2024 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
Зургаадугаар сарын 04-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 06 дугаар сарын 01-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно, дуу цахилгаатай.
Салхи: 31, зургаадугаар сарын 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04, 07-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Зургаадугаар сарын 03-нд бага зэргийн бороо, 04-нд бага зэргийн аадар бороо, 05-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22..-27 хэм дулаан байна. 05-наас бага зэрэг сэрүүснэ.