Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн ялагдлаа санал тоолох машинд тохдоггүй соёлд суралцмаар байна

2024-6-04
0
ЖИРГЭХ

Үнэндээ бүх хяналтын тооллогын дүн хэзээ ч төхөөрөмжөөс гарсан тайлангийн дүнтэй зөрж байгаагүй юм. Тиймдээ ч сонгуулийн саналыг тоолох төхөөрөмжтэй холбоотой ямар ч маргаан шүүх, цагдаа дээр ирж байгаагүй. Хар машин гэж өнгөөр нь тэгж нэрлэдэг болохоос хар юм хийж байгаагүй гэдэгт мэдээлэлтэй хүмүүс эргэлздэггүй. Намууд улсын хэмжээнд бүх тайлангийн дүнг СЕХ-ноос урьтаж нэгтгэдэг, мөн сонгогчдын саналын хуудасны зурган файлыг намын ажиглагч бүрд хүсвэл өгдөг, намууд СЕХ-ны зарласан дүнг өөрсдөд ирсэн дүнтэй харьцуулж хянадаг бүх боломж бий.


Сонгууль болохоос өмнө нэг зүйл дээр тохирмоор байна аа. Санал тоолдог төхөөрөмжид итгэх ёстой юу, үгүй юу гэж.

2012 оноос эхэлж бүх шатны ээлжит болон ээлжит бус сонгуулийн саналыг автомат төхөөрөмжөөр буюу хар хайрцгаар тоолж ирсэн. Сонгууль бүрийн дараа аль нэг ялагдсан хүчин, нэр дэвшигч хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн дүнд эргэлзэж байгаагаа хэлж, буруутанг цоллодог. Тэр нь өнөөх санал тоологч автомат төхөөрөмж буюу хар хайрцаг. 

Одоо сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нэр дэвшигчдээс тоотой нь гарна. Ихэнх нь унана. Тэгээд л дахиад хэвлэлийн бага хурлаа хийгээд, “хакерддаг хар машин”-ы тухай иргэддээ үргэлжлүүлэн ярих уу. Зарим мэдээллийг хамтдаа харцгаая.

Монгол Улс ардчилсан сонгуулийн 34 жилийн түүхтэй. Энэ хугацаанд парламентын 9 (АИХ, УИХ), орон нутгийн 8, Ерөнхийлөгчийн 8 удаагийн ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулжээ. Сонгуулийн энэ түүхийн огноог манай эриний өмнө ба хойно гэдэг шиг сонгуулийн эрх зүй өөрчлөгдөж, сонгогчийн саналыг автомат төхөөрөмж ашиглан авдаг болсон 2012 оноос өмнө ба хойш гэж хувааж болох юм. 

2012 оноос өмнө ямар байсан гээч. Одоо бараг мартсан даа. Хүний хүчин зүйлээс шалтгаалдаг бүхэн маапаантай байх нь бий. 

Одоо түүхэнд бичигдэх шахам болсон тэр аргуудыг хамтдаа санах гээд үзье л дээ. Сонгогчийн саналыг өөрчлөх зорилготой бөгжлөх гэж нэг арга байв. Бөгжиндөө харандаа, харандааны балыг бэхлээд саналыг гялс гэгч нь зурж хүчингүй болгоно. Бөгж бас хумсандаа хүртэл хийж давхарлаж зураад сонгогчийн үнэт саналыг утгагүй болгодог аймаар арга байлаа. Энэ аргыг нүд ирмэхийн зуур хийдэг мэргэшсэн хүмүүс ч байв. Мөн саналыг буруу уншина. Юу ч болоогүй мэт өөрийн хүний нэрийг тас хийтэл уншаад баахан хуудас руу шидэлчихэд хүний, өөрийнгүй яах ч аргагүй хоцордог байснаа ярьдаг. 

Мөн дүнг буруу тэмдэглэх, урьдчилан бөглөсөн саналын хуудсаар солих, хүчинтэй саналын хуудсыг солих, саналыг тоолсны дараа солих, хулгайлах, тодорхой цагт эрчим хүчийг тасалж саналын хуудас нэмэх, эсрэг талын саналыг тоолох явцад суйлж авах гээд шилийн эрсээс давсан хулгай санал тоолох үед болдог байсныг одоогийн залуус төсөөлөх ч үгүй биз. 

Бас санал тоолох үйл явцад саад болох зорилготой саналын хайрцгийг байрнаас зөөх, сонгуулийн дүнг замаас нь хулгайлах, сонгуулийн дүнг худалдан авах, тээвэрлэж байгаа хүмүүсийг худалдан авч өөр хайрцгаар солих гээд адал явдлууд өрнөдөг байлаа. Өвөрхангайн Тарагт сумын саналын хайрцгийг мотоцикльтэй авч зугатсан хэргийг санах хүмүүс бий л байх. Түүнчлэн саналын хуудасны нууцлал алдагдуулах зорилготой дуураймал хуудас үйлдвэрлэх, тамгагүй хуудас, гарын үсэггүй хуудас хэрэглэх, өөр хэсгийн хорооны хуудсаар солих, хуурамч гарын үсэг хэрэглэх, саналын хуудас илүү тараах, нөөц саналын хуудас хэвлэх, ашиглах, урьдчилан тараах, дугаарлалтыг санаатай, санамсаргүйгээр алдах, сонгогчийн үнэмлэхийн тооноос илүү эсвэл дутуу хуваарилах, хадгалалт зэрэг олон асуудал гардаг байв. 

Сонгуулийн түүхэнд хараар бичигдсэн 2008 оны УИХ-ын сонгууль. Долдугаар сарын 1-ний үйл явдал санал тоолоход будилаан гарсан гэж иргэд сонгогчид, улс төрийн намууд шаардлага тавьж боссоноос үүдэлтэй. Саяхан “IRIM”-аас сүүлийн арван жилийн томоохон жагсаал цуглаан дээр кэйс судалгаа хийсэн байсан.Түүн дээр ч хүний хүчин зүйлээс хамааралтай байх тусам асуудал үүсэж, улстөрчид дэвэргэхэд бүр том асуудал болдог талаар дурдсан байсан.

Тухайн үедээ МАХН 45 суудал авч олонх болсон ч “Стандарт бус” Засгийн газар байгуулж сөрөг хүчнээ Засагт урьж байлаа. Тэр үед намууд сонгуулийн тогтолцоо, санал тоолох үйл явцыг ил тод болгох, нам улстөрчдийн нөлөөнөөс ангид байлгахаар шинэчлэлүүдийг хийснийг дурдах ёстой. Таван халуун амь энх цагт үрэгдсэн сонгуулийн гашуун түүх үүнд нөлөөлсөн.

Ингээд 2012 оноос хойш бүх сонгуульд АНУ-ын “Dominion Voting” компанийн оптикал-скан технологи бүхий санал авах, тоолох “New Image cast” автомат төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн юм. Сонгогчдын саналыг тоолох, дүнг нэгтгэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэвшил гарч, улс төрийн сонирхол, нөлөөлөл үндсэндээ алга болсон. Санал будлиантуулдаг мэргэшсэн нөхдийн хэрэгцээ ч байхгүй болсон. Гэсэн ч сонгуульд ялагдсан улс төрийн намууд санал тоолох төхөөрөмжийг буруутгасаар ирсэн нь сонгогчдод хар машиныг хардах сэдэл болсоор ирсэн юм. 

Уг нь санал тоолох төхөөрөмжийг хуулийн дагуу сонгууль бүрийн өмнө баталгаажуулж, гэрчилгээжүүлж, үйл ажиллагааг нь улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн байгууллагуудын оролцоотой хянадаг. Мөн сонгуулийн дараа хяналтын тооллогыг хуульд заасан хүрээнд хийдэг. Анх 2012 онд сонгуулийн тойрог тус бүрд санамсаргүй сонголтоор хоёр хэсэгт хяналтын тооллого хийдэг байв. Тэр үед хэвлэлийнхэн санал тоолох төхөөрөмж бас гараар шалгасан дүнг хэр зөрөхийг бүгдээрээ шахам очиж сурвалжилж байлаа. Нэг ч санал зөрөөгүй. Дараа нь 2016 оноос хойш сонгуулийн сум, дүүргийн сонгуулийн хороо бүрд хэсгийн хорооны 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор хяналтын дүнг гаргадаг болсон. Хүн нь машинаа хянадаг юм уу, машин нь ч хүнээ хянаад байна уу. Юутай ч санал зөрж байсангүй. Цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд сонгуулийн хэсэг бүрд 100 хувь хяналтын тооллого хийж сонгуулийн дүнг баталгаажуулж, 2024 онд УИХ-ын сонгуулийн бүх хэсгийн саналыг давхар хянахаар болсон. 

Үнэндээ бүх хяналтын тооллогын дүн хэзээ ч төхөөрөмжөөс гарсан тайлангийн дүнтэй зөрж байгаагүй юм. Тиймдээ ч сонгуулийн саналыг тоолох төхөөрөмжтэй холбоотой ямар ч маргаан шүүх, цагдаа дээр ирж байгаагүй.Хар машин гэж өнгөөр нь тэгж нэрлэдэг болохоос хар юм хийж байгаагүй гэдэгт мэдээлэлтэй хүмүүс эргэлздэггүй. Намууд улсын хэмжээнд бүх тайлангийн дүнг СЕХ-ноос урьтаж нэгтгэдэг, мөн сонгогчдын саналын хуудасны зурган файлыг намын ажиглагч бүрд хүсвэл өгдөг, намууд СЕХ-ны зарласан дүнг өөрсдөд ирсэн дүнтэй харьцуулж хянадаг бүх боломж бий. 

Гэхдээ л улстөрчид буруугаа түлхэх нэг юмтай баймаар байдаг тэр нь өнөөх хар хайрцаг. 

Түүх сөхөхөд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн маргааш ялагдсан улс төрийн бүх намууд хэвлэлийн бага хурал хийж, санал тоолох төхөөрөмжид эргэлзэж байгаагаа мэдэгдэж байлаа. АН ялалт байгуулсан тэр жил л дээ. 2015 оны 12 сард улс төрийн 21 намын дарга, төлөөллүүд санал тоолох төхөөрөмжийг дуурайлгасан загварыг Нийслэлийн төв талбай дээр шатааж, өнөөх машиныг “цаазлав”. Тэр үйл ажиллагааг зохион байгуулж байсан улс төрийн хүчин 2016 оноос хойш хоёр сонгууль дараалан ялалт байгуулчхаад л сууж байна. Энэ хугацаанд АН-ын зарим нөхөд бас машинд итгэхгүй байгаагаа үе, үе мэдэгдэнэ.

Ямар сонин тайлбарууд улстөрчид хэлдэг гээч. Санал тоолох төхөөрөмж дотор хүн сууж байдаг, тэр нь саналыг өөрчилдөг. СЕХ-ны төв сервер рүү дамжуулахад хакерддаг гээд явж өгнө. Сонгогчид бид тархиа улстөрчдөөр угаалгасаар байгаад үлдэх ч атираа байхгүй гөлийчихлөө. Одоо та нар маань дахиж битгий бидний оюун тархиар тоглооч ээ гэж хэлмээр байна. 

Дахин хэлэхэд, сонгуулийн саналыг тоолох төхөөрөмжийг ашигласнаар сонгогчийн саналыг гараар тоолж байсан үеийн бүх асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Үүр цайтал тоолдог тэгэхдээ бөөн адал явдал болдог байсан үе ард хоцорсон. Харамсалтай нь сонгогчдын сонгуульд итгэх итгэл хангалттай биш байгаа нь ерөөсөө улс төртэй л холбоотой. Өнөөдрийг хүртэл сонгогчид санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, үр дүнд итгэхгүй байгаа нь ялагдсан нам, улстөрчдийн хийж буй улс төрийн тоглолт, өрөөсгөл ухуулга, мэдээлэл тэдний улс төрийн сонирхолтой л холбоотой гэж харагдаж байна. 

Тэгэхээр сонгогч бид улстөрчдийн тоглоомд алийн болгон орж явах вэ. Хар машин но-той гээд бодож явдаг хүмүүс энэ амралтын өдрүүдээр Тэнгис кино театрын өмнөх талбайд очоорой. Тэнд нөгөө машинаа задалснаар нь харж, бас санал яаж тоолж байгааг шалгаад үзээрэй. “Нүд үнэн, чих худалч” гэдэг. Улстөрчдийн аманд итгэж байснаас өөрөө шалгах хэрэгтэй. 

Угаасаа сарын дараа болох сонгуулийг машинаар тоолохоос гадна бүх саналыг гараар хянаж тоолно. Тэгсэн байхад ялагдсан хүмүүс нь машин асуудалтай гээд ярьж магадгүй л юм. Үнэндээ сонгуулийн санал тоолох төхөөрөмжид асуудал байхгүй гэдгийг иргэд маань ойлгох цаг болжээ. Нөгөө талд улстөрчид ялагдлаа хүлээн зөвшөөрөх улс төрийн соёлд суралцмаар байна. Иргэд бид та нарын амаар машин худлаа, үнэн гэж маргаж суухаасаа харин та нарын мөрийн хөтөлбөр ямар байна, хэр шударга өрсөлдөж байгаа эсэхийг хянахад цагаа гаргамаар байна. 

Эцэст нь хэлэхэд энэ сонгуулиар машинаар ч тоолно, гараар ч тоолно. Бүр 100 хувь. Сонгуулийн ялагдлаа машин руу чихэж онигоонд оров доо. Сонгууль болохоос сарын өмнө хэллээ, хэн нэгэн ялж ялагдахаас чинь өмнө. Сонгуулийн ялагдлаа санал тоолох машинд тохоолгүй, ялагдлаа хүлээдэг соёлд суралцаарай даа. 

Эх сурвалж: Baabar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    1 цаг 11 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    3 цаг 5 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    3 цаг 34 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    3 цаг 35 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    3 цаг 43 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    4 цаг 3 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    4 цаг 19 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    4 цаг 28 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    4 цаг 50 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    5 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    5 цаг 19 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    6 цаг 4 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    6 цаг 13 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    6 цаг 21 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    6 цаг 34 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    6 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    7 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 25 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    7 цаг 41 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    7 цаг 42 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК