Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЭҮК-оос УИХ-ын сонгуультай холбогдуулан зөвлөмж гаргалаа

2024-6-11
0
ЖИРГЭХ

Дэлхийн 70 гаруй улс 2024 онд ардчилсан тогтолцооны ирээдүйд тодорхойлоход онцгой ач холбогдолтой сонгуулийг зохион явуулж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоо, тойргийн шинэ хувиарлалтаар зохион байгуулагдахаас гадна олон нийтийн сүлжээ, цахим технологи, хиймэл оюун ухааныг сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтад түгээмэл ашиглаж байгаагаараа онцлогтой. Сонгуулийн тогтолцооны шинэ тутам байдал, олон улсын болон дотоодын улс төрийн сорилт бүхий өнөөгийн нөхцөлд 2024 оны УИХ-ын сонгуулийг шударга, чөлөөтэй, ил тод, хариуцлагатай явуулах нь хүний эрх, эрх чөлөө, ардчилаллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд анхааруулан ЗӨВЛӨЖ байна.

Нэг. Сонгуулийн ил тод байдлыг хангах

 Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл тул:

  1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс өмнө нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн сонгох эрхийг эдлүүлэх;
  2. Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор хэрэгжүүлэх нөхцлийг хангах, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломжийг бүрдүүлэх;
  3. Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмийн талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах;
  4. Саналын хуудсыг гар аргаар тоолох хяналтын тооллогын үйл явцыг ил тод, хараат бус, ажиглагчид хянах боломжоор хангаж, үйл явцыг шууд дамжуулалтаар олон нийтэд мэдээлэх;
  5. Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг ягштал баримтлан ажиллах;

 Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах гадуурхахгүй байх

  1. Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч бүрт бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим тул:
  2. Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд тохиромжтой байдлаар бэлтгэх, энэ талаарх стандартыг чанд мөрдөх, санал авах байрыг барилгын хоёр болон түүнээс дээш давхарт, эсхүл подвальд байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;
  3. Харааны бэрхшээлтэй иргэдэд санал авах байранд чөлөөтэй зорчих, саналаа нууцаар гаргах нөхцлийг хангах, санал гаргах талаарх зааварчилгааг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;
  4. Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх төхөөрөмжийн тохиргоог бүрдүүлэх;

 Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах

  1. Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрч, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион явуулах нь ардчилсан улсад ердийн үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрч:
  2. Үндэсний эв нэгдлийг бусинуулах, хүчирхийлэлд уриалаагүй, бусдын нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээлэл түгээхээс бусад хэлбэрээр улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, ил, далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;
  3. Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхижүүлэх;
  4. Тайван жагсаал, цуглаанд оролцогчдыг Цагдаагийн байгууллага хамгаалах, эсрэг шаардлага бүхий цуглааныг зохицуулах туршилт, дадлага явуулж, зохицуулах хэмжээний бэлтгэл хангах;

Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх

  1. Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй, энэ эрдслийг цахим технологи, хиймэл оюуны ухааны хөгжил, олон нийтийн сүлжээ хурдасгаж, хурцатгах боломжтой тул:
  2. Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүйгээр шударга, хүнлэг байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд бусдад хүндэтгэлтэй оролцох;
  3. Хиймэл оюун ухаан, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх;
  4. Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхижүүлэх, албан бус хяналтын тогтолцоог дэмжих, албан болон албан бус хяналтын тогтолцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах

  1. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:
  2. Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг эд мөнгө, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх, зөрчлийг нэн даруй таслан зогсоох механизмыг идэвхижүүлэх, олон нийтэд сурталчлах;
  3. Сонгуулийн дэд бүтцийг хамгаалах кибер аюулгүй байдлын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;

Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх

Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагууд шуурхай, баримтад үндэслэн шийдвэр гаргах, шийдвэрийнхээ үндэслэлийг маргалдагч талууд, олон нийтэд ил тод, ойлгомжтой тайлбарлаж ажиллах нь сонгуулиас улбаатай сөргөлдөөн, хүчирхийлэл, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн арга тул:

  1. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, харьяаллын шатны шүүх, Цагдаагийн байгууллага шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой тайлбарлах;
  2. Жагсаал, цуглааныг хязгаарлах аливаа арга хэмжээ нь зөвхөн зайлшгүй шаардлагатай, тохирсон байх бөгөөд нийтийн дэг журмыг сахих болон үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байна. Жагсаалд оролцох эрхийг бүхэлд нь хориглох нь олон улсын хүний эрхийн хуульд нийцэхгүй бөгөөд арга хэмжээнүүд нь зайлшгүй шаардлагатай зорилгод хүрэх хамгийн бага нөлөөтэй байх зарчмыг баримтлах;
  3. Төрийн байгууллагууд тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэж, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зохих хамгаалалтыг үзүүлэх үүрэгтэй бөгөөд эсрэг жагсаалуудыг хүчирхийлэлд хүргэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь сонгуулийн үйл явцад хяналт тавьж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, иргэдийн гомдол, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх, эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, маргааныг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцох бэлэн буйгаа үүгээр илэрхийлж байна

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (127.0.0.1)
    Ц.Элбэгдорж хэдэн арван иргэнээ хэлмэгдүүлж байхад ХЭҮК хаана юу хийж байсан юм бэ ? Ттана буулгавал таарна.
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    2 цаг 12 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    2 цаг 40 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    2 цаг 41 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    2 цаг 50 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    3 цаг 10 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    3 цаг 26 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    3 цаг 34 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 57 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    4 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    4 цаг 26 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    5 цаг 11 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 28 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    5 цаг 40 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    5 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    6 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 31 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    6 цаг 48 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    6 цаг 49 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК