Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Очирваань хайрхан үүлэн хөшгөө нээн аваргыг угтав

2013-6-06
0
ЖИРГЭХ

      “Зургаан түмэн ардынхаа зул нь болсон Улиастай” гэж завханчууд дуулдаг. Түүн шиг “Зургаан түмэн ардынхаа итгэлийг даах хүү” гэж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг тэд үнэлж байна. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Говь-Алтайд бүтэн нэг хоног ажиллаад өчигдөр Завхан аймагт ирсэн юм. Тэрээр Улиастай хотод ирсэн даруйдаа төрийн тусгай албан хаагчидтай уулзсан. Маргааш нь өглөөний нартай зэрэгцэн Отгонтэнгэр хайрханд мөргөв. Энэ хайрхан таалсан хүндээ үүлэн хөшгөө нээн үзэмж төгөлдрөө гайхуулдаг, үл таалсан хүндээ бол үүл, манан татуулан хатуурхдаг гэлцдэг. Тиймээс Богд Очирваань хайрхан аваргыг хэрхэн хүлээн авах нь завханчуудын хувьд чухал байлаа. Ингээд нэр дэвшигчийг зорьсон газраа хүрэхэд завханчуудын шүтээн болсон Отгонтэнгэр уул үүлэн хөшгөө нээн угтсан юм. Цэлмэг тэнгэрийн дор дүнхийх хайрханаа хараад нутгийн хүмүүс “Барагтай бол ингэж өөрийгөө нээгээд байдаггүй л хайрхан даа. Аварга хүний хийморь сүлд аргагүй л өөр юм” хэмээн өгүүлж байв. Дараа нь нэр дэвшигч Завхан аймгийн оюутан залуус болон иргэд, сонгогчидтой уулзсан.

Завхан-2

    Завхан аймгийн нэг онцлог нь үржил шим сайтай хөрстэй. Бас байгалийн үзэсгэлэн цогцолсон, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм. Эндхийн иргэд үр тариагаа тариалж, гурилаа үйлдвэрлэж хэрэгцээгээ 100 хувь хангаж чадаж байна. Түүнчлэн төрөл бүрийн төмс, хүнсний ногоо тариалж, хэрэгцээгээ хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ орших Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Увс аймагт “экспортолдог” аж. Нэг үгээр хэлбэл, Завхан аймагт өрхийн үйлдвэрлэл, аж ахуй сайн хөгжжээ. Гэвч үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесээ тэлье гэхээр дэд бүтэц муу, төрийн дэмжлэг сул байдаг байна. Тиймээс завханчууд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн  малчдыг “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч” гэсэн статустай болгоё гэсэн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Монгол Улс бол мал аж ахуй хөгжсөн орон. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хэсгийг мал аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Гэтэл малчдыг төрийн бодлогоор дэмжиж, эрх зүйн чадамжтай үйлдвэрлэгчид болгох нь нийгмийн захиалга болоод байгааг ч хэлж байлаа.

Завхан-3

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ хүн үнэхээр амьдралын хаттай монгол эр хүн. УИХ-д гурван удаа сонгогдож ажиллахдаа хүнд хэрэгтэй маш олон хууль санаачилж батлуулсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр Хүүхдийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Мөн малчдыг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид” гэж тодорхойлохоор хууль санаачлан ажиллаж байна. Нийгмийн халамжийн чиглэлээр өмнө нь иргэн бүрт олгож байсан 21000 төгрөгийг сэргээх талаар МАН-ын бүлгээс санаачилга гарган ажиллаж байна. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн халамж, үйлчилгээ иргэдээ ялгаварлан гадуурхсан хэлбэрээр явж байна” гэв.  Мөн Монголын төрд өнөөдөр тэнцвэр хэрэгтэй байгаа. Бүх эрх мэдэл нэг намын халаасанд орсноор төрийн хяналт суларч, дураараа дургих үзэгдэл гаарч байгааг ч онцлов.

Завхан-4

    Үүнээс гадна нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгааг шүүмжилдэг. Тийм учраас арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлого барьж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүүг ч бууруулах талаар олон зүйл хийж байгаа. Энэ асуудал дээр завханчууд санал нэг байна билээ. Нэг жишээ хэлэхэд, аймгийн өндөр настай иргэд банкнаас тэтгэврийн зээл авдаг. Гэтэл тэр зээлийнх нь жилийн хүү 20-30 хувь хүрдэг талаар гомдоллож байв. Ер нь банкны зээлийн хүүгийн систем арилжааны гэхээсээ ард түмнээ шулах үзэл дээр тулгуурласан. Гэтэл төр үүнийг анхааралдаа авахгүй. Ард түмнийг нь шулж байхад нүдэн балай, чих нь дүлий сууж байна гэж шүүмжилж байлаа.

Завхан-5

  МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Улиастай хотын иргэдтэй санал бодлоо солилцсоныхоо дараа Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзлаа. Тус сум 10 мянга гаруй иргэдтэй томоохон сум юм. Цагтаа энэ сум 1000 гаруй ажилчидтай мод бэлтгэлийн үйлдвэрийг түшиглэн боссон түүхтэй. Гэвч бодлогогүй өмч хувьчлалын харгайгаар үйлдвэр нь дампуурснаар өдгөө иргэд гундуухан аж төрж байна. Гэхдээ тэдэнд “Шинэ Ерөнхийлөгч”, “Зөв Ерөнхийлөгч”-тэй болох хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа нь харагдсан. Нутгийн иргэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хурдан удмын адуу бэлэглэж, сонгуульд ялалт байгуулахыг ерөөсөн юм.


Завхан-6 Завхан-7 Завхан-8 Завхан-9

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • занаа (203.194.114.5)
    Ерөнхийлөгч Завханаас төрдөг юм завханчууд бөх гэдгээр нь хайханаа харуулж азтай эр ээ бас хутагт хуилгаадтай газраас ерөнхийлөгч төрдөг болохоос МАХН-МАН-гийн хэлмэгдүүлж байсан нутгаас бөх л төрдөг байхгүй юу
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.47.133)
    Tsuuhun hun tsuglasan bna.Zavhanaas l buhiig gargahguinidee..ashguidee.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.47.133)
    Unen archaagui setgehuitei humuusdee.Muhar sohor suseg yund hurgehewdee huurhii.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Guest (169.252.4.21)
    Uul huraad boroo orohoor "Huvitai hun hur boroonoor" geed orohgui tenger ongoihoor hushguu neesen geed hahaha! Mun ch avch ugch bna daaa chaavaas!
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.149.97.250)
    их хайрхан аваргыг таалжээ. хурай хурай
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Hulan (202.179.11.62)
    Bimgii hu;laa bicheed bai. aend oirdoo shuuraad uin hushguu neeh. Ene mAN-ii heden erguu umnuud bitgii tsuuraad bai. Harin Elbegeeg irehed shuurga namdaad tenger tselmeed boroo orood ih saihan baisan shuu. Bat -erdene erunhiilugch bolohgui gedgiig mini nutgiin tenger uul us, hutagtuud heleed baigaa um daa.
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (115.21.236.3)
    amjilt
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • unshigch (182.160.39.27)
    Bajar hurgeje.
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 49 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    15 цаг 6 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    15 цаг 57 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 45 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 49 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 36 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 41 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 14 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 31 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    20 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 26 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 37 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 48 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 50 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    22 цаг 8 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 18 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 19 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 49 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    23 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    23 цаг 57 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК