Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховдынхон хүүгээ уухайлж, хурайлж угтлаа

2013-6-06
0
ЖИРГЭХ

     Pa201306062447Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 5-ны үдээс өмнө Ховд аймгийн Булган суманд сурталчилгааны ажлаа хийлээ. Түүнтэй хамт тус суманд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ажилласан юм.

Ийм алдартай улстөрчийг төрүүлж өсгөн төрд илгээснээрээ ховдчууд бахархаж явах ёстой
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн ажилласан Булган сум бол Монголын алс баруун хязгаар, Алтайн их уулсын өвөрт орших хилийн сум. Торгууд, захчин, мянгад, казах, чантуу олон ястны өлгий. Тус сум 10 мянган хүн амтай, багахан аймгийн төвөөс хамаагүй өнөр өтгөн, хотын дайтай төвлөрсөн газар. Ховд нутгийнхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бөгөөд өдгөө үүргээ гүйцэтгэж буй Төрийн тэргүүн, уугуул нутгийн унаган хүүгээ хөлтэй хөөртэй угтлаа.Онгоцны буудал дээр Хилийн цэргийн хүндэт харуул жагсч, сумын төвд БНМАУ-ын баатар Б.Бадамын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр сурталчилгааны ажил эхэлсэн бөгөөд баатрын хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнд сумын иргэд дүүрэн цугларч нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой гар барьж мэнд мэдэхээр эгнэн зогссон байв. Төрийн тэргүүнтэй гар барихыг сумынхан ихээхэн чухалчилж “Энэ жилдээ азтай, одтой явах нь ээ” хэмээн бэлгэшээж байсан юм. Өмнөх аймгуудад ч төрийн тэргүүнтэй харагдаж байсан юм.
 
 
Үүний дараа сумын иргэд Соёлын төвдөө нэр дэвшигчтэй уулзахаар цугларав. Хагас мянган хүний багтаамжтай Соёлын төв иргэдийн хөлд битүү дарагдаж, багтахгүй үлдсэн олон хүн гадаа сууцгаан чанга яригчаар доторх уулзалт дээр хэлж буй үгүүдийг сонсч байлаа. Уулзалтад нэр дэвшигч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан,  Булган сумын Засаг дарга Д.Баатаржав нар, мөн Булган, Мөст, Цэцэг, Буянт, Алтай зэрэг таван сумын иргэдийн төлөөлөл оролцсон юм.
 
 
Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эх оронч баатарлаг түүхтэй олон ястны Ховд аймагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сурталчилгааны ажил эхэллээ. Ц.Элбэгдорж бол Ховд нутгийн унаган хүү, олон ястны Ховд аймгийн бахархал. Монгол байтугай дэлхий таних энэ хүнийг Ардчилсан нам дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнд талархаж байна. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монголд гарсан асар олон дэвшилтэт өөрчлөлтүүдийг Ц.Элбэгдорж Ардчилсан нам, журмын нөхөд, ард түмэнтэйгээ хамт хийсэн юм. Монгол Улс өнөөдөр хөгжлийн шинэ өндөрлөгт гарч ирж байна. Монгол даяар бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнийг цааш үргэлжлүүлэн улам ихийг хийж, ачааны хүндийг үүрүүлэх эрхийг Ардчилсан нам Ц.Элбэгдоржид дахин өглөө” гээд нутгийн хүүгээ улираан сонгохыг нутгийн олондоо уриалав.
 
 
Авлигачидтай зоригтой тэмцэж, Монголд нүүрлээд байсан архидалтыг зогсоохоор аян өрнүүлж, , шүүхийг шинэчилж, авлигагүй, архидалтгүй, алагчлалгүй нийгмийг цогцлоож, өгнө гэж амласан л бол түүндээ тууштай хүрч малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь өгсөн шигээ цаашид улам олон дорвитой ажил хийнэ гэсэн итгэлийг үг хэлсэн нутгийн иргэд илэрхийлж байлаа. 
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Мориноосоо буух завгүй, улсад зургаа түрүүлсэн ажнай шаргыг унаж, түүний үр төл хээр үрээг хөтлөн хөгжлийн төлөө хөтөлгөө морьтой давхиж яваа, Монгол Улсын нэр хүндийг ямар ч орчуулагагүйгээр дэлхийд хамгаалж яваа ийм алдартай улстөрчийг төрүүлж өсгөн төрд илгээснээрээ ховдчууд бахархаж явах ёстой” гэлээ.
 
 
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтад хүрэлцэн ирсэн олон ястны өлгий нутгийн зон олондоо хамгийн сайн сайхныг хүсэн ерөөснөөр яриагаа эхэллээ. “Алтайн сүрлэг уулсаа тойрон аж төрдөг ховдчуудын Монгол Улсынхаа төлөө өргөж байгаа цацал, зүтгэл, захиас бүхэн надад их урам зориг өгдөг юм. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд улсаа бодож, аж амьдралаа бодож, улс орноо бодож сонголтоо хийгээрэй. Одоо бидэнд хийх ажил их байна. Үүнээс би замын дунд ухрахгүй. Шинэ төмөр зам, дэд бүтэц, тав, зургаа, долдугаар цахилгаан станцаа барья. Хөшөөтийн уурхайгаа түшиглээд цахилгаан станц барьж гаднаас өндөр үнээр цахилгаан авдгаа зогсооё. Энэ их баялагтай монголчууд гал, гэрлээр дутах ёсгүй. Олон цахилгаан станц баривал эрчим хүчний үнэ буурна. Монгол орон мөнгөний гачаалд ордог үе дууссан” гээд Монгол орны гадаад нэр хүнд сайн байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн оны сүүлээр гадаад зах зээлээс босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд юм” гэж байлаа.
“Нэг түмэн хүн амтай Булган сумыг хот болгох боломжтой. Хот бол иргэддээ үйлчилдэг газар. Үүнийг Хот, тосгон, засаг захиргааны нэгжийн хуулиар зохицуулах боломжтой” гэсэн нь Булган сумынхны магнайг тэнийлгэсэн мэдээ байлаа.
Ховдыг өөдрөг шинэ ирээдүй хүлээж байгааг олон жишээгээр тайлбарласан юм. Увс, Ховд, Баян-Өлгийгөөр ирээдүйд төмөр зам орж ирэх гэж байгааг, ховдчуудын хамгийн үнэтэй хэрэглэдэг шатахууныг нүүрснээс гаргаж авч болохыг, мал аж ахуйд суурилсан үйлдвэр, барилгын материалын үйлдвэр байгуулах боломжтойг тайлбарласан юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс ганцхан нам бус хүн байгаа нь үүргээ гүйцэтгэж байгаа Төрийн тэргүүн. Тиймээс нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 2,9 сая гишүүнтэй Монгол Улс гэсэн ганцхан нам байгаа. Тэр нам Монгол Улс гэсэн ганцхан эрх ашигтай. Хоёр дахь бүрэн эрхдээ орж байгаа Ерөнхийлөгч улс орноо илүү их боддог. Бүх хүчээ өгч ажилладаг гэсэн нь түүний хоёр өрсөлдөгчөөсөө ялгарах гол онцлог болж байгаа юм.
Юм шийдэх хүн аргаа олдог, шийдэхгүй хүн шалтаг тоочдог. Энэ оноос төсвийн зарцуулалтын эрх мэдлийг иргэддээ өгч нийт 270 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн. Иргэд үүнийг өөрсдөө мэдэж гудамжиндаа гэрэлтэй, хоггүй, явган хүний замтай болж байна. Үүнээс 10 тэрбум төгрөг нь Ховдод ногдож байна. Хэдэн хүн сонгоод Улаанбаатар руу явуулахыг ардчилал гэхгүй, иргэдээ, улсаа сайхан болгохыг ардчилал гэнэ гэдгийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж тайлбарлаж авлигатай тэмцэж байгаа талаараа танилцууллаа.
Ашигт малтмалын лиценз, архины үйлдвэр хоёрт хориг тавьсан нь амжилт дагуулав
Түүний хийсэн нэг том ажил бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн тал хувийг хэрээд байсан лицензүүдийг хориглосон явдал. Ингэснээр хоёр алхам газар тутмын нэг алхам нь лицензтэй байсан цаг өнгөрч, есөн алхмын наймыг иргэддээ буцаан өгчээ. Ховд аймгийн хувьд газар нутгийн 28 хувь нь лицензтэй байсныг 13 хувь хүртэл бууруулсан байна. Ашигт малтмалын лиценз, шинээр байгуулах архины үйлдвэр хоёрт хориг тавьсан нь ихээхэн амжилтад хүрсэн юм. Улсын хэмжээнд архины 184 үйлдвэр байсныг 66 болгожээ. Спиртийн 21 үйлдвэр 11, пивоны 41 үйлдвэр 18 болж цөөрчээ. Өнгөрсөн жил архины 25 үйлдвэр, 2013 онд 10 үйлдвэр хагдсан бол тун удахгүй найман үйлдвэр зөвшөөрлөө цуцлуулахаар болжээ. “Миний хундганд архи байхгүй. Монгол даяараа архигүй болж байгаад баяртай байна” гэж байлаа.
“Малчин бол мянган мэргэжлийн эзэн. Тиймээс малчдаа энгэрийн тэмдэг, мэргэжлийн дипломтой болгож байна. Дөрөвхөн жил сураад мэргэжил эзэмшсэний диплом гарддаг байхад 40 жил мал малласан хүн мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой” гэсэн нь малчдыг ихээхэн баярлуулсан үг болсон юм.
Мөн Монгол Улс анх удаа 800 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд зориулж, ажил хийж цалин авч байгаа хэн ч зээлд хамрагдах боломжтиой болсныг сонгогчдод дуулгалаа. Ахмад гэж адлагдалгүй, залуус ажилласан жил цөөн гэсэн шалтгаар зээл авч чаддаггүй байдал үүгээр дуусгавар болж байгаа юм.
Ахмадуудаа, залуусаа, үндэсний цөөнх казах иргэдээ, олон ястнаа алагчлалгүй төрд төлөөлнө гэдгээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж илэрхийлэв. Нутгийн иргэн түүнд жороо халтар морь бэлэглэж, Булган сумынхан халуун дулаан уур амьсгалаар түүнийг хүлээн авч байсан юм.
Уухай, хурай, амжилт...
Мөн өдрийн үдээс хойш нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ховд аймгийн төв Жаргалант суманд ажиллалаа. Аймгийн төвийн төв гудамжинд сумдын иргэдийн төлөөлөгчид туг далбаа барин битүү жагсч нутгийн хүүгээ уухайлж, хурайлж, амжилт хүсч угтлаа. Хамгийн эхэнд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төрсөн нутаг Зэрэг сумынхан баг багаараа зогссон байв. Эхэн, Гүвээ, Бургаст, Хөндлөн баг гэсэн хаяг барьсан Зэрэг сумынхан нутгийн хүүтэйгээ гар барьж амжилт ерөөн насан өндөр ээжийнх нь биеийг асууж байлаа. Дарви, Дуут, Эрдэнэбүрэн, Чандмань, Мөст, Дөргөн гээд олон сумын төлөөлөл төв талбайг дүүргэж хөл тавих зайгүй шахам болсон байв.
Нутгийн хүү, Төрийн тэргүүнтэйгээ гар барьж мэндчилэх гэсэн олон хүн наадамд түрүүлсэн соёолонгийн хөлс хүртэх гэж зүтгэдэг наадамчид шиг ханарч байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд Ховдын цэргийн хүрээний дайчид жагсан угтаж, Галдан бошигт, Ард Аюуш нарын хөшөөнд цэцэг өргөв. Үүний дараа Ховд их сургуулийн хоёр том танхимд уулзалт эхэлсэн юм. Нэг танхим битүү иргэд цугласан тул өөр нэг том танхимд уулзалтын үйл ажиллагааг дэлгэцээр дамжуулан харууллаа. Тайзан дээр Ардчилсан намтай нэг баг болж сонгуульд оролцож буй МҮАН, ИЗНН, Эх орон, БНН-ын тугуудыг залжээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, Ардын эмч Н.Баасанжав  нар нэр дэвшигчийг дэмжин Ховдод ажилласан юм.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Төрийн тэргүүний сонголт зөв болж ховдчууд нутгийн хүүгээ 100 хувийн саналаар дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, цугларсан олон ч алга ташин угтлаа. УИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батцогт энэ удаагийн сонгуульд Ховдын сонгогчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг 100 хувь сонгохыг уриаллаа. Тэрээр нутгийн Ерөнхийлөгчөө улираан сонгох хэд хэдэн шалтгаан бий гэсэн юм. Монгол Улс түүхэн хөгжлийнхөө ирмэг дээр ирсэн, ардчиллаа агуулгаар нь баяжуулах шаардлага гарсан, Улс төр, бодлогын тогтвортой байдал, шударга ёс хэзээ хэзээнээс хэрэгтэй байгааг ч илэрхийлсэн юм.  
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын мянгат малчин, Монгол Улсын гавьяат малчин н.Сампил алс холоос Ховдыг зорин ирж уулзалтад оролцон ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гал голомт нутгийнхан, олон ястны өлгий Ховд аймгийнханд сүлд хийморь нь үргэлж бадарч унаган нутгийн хүүгээ дэмжихийг хүсэн ерөөлөө.
Монголын ардл түмний мөрөөдлийг биелүүлж түүчээ нь болж яваа улстөрч, Монгол Улс дэлхийн улс орнуудтай уралдаж, угтаж, атаархуулж хөгжихөд хөтлөх хүн гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Хүн болж төрнө гэдэг гайхалтай. Төрөх улсаа, ус нутгаа олож төрнө гэдэг гайхалтай. Энэ сайхан цэнхэр тэнгэртэй Монголыг олж төрнө гэдэг гайхалтай. Эхлүүлсэн ажлаа дунд нь зогсоолгүй цаашид үргэлжлүүлэхийн төлөө зүтгэнэ” хэмээн амлалаа. Монголын төмөр зам 18 сая тонн ачаа тээввэрлэх хүчин чадалтай. Үүнийг 100 сая тоннд хүргэх, 2015 он гэхэд 21 аймгийг нийслэлтэй засмал замаар холбох, Ховдын Дөргөний цахилгаан станц дээр нэмж нар, салхины эх үүсвэрийг ашиглан эрчих хүчэр нутаг орноо хангах их боломж байгааг хэллээ.
Ховдод орон нутаг хөгжүүлэх сангаас 10 тэрбум 890 сая төгрөг ногдож байгаа. Үүнийг хэрхэн зарцуулахыг иргэд өөрсдөө мэдэх ёстой гэлээ.
 
 
Оюутнуудад мөрөөдлийн хаалга нээж өгнө
Мөн өдрийн орой нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ховд их сургуулийн багш, оюутнуудтай уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж дэлхийн шилдэг 100 их сургуульд элсч чадсан оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлэхээр болсныг оюутнууд талархан хүлээж авлаа. Ингэснээр оюутнуудад мөрөөдлийн хаалга нээж өгч байгаа юм. АНУ-ын оюутнууд Харвардад сурна. АНУ-ын Ерөнхийлөгч болно гэсэн мөрөөдөлтэй байдаг. Сурахад оройтохгүй гэдгийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж оюутнуудад амьдралаасаа жишээ татан ярилаа. Тэрээр 26 насандаа ардчилсан хувьсгалыг хийлцэж, 37 насандаа Харвардад сурсан гэдгээ оюутнуудад хэлсэн юм.
Бидний өмнөх бүх үе бидний төлөө амьдарсан гэдэгт итгэдэг. Дэлхий дээр хүний 9000 үе амьдарсан гэхэд тэд бүгдээрээ дараа үеийнхээ төлөө амьдралаа зориулсан. Бид бол та бүхний төлөө амьдарч байгаа хүмүүс. Дараа үедээ сайхан эх орон, сайхан ирэээдүй үлдээх гэж явцгааж байна гээд цагийг алдаж болохгүй гэдгийг сургамжиллаа.
Гадаадад сурах гэж байгаа оюутнууд олон сургуульд зэрэг өргөдөл өгч аль өөрт хэрэгтэй хариуг нь сонгон суралцах хэрэгтэй гэдгийг бас захилаа. Амжилтад хүрэх томъёо байдаггүй тул ухаан бодлоо төвлөрүүлж сурах, найзаасаа аль нэг зүйлээр илүү байхыг хичээх зэргээр цагтай уралдан суралцахыг бас захисан юм. Залуучууд сонгуульд оролцохдооо идэвхгүй байдаг нь тэдний асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх боломж тааруу болгодгийг бас анхаарууллаа.
Интернэт ашиглалт муу байгааг дуулаад интернэтээр хангаж өгөхийг оюутнуудад амласнаар уулзалт өндөрлөлөө.
                                                                        Д.ОЮУН
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ХОВД (66.181.161.57)
    ХОВДЫН БАХРХАЛТ ХӨВҮҮН
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • ХРХБӨР (66.181.161.57)
    ХРӨӨРООО
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (203.169.53.19)
    Эр хүний амжилтын цаана, эмэгтэй хүний чадвар нуугддаг гэдэг. Тэгвэл энэ нуугдмал чадварыг гаргаж ирэх цаг болжээ. Н.Удвалыг дэмжиж байна. Эрчүүд энэ удаа өнжсөн дээрээ 23 жил хууртагдлаа хожил алга хохирол амслаа бүгдээрээ
    2013 оны 06 сарын 08 | Хариулах
  • хөөрхөн дэлхий (92.46.119.60)
    анхнаасаа би цэвэр халх цустай гэж хэлж гарж ирсэн нь Бөх шүүдээ
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.114.92)
    erunhiilugch ev negdeliin yu ch bdag gelee
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.114.92)
    Hovd Hentii geed huvaah ni ev negdel uu ?
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 49 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    15 цаг 6 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    15 цаг 57 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 45 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 49 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 36 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 41 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 14 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 31 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    20 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 26 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 37 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 48 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 50 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    22 цаг 8 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 18 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 19 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 49 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    23 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    23 цаг 57 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК