Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийн үхлээр сонгуульддаг ээлжит оролдлого юунд хүргэх вэ?

2024-5-21
0
ЖИРГЭХ

Сонгууль болгоны өмнө С.Зоригийн үхлээр улс төр хийдэг. С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хичнээн ч олон хүнийг хэлмэгдүүлж, хичнээн ч олон удаа улс төр хийж ирэв. Энэ сонгуулийн өмнө дахиад л энэ хэрэг сөхөгдлөө. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлчихэв. Бүх телевизээр цацагдсан “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн ярилцлагын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Аравдугаар сарын 1-ний  Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр Эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зориг агсныг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа…. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярихдаа Ц.Элбэгдорж руу хандуулсан нэлээн эвгүй   үг чулуудсан.

  Ц.Элбэгдорж ч үүний хариу болгож “Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай” гэж дисс хийсэн.

     Ийнхүү  Ерөнхий сайдын эхлүүлсэн “улс төр”-ийн араас ээлжит нэвтрүүлгүүд цувралаар цацагдаад эхэллээ.

       С.Зоригийн хэргийн гол ганц гэрч болох Б.Булган анх удаагаа ам нээв. Өнгөрсөн хугацаанд ганц ч үг ганхийлгээгүй тэрбээр тухайн хэрэг болсон өдрийн тухай гэхээс  илүүтэй элдэв хов жив инээд алдан ярингаа Ардчилсан намын лидерүүдийг шүүмжлэн буруушаав. Тэрбээр ярилцлага өгөх шалтгаанаа “Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохдоо ажлынхаа тайланг бүрэн тавьсан. Төрийн томчууд хэзээ ч тайлангаа тавьдаггүй. Түүний тайлангаа тавьсан нь надад таалагдсан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи яасан их сандарч байх юм. Чи С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг сулласан шүү” гэсэн нь надад таалагдаагүй. Би тэднийг алуурчид биш гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж тэгж хэлэх эрхгүй” гэж тайлбарласан.
  Херо Баатарын найруулан тавьж буй гэх  энэхүү ээлжит нэвтрүүлгийн дараагийн бас нэгэн дугаар тун саяхан цацагдав. Гурван шатны шүүхээс буруутай нь албан ёсоор тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар болон өмгөөлөгч, ойр дотнын хүмүүс нь камерын өмнө яриа өгч өөрсдийгөө хэлмэгдсэн гэцгээв. Мэдээж буруутай гэгдэж байсан хүмүүс хэргээс мултарч байгаа болохоор өөрсдийгөө өмгөөлж ярих л  биз. Тэднийг хэн, хаанаас чиглүүлж телевизийн эфирт урьж залав.

 УИХ-ын сонгууль яг болохын өмнө тэд “ардын баатар” аятай телевиз богоноор гарч байна. Бүр хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж, гянданд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар хуулийн ямар шалгуураар торноосоо гарчихсан айл гэрийн хойморт залрах цэнхэр дэлгэцээр “Ц.Элбэгдорж буруутай” хэмээн ярьж суух юм. Тэр хэдэн жилийн өмнө шахалтаар худлаа ярьсан юм бол одоо үнэн ярьж байна гэдгийг яаж мэдэх вэ. Хүн амины хэрэгтэй, олон жилийн ялтай хүн хэргээс мултарчих санаатай юу ч ярьж суугаа билээ, таашгүй.

  С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэгдэж байсан хүмүүсийг   2016 онд хууль хүчний байгууллагын шат дараалал бүрээр нарийн шалгаж,   гурван шатны шүүхээс гэм буруутай гэдгийг албан ёсоор тогтоосон байдаг. Шүүх  байгууллага бол ирсэн баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргасан байж таарна. Гэтэл тэд өнөөдөр   алуурчин биш болжээ. Өнгөрсөн 2023 онд Нийслэлийн прокурорын газраас тэдэнд гурван шатны шүүхээс ял оноосныг хэрэгсэхгүй болгосон. Одоо бүр төрөөс нөхөн олговор олгох тухай яригдаад эхэлсэн нь хачирхалтай. Засгийн газар ч шуурхай ажиллаж байгаа бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Ажлын хэсэг бүр байгуулчихсан.

         Ийнхүү сонгуулийн өмнө С.Зориг агсны хэргийн сэжигтнүүдийг эрх баригч нам “Гэм буруугүй” хэмээн суллачихлаа. Алуурчид гэгдсэн  хүмүүс алуурчин биш болж, төрөөс хохирол авах юм гэнэ. Энэ бүхний цаана Монгол Улсын хараат бус шүүх засаглалыг “нулимж”, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Ц.Амгаланбаатар гэхэд л С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь нэг айлын дөрвөн хүнийг шатаасан хэрэгт  хам хэрэгтнээр оролцсон.

  Тэд яагаад өмнө нь хэрэг хүлээсэн юм бэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Хэрэв дарамт шахалтаар хүлээсэн гэж үзлээ гэхэд тэд худал ярьж, мэдүүлсэн нь тодорхой байна. Одоо хэрэгт холбогдолгүй гэж хэлж байгаа нь өмнөх шигээ худлаа ярьж байхыг үгүйсгэх арга алга.  Тэдний ярианы яг алинд нь итгэх вэ.  Ийм байхад тэдний үгээр л Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа нь сонгуулийн өмнө ардчиллыг буруутгах гэсэн эрх баригч намын ээлжит найруулсан “жүжиг” гэж иргэдийн хэлээд байгаа хардлага үнэний ортой ч юм шиг.

 Хэдхэн жилийн өмнө Монголын шүүх, хуулийн өмнө бүх хэргээ хүлээсэн хүмүүс өдгөө гавьяа байгуулчихсан аятай телевизээр өдөр шөнөгүй гардаг болчихлоо. Одоо нэвтрүүлгийн дараагийн анги нь ч захиалагдчихсан, удахгүй  гарах биз.

Саяхан цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн газраас олдсон үсний ДНК шинжилгээний хариу АНУ-аас ирлээ гэж мэдэгдэв.   Бүхэл бүтэн 26 жилийн дараа гэнэт шинэ нотлох баримт ДНК шинжилгээг хэн хаанаас гаргаад ирэв.

     2000 оны сонгуулийн үйл явцыг санаж байгаа бол “АН засаг баривал С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй” гэсээр МАН өндөр хувийн ялалт байгуулсан. Түүнээс хойш МАН тасралтгүй засагласан. Асуудлыг шийдээгүй.

МАН сүүлийн найман жил засагласны дараа нийт ард иргэд тус намд итгэл хүлээлгэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт дуулиан, сенсацийн шинжтэй олны анхаарлын төвд байдаг хэргүүдийг сэргээн гаргаж ирсний нэг нь С.Зоригийн хэрэг гэх хардлагыг олон нийт өгч байгаа. Нээрээ л үнэхээр асуудал байсан бол яагаад хав дарж байгаад яг сонгуулийн өмнө гаргаж ирэв.

Энэ мэт байдлыг ажихад сонгуулийн өмнөх улс төр хийж байгаа нь тодорхой. Харамсалтай нь энэ бүхний ард Монгол Улсын хараат бус шүүх засаглал гол золиос болж байна. Хэн дуртай нь сонгуулийн өмнө шоу болгож, шүүхийн шийдсэн хэргийг ингэж нулимж болохгүй юм. Шүүх засаглал, төрд итгэх итгэлийг сулруулах нь эргээд нийгэмдээ маш аюултай. Наад зах нь шударга ёс алдагдаж эхэлдэг.

 Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн сонгуулийн өмнөх “улс төр” Монгол Улсын дархлаа болох шүүх засаглалыг сулруулах, аливаа хэргийг цэргийн шүүх, хээрийн шүүх байдлаар олны өмнө шууд яллах мэт  шүүж байгаа нь монголчуудыг дотор нь хагалган бутаргах, Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    МАНын бохир заваан УЛС ТӨР.Сонгууль бол мөрийн хөтөлбөрөө танилцуулсан, урьдах 4 жилийн тайлангаа тавьдаг , итгэлээрээ дүнгээ тавиулдаг ажиллагаа байдаг.Гэтэл сонгууль болгоноор уих болсон нэг сэдэвээр ярьж санал авах нь хүн төрөлхтөний түүхэнд байхгүй сонгууль болж байх шиг байна.1990 онд л тараах ёстой нам байжээ гэж одоо дүгнэж байна.
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    3 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 44 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    6 цаг 39 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    7 цаг 7 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    7 цаг 8 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    7 цаг 17 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    7 цаг 37 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    7 цаг 52 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    8 цаг 1 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    8 цаг 24 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    8 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    8 цаг 53 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    9 цаг 38 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    9 цаг 46 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 55 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    10 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    10 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    10 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 58 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    11 цаг 15 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК