Авто замын салбарт энэ онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна. Тухайн гүүрийн барилга угсралтыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөснийг ЗТХЯ мэдээлэв.