг 2 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    5 цаг 4 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    5 цаг 53 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    6 цаг 15 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    7 цаг 9 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    8 цаг 7 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    8 цаг 23 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    8 цаг 28 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    8 цаг 48 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    9 цаг 37 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    9 цаг 49 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    9 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    10 цаг 6 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    10 цаг 21 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК