Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Гарьд: "Жугамо" нийгэмлэгт элссэнээр Монгол дахь танилын хүрээллээ тэлж чадсан

2024-6-07
0
ЖИРГЭХ

Японд өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцах, танилын хүрээгээ тэлэх боломжийг олгож буй "Рэива Наит-2024" эвентийн талаар болон Япон улсад суралцсан тухай "Жугамо" нийгэмлэгийн гишүүн А.Гарьд, П.Энхээ нартай ярилцлаа. 


-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу? 

А.Гарьд: 24tsag.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гарьд гэдэг. Би Япон Улсад эдийн засгийн чиглэлээр суралцаад 2020 онд сургуулиа төгссөн. Монголдоо ирээд хоёр жил болж байна. 

П.Энхээ: Намайг П.Энхээ гэдэг. Миний хувьд Япон улсад Нагояагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японд долоон жил амьдарсан. Энэ хугацааг эргээд бодоход тав гаруй жилд нь докторын ажлаа хийж гүйцэтгэжээ. Японд өнгөрүүлсэн хэдэн жилийн хугацаа маань миний амьдралын хамгийн гоё цаг мөчүүд байсан. 

-Яагаад Япон улсад суралцах болсон бэ? Японд суралцахад юу нөлөөлсөн бэ? 

А.Гарьд: Би Шинэ Монгол сургуулийг төгссөн. Манай сургуулийн төгсөгчид Япон руу тэтгэлгээр суралцах бүрэн боломжтой байдаг. Тийм ч учраас миний хувьд 12 дугаар ангиа төгсөөд тэтгэлэг авсан. Ингээд л Япон Улсад суралцахаар болсон доо. Ер нь багаасаа Японы дуу, хөгжмийг их сонирхох болсон. Энэ сонирхол маань тус улсад суралцахад түлхэц болсон болов уу гэж боддог. 

П.Энхээ: Миний хувьд 2005 онд арван жилээ төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд МУИС-д суралцсан. Мөн АНУ-д суралцаад явж байх хугацаандаа Ази соёлыг судлаад, амьдраад үздэг юм уу гэх бодол төрсөн. Тэгээд л Япон Улсад докторын зэрэг хамгаалахаар очсон доо. Сургуулиа төгссөнөөс хойш Японд очоогүй, ирэх намар очих бодолтой л байна. 

-Япон Улсад анх очиход хүндрэлтэй, өөрт хэцүү санагдаж байсан зүйлээсээ хуваалцахгүй юу? 

А.Гарьд: Мэдээж хамгийн эхэнд хэлний асуудал тулгарсан. Японы их дээд сургуульд Япон оюутнуудтай зэрэгцээд хичээл хийгээд явна гэдэг нь толгойд бууж ирэхгүй байсан л даа. Мөн Монголдоо сурсан Япон хэлээрээ очоод чөлөөтэй ярьж, ашиглаж чадах болов уу гэсэн айдас байсан. Сургуулиа төгсөж чадах болов уу ч гэж бодож байлаа.

Харин Японд очоод найзуудтай болоод, хүмүүстэй харилцаад эхлэхээр тайвшраад, бүх зүйл боломжтой юм шиг санагдсан.

-Жугамо нийгэмлэг 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Та бүхний хувьд тус нийгэмлэгт хэзээ элссэн бэ? Мөн яагаад элсэх болов? 

А.Гарьд: 2020 оны аравдугаар сард Монголдоо ирсэн. Ирснээс хоёр сарын дараа буюу арванхоёрдугаар сард Жугамо нийгэмлэгийн шинэ жил болсон юм. Шинэ жилд ороод энэ нийгэмлэгийн талаар илүү их мэдээлэлтэй болсон. Өмнө нь бол маш нимгэн мэдээлэлтэй байсан гэх үү дээ. Монголд их сургуулиа төгсөөгүй учир миний хүрээллийн хүмүүс гэвэл ихэвчлэн арван жилийнхэн маань байсан.

Гадаадад сурсан хүмүүсийн нэг сул тал бол Монгол дахь танилын хүрээлэл орхигдчихдог явдал. Түүнийгээ нөхөх хамгийн том боломж нь Жугамо нийгэмлэг байсан.

Ялангуяа, Японд төгссөн хүмүүсээр хүрээллээ тэлээд явна гэдэг сайхан санагдсан. Тэгээд л гишүүнээр элссэн дээ. Энэ жилээс нийгэмлэгийнхээ удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

П.Энхээ: А.Гарьдтай харьцуулахад миний танилын хүрээлэл өргөн гэж боддог байсан юм. Гэтэл би ч ялаагүй байсан л даа. Учир нь арав гаруй жил гадаадад амьдарсан шүү дээ. Жугамо нийгэмлэгийн талаар интернэтээс хараад, үйл ажиллагаанд нь оролцох юмсан гэж их боддог байсан. Тийм ч учраас Монголдоо ирээд буюу хоёрдугаар сараас элссэн. Одоогоор үйл ажиллагаанууддаа идэвхтэй оролцоод явж байна.

-"Жугамо" нийгэмлэгийн хамгийн том үйл ажиллагаануудын нэг бол яах аргагүй “Рэива Наит” эвент байдаг. Тун удахгүй уламжлал болсон тус эвент зохион байгуулагдах гэж байна шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

А.Гарьд: “Рэива Наит-2024” эвент зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана.

Японтой холбоотой бизнес эрхэлдэг, Японд болон хилийн чанадад сургууль төгссөн хүмүүс цуглаад хоорондоо танилцах, туршлага солилцох хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. 

Мөн тус үйл ажиллагаанд Олон улсын байгууллага ЖАЙКА, Япон улсын элчин сайд болон менторууд хүрэлцэн ирнэ.

-Энэ жилийн "Рэива Наит-2024" эвентийн урьд жилүүдийнхээс ялгарах онцлог нь юу байгаа вэ? 

А.Гарьд: 2024 оны тухайд бид менторшип хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. Тиймээс "Рэива Наит-2024" эвентэд шинэ төгсөгчид маань хүрэлцэн ирээд Монголд амжилттай бизнес эрхэлж байгаа, амжилттай өөрсдийн карьераа хөгжүүлж буй хүмүүсээс туршлага судлах бүрэн боломжтой байгаа юм. Мөн Монголдоо гоё зүйл хийж бүтээцгээе гэсэн зорилго, тэмүүлэлтэйгээр зохион байгуулж байна.

Иймд гадаадад төгсөгчид маань хүрэлцэн ирж, бидэнтэй нэг үдшийг гоё өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байна.

May be an illustration of Fushimi Inari Taisha and text

П.Энхээ: "Рэива Наит" эвентийн бас нэг онцлог бол бидний хамтран ажиллагч байгууллагууд юм. Монголын амжилттай явж буй, татвар төлөлтөөрөө дээгүүрт ордог 11 байгууллагын удирдлага, төлөөллүүд ирж оролцох гэж байгаа нь маш том боломж хэмээн харж байгаа. Мөн "Рэива Наит" эвентэд бүртгүүлсэн хүмүүс Жугамо нийгэмлэгээс зохион байгуулж буй менторшип хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    2 цаг 12 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    2 цаг 40 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    2 цаг 42 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    2 цаг 50 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    3 цаг 10 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    3 цаг 26 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    3 цаг 35 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 57 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    4 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    4 цаг 26 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    5 цаг 11 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 28 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    5 цаг 40 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    5 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    6 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 32 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    6 цаг 48 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    6 цаг 49 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК