Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын сүүлийн сонсгол эхэллээ

2024-5-29
0
ЖИРГЭХ

Дотоодын улс төрийн түүхэнд, цаашлаад Төв Азийн зүрхэнд орших ардчиллын баянбүрд болсон “Монгол Улсын улс төр” гэх түүхийг дэлхий дахины зузаан архивт бичиж үлдээхэд түүхэн хувь нэмрээ оруулсан Гомбожавын Занданшатар спикертэй найм дахь парламент өндөр үүдээ хаахаар энэ өдрүүдэд бэлтгэж байна. Хэдхэн өдрийн дараа монголчууд ес дэх парламентаа илүү өргөн далайцтай буюу парламентын засаглалд шилжсэн өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо хаалганы цаана үлдээгээд, ололт амжилтаа харин хамж шуудайлан үүрсээр угтан авахад бэлтгэж буй.

Г.Занданшатарын удирдсан парламентын онцлох ажил болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлтээр хийгдсэн 126 гишүүнтэй цоо шинэхэн парламент мэндлэхээр “дуншиж” буй энэ цагт эргэлтийн хийгээд сэргэлтийн шинэ түүхийг бичиж үлдээхэд асар их хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй өнөөгийн спикер Г.Занданшатар. Учир нь найм дахь удаагийн парламентыг удирдах хугацаандаа тэрбээр хуулийн эрс шинэчлэл, өөрчлөлт бүрийг тууштай, зангарагтай эхлүүлсний үр дүнд дараагийн 30 жилийн цоо шинэ түүхийг бичих их шинэчлэлийн цөмийг өрж, УИХ-ын нэр хүндийг өнгөрөгч 30 жилийн хугацаанд байгаагүйгээр өсгөж, тэр хэрээрээ ч нээлттэй, хариуцлагатай, ил тод парламент бий болгох үндэс суурийг бэлтгэж өгөөд явах нь ээ. Товчхондоо, түүний удирдсан парламент хамгийн сүүлийн нээлттэй сонсголоо өнөөдөр эхлэхэд бэлэн болж байна. Ил тод байдлыг хангах хуулиар бий болгож чадсан Нотлох баримтыг шинжлэх судлах хяналтын сонсгол гэгчийг парламентын түүхэнд оруулж ирснээрээ монголчууд хаалттай хаалганы цаана явагдаж байсан хулгайгаа нээлттэй индрээс ярьдаг болж, төрийн бүх шатанд цэгцрэх хөдөлгөөн өрнөв. Хулгай бүхэн хар мөр үлдээдгийг санаж, сэрсэн, тангараг өргөсөн алба хаагч, томилж явуулсан улстөрчдийнхөө үнэн нүүр царайг баггүй тольдсон энэхүү хяналтын сонсголыг парламентад төлөвшүүлж чадсанаараа бид өнгөрсөнд үлдээх алдаагаа илүү тодоор тольдож, амжилтаа харин олж шүүрдэх боломж ч гарсан хэрэг биз ээ.

Найм дахь удаагийн парламент энэ өдрүүдэд Хөгжлийн банк, Нүүрс, Эмийн хулгай, Ногоон автобус гэсэн дөрвөн хулгайн асуудлыг хэлэлцэхдээ ямар, ямар үр дүн гаргасныг товчхон эргэж шүүрдэе.

-Хамгийн анхных буюу Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 нь хүрэлцэн ирж, мэдээлэл солилцжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийгдсэн 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд, 355  зээлийн 2.9 их наяд, 2542 төсөл хөтөлбөрийн 1.6 их наядын асуудлыг нэгбүрчлэн шүүн тунгаав. Үүний үр дүнд чанаргүй ангилалд ороод байсан 17 том зээлдэгч өрөө бүрэн төлж, 1.7 их наядын зээлийн эргэн төлөлт хийгдсэн юм. Хэзээ мөдгүй дефолт зарлахад ойрхон байсан Монгол Улсын зээлжих зэрэглэл эргээд тогтвортой В түвшинд шилжиж, хаалгаа барихад ойрхон байсан Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдрээд зогсохгүй бүр Евро, Самурай бондын нийт 700 сая ам.долларын өрийг төлж барагдуулан, баяртайгаар “мишээж” зогсоо. Энэ бол үр дүн. Хий хоосон магтаалаас илүү өөрөө ярьж буй амжилт, бодит тоо. Хөгжлийн банкнаас эрх мэдэл албан тушаалаа ашиглан зээл авсан олон, олон зээлдэгчид хуулийн хаалга татаж, зарим нь хариуцлагаа хүлээгээд явж байна.

-Цар тахлын хүнд цаг үед улс орноо худалдаад идчихсэн, эх орныхоо баялгийг ичгүүргүйгээр зөөж идсэн бүлэглэлийн асуудлыг хоёр үе шаттай “Нүүрсний сонсгол”-оор хянан хэлэлцсэний үр дүнд хуулийн дээр “мордсон” хулгайч нарыгаа эхнээс нь шоронд явуулж, шалгуулж эхэллээ. Нийт 60 сэдвээр 577 гэрч дуудаж явуулсан энэ сонсгол Тавантолгойн орд газар буюу орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгой, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-д тус, тус эзэн суусан МАНАН бүлэглэлийн үнэн нүүрийг илчилж өгсөн билээ. Чухамдаа бидний тахин шүтэж, хаан мэт хүндэлж ирсэн улстөрч бүхэн нүүрстэй холбогдож, нүүрс зөөж, ах дүү амраг садан, бүр бүлэг фракциараа нэгдэж нийлээд улсынхаа баялгийг хил давуулан зөөж, идсэн түүхийг нэмэлт хачиргүйгээр, улстөржилтгүйгээр нээлттэй индрээс үзэв, бид. Тэгвэл сонсголын дараа 9000 хуудас баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсний үр дүнд 66 хүн өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж, 22 хүнд ял төлөвлөж, 11 хүнд ялыг нь оноолоо. Хоёр ч УИХ-ын гишүүнийг нүүрсний хэргээс үүдэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, дараагийн 2-3 улстөрчийн хувь заяа бүрхэг байдалд шилжлээ.

-Ядарсан ард түмнээ чанаргүй эмээр угжиж, бүр мафийн сүлжээ мэт ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын үе, үеийн дарга сайд, хурган дарга нарын сүлжээг илчилсэн эмийн сонсгол мөн л нийгэмд дуулиан тариад амжсан. Эрүүл мэндийн яаманд насаараа ажилласан, ажил хийх гэхээс илүү хийдүүлж цалин авдаг хурган дарга нар бүгд шахуу л эмийн бизнест хутгалдсан бодит баримтыг шинжлэн судалсан түр хорооны хурал гурван өдөр үргэлжилж, 1164 албан тушаалтантай холбогдсон 6200 нотлох баримт, 15300 цаасан, 85000 цахим файлыг нэгбүрчлэн 11 шинжээч уншиж судлан дүгнэлт гаргаж танилцуулсан. Ингэхдээ 150 гэрчийг дуудсан бөгөөд сонсголын дараа 200 албан тушаалтныг хуурамч эм оруулж ирж ашиг олсон, эмийн бизнес, бүлэглэл, сүлжээтэй төрийн албаны нэр хүндээ умартан нэгдэж нийлсэн хэмээн шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг түр хороог даргалагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дуулгана билээ.

-Хамгийн сүүлд буюу хэдхэн өдрийн өмнө болсон “Ногоон автобус”-ны сонсголд 120 хүнийг гэрчээр дуудсан. Товчхондоо, Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг шинэ хэмээн оруулж ирэхдээ ямар нэг үнэлгээний хурал хийгээгүй, тэр байтугай сонгон шалгаруулалт хийхгүйгээр хэдхэн хурган даргын гарын үсгээр баталгаажуулан нэг компанид давуу байдал олгон хилээр оруулж ирж ард түмнээ хуурч, төрийн мөнгөөр тоглосон энэ булхай луйвар олны өмнө илчлэгдэв. “Би мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан дарга нар өнөөх луйварт гүн бат шигдсэн нь ил болж, юутай ч “Тэнүүн-Огоо” 70 тэрбумыг улсад буцаан төлөхөөр болов. Солонгосын талын компанитай үгсэн хуйвалдаж, хуучин автобус шахсан Хотын дарга огцорч, улс төрийн хувьд ч эргэж рингэн дээр гарч чадахгүйд хүрсэн. Түгжрэлийн сайд асан нь өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн нь сайн төрийн дээр хууль ноёлж буйг харуулсан сайн жишээ болов.

Тэгвэл өнөөдөр бид энэ парламентын түүхийн хуудсанд бичигдэх сүүлийн хяналтын сонсгол буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн удирдах “Ашигт малтмалын лиценз, газар олголт”-той холбоотой түр сонсголыг үзэх гэж байна. Монголын байгалийн баялаг өнөөх алдарт 30 гэр бүлд хэрхэн төвлөрч байдгийг ил тод сонсох нь ээ. Монгол хүн бүр баялагтай эзэн суух, тэндээс ашиг хүртэх ёстой гэдэг ч хэн эзэн сууж, хэд нь тэндээс ашиг хүртэж ирснийг индрээс элдэв уянгын халил, нэмэлт хачир, уран гоё үггүйгээр харах нь ээ. Товчхондоо, уул уурхайг тойрсон эрх ашиг, бүлэглэл, наймааг бид энэ өдрүүдэд тольдон харах учиртай. Тэр бүхний дараа, энэ бүх хулгайн дараа харин та бид дараагийн 30 жилийг эмхлэх, цоо шинэ эхлэлийг бүтээх учиртай 126 улстөрчдөө эрүүл ухаанаар сонгож, илгээх хариуцлагатай цаг мөчтэй тулгарах учиртай юм.

Тэгвэл энэ бүхний төгсгөлд монголчууд бид  улс төрийн алдаа оноо, гал дөлтэй маргаан мэтгэлцээн, бүлэглэл хоорондын ил шулуун зодоон дундуур өөрийн зангараг, манлайллыг үзүүлж энэ хэмжээнд эрүүл парламент бүрдэх хөрс суурийг бэлдэж өгөөд явж буй спикер Г.Занданшатарт талархал илэрхийлье. Тэр чадлаа. Нээлттэй ил тод, хамгийн гол нь иргэнээ сонсдог, мэдэрдэг, тэдний дуу хоолойг төрд хүргэдэг парламент байж болдгийг тод томруунаар, түүхэн өөрчлөлтийн хуулиудаараа дархалж үлдээсэнд нь талархах учиртай юм. Г.Занданшатарын манлайлал товчхондоо Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимид агсаны хэлсэн “Сайн төрийн дээр хууль ноёлдог” гэх үгийг Монголын парламентад, улс төрийн түүхэнд тод томруунаар бичиж үлдээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    1 цаг 43 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 2 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    4 цаг 56 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    5 цаг 24 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    5 цаг 26 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    5 цаг 34 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    5 цаг 54 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    6 цаг 10 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    6 цаг 19 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 41 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    6 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    7 цаг 10 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    7 цаг 55 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    8 цаг 4 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 12 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    8 цаг 24 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    8 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    9 цаг 12 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 16 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    9 цаг 32 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК