Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн бус байгууллагууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ

2013-6-05
0
ЖИРГЭХ

Pa201306062451Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааг дэмжиж хөдөлгөөнүүд байгуулагдан аян өрнүүлж буйг дуулгалаа. Тухайлбал, залуучууд эв санаагаа нэгтгэн “Like” аян өрнүүлснээр Монгол орны өнцөг булан бүрээс залуучууд нэгдэж авлигаас татгалзах, архинаас татгалзах, оюутны 70 мянгыг дэмжих зэрэг таван чиглэлийн уриалга дэвшүүлээд байгаа. Удахгүй Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос “Ерөнхийлөгчид дайх миний санал” хэлэлцүүлгийг өрнүүлж, залуучуудад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг энэхүү арга хэмжээний хүрээнд тодруулж, хүргэх юм байна.

“Цахим өртөө” холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэр "Цахим өртөө" холбоо нь хамтран ажиллах санамж бичгийг байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаад дахь монголчууд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлдэг эрх зүйн орчинг бий болгохыг хүссэн тухай ярилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амласнаа биелүүлж, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиас эхлэн гадаад дахь монголчууд саналаа өгч иргэний эрхээ баталгаажуулах болсон байна. 2012 оны УИХ-ын сонгуульд 4329 иргэн бүртгүүлж байсан бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 иргэн гадаадын 39 дипломат төлөөлөгчийн газар бүртгүүлжээ. Иймд  2016 оны УИХ-ын сонгуулиас эхэлж гадаад дахь монголчууд интернэтээр, шуудангаар саналаа өгөх бололцоог хангах нь чухал болохыг онцоллоо.

Судалгаагаар Монгол Улсын нийт иргэдээс 108 мянга гаран иргэн гадаад орнуудад ажиллаж амьдардаг тухай мэдээлэл байна. Тэдгээрээс хамгийн олон нь АНУ, БНСУ-д ажиллаж, амьдардаг аж.

Мөн энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлж  Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Монголын Улс Төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Салхит шувуу ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан”, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Монголын хил хамгаалалтанд туслах холбоо, Сонгогчдын эрх ашгийг хамгаалах “Урагш дэвших холбоо” холбооны удирдлагууд Ардчилсан намын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, мөн уриалга гаргалаа. Онцлоход, хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан дээрх төрийн бус байгууллагуудын хувьд зөвхөн Албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо нэг сая орчим иргэнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг бол Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэтгэсэн 21 аймагт салбарт зөвлөлтэй юм байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол Монголыг дэлхийд таниулсан, Монголыг хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч. Дахин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах нь Монгол оронд хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байна.




 

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    15 цаг 5 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    15 цаг 22 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    16 цаг 13 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    18 цаг 1 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    18 цаг 6 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 52 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 57 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 30 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    20 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 42 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 54 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    21 цаг 4 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    22 цаг 6 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    22 цаг 24 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 34 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 35 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК