Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвалын сурталчилгааны сонинг тараалгүй даржээ

2013-6-07
0
ЖИРГЭХ
  Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ганц эмэгтэй нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд бэрхшээл учирч эхэллээ. Нам нь бааз муутай, дээр нь нэр дэвшигч мөнгөгүй, олон хүн хөлсөлж ажиллуулах боломж хомс, сурталчилгааныхаа сонин, сэтгүүлийг ч олон тоогоор хэвлүүлэх эдийн засгийн бололцоо сул гээд зовлон байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
 aravt20-800x320  Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ганц эмэгтэй нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд бэрхшээл учирч эхэллээ. Нам нь бааз муутай, дээр нь нэр дэвшигч мөнгөгүй, олон хүн хөлсөлж ажиллуулах боломж хомс, сурталчилгааныхаа сонин, сэтгүүлийг ч олон тоогоор хэвлүүлэх эдийн засгийн бололцоо сул гээд зовлон байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ өөрт байгаа үнэт зүйл шударга ёсыг тогтоох эрмэлзлэл, түүний төлөөр тэмцлээ уриа болгосон түүнийг эх орны өнцөг булан бүрт дэмжиж, халуун дотноор хүлээж авч байгаа юм. Гэтэл нийслэлийн зарим дүүрэгт Н.Удвалын сурталчилгааны сонинг тараалгүй машинаар ачин төмөр чингэлэг рүү хийж дарж байна гэх мэдээлэл дуулдаж байна. Өнөө өглөө гэхэд л Чингэлтэй дүүрэгт оршдог Долоон буудлын орчим ийм хэрэг гарсан тухай иргэд мэдээлэв. Үйл явдлын мөрөөр сураглаж очиход Таван буудал хэмээн бидний нэрлэдэг автобусны ойролцоо төмөр чингэлэгийн хаалга нээлттэй, дотор нь боодол боодлоор нь сонин чихсэний наад талд хэдэн хүн зогсч байлаа.

   Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны МАХН-ын хорооны гишүүд дээрх мэдээллийг сонсоод ирсэн нь энэ байв. Тэднийг дүүргийн намын хорооны дарга нь МАН-ын штабын гадаах төмөр чингэлэгт манай нэр дэвшигчийн сурталчилгааны сонин их хэмжээгээр буусан гэсэн мэдээлэл авлаа, юу болсныг асууж тодруулаадах гэснээр нааш ирсэн хэмээн тэд ярьж байна. Төмөр чингэлэгт янз бүрийн сонинг боодол боодлоор нь чихсэний дотор Н.Удвалын сурталчилгааны сонин олон байв. Нэг боодолдоо 700 ширхэг байгааг ч намын гишүүд нь тоолжээ. Мөн Н.Удвалын эх үрсийн баяраар эхчүүд, ээжүүддээ хандаж бичсэн ил захидлыг хэвлэсэн “Монголын мэдээ”сонин гэхэд л тэнд 5-6 боодол байлаа. Бидний өмнө ирсэн МАХН-ын гишүүд төмөр чингэлэгийн хажуу талд байгаа Монгол Ардын намын штабынхнаас асуухад төмөр чингэлэг өөрсдөд нь хамааралгүй, хажууд байгаа “Гүн нуур” хүнсний дэлгүүрийнх гэсэн хариу өгсөн гэв. Дэлгүүрийн эзэн Д.Лхагвадоржоос асуухад “Манай дүү хэвлэлийн хүрээлэнд ажилладаг. Чанарын болон хэвлэлтийн шаардлага хангахгүй гологдол сониныг манайд авчирдаг. Манайх өвөл сонинг түлж байраа дулаацуулдаг” гэв. Гэтэл төмөр чингэлэг дэх сонинуудаас үйлдвэрлэлийн ямар нэгэн алдаа, чанарын гологдол гэх байдал харагдсангүй.

   Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны гишүүдээс асуухад өнөөдрийг хүртэл нэр дэвшигчийнхээ сонинг бүрэн гүйцэд авч чадахгүй явж байна. Яагаад энд гологдол нэртэй олон тоогоор байгааг гайхаж байна. Сонин хэвлэж байгаа “Чөлөөт хэвлэл” сан дээр очоод асуухаар сонин нь гараагүй байгаа, хэвлэж дуусаагүй гэсэн хариу өгдөг. Хэвлэж дуусаагүй гэчихээд гологдол гээд боодол боодлоор нь гэр хорооллын төмөр чингэлэг рүү зөөж хийгээд байгаа нь асуудалтай, бухимдал төрүүлж байна. Бид аль нэг намын санаатай явуулга гэж үзэж байна. Өрсөлдөгчдөд нь хандаж хэлэхэд шударга өрсөлдөөч. Сонгууль өрсөлдөөн боловч ганц эмэгтэй нэр дэвшигчээ битгий дээрэлхэж, бөөрөлхөөч гэж хэлмээр байна. Ийм учраас энэ асуудлыг шалгуулахаар цагдаад мэдэгдчихээд хүлээж байна гэв.
   Нэр дэвшигчийн сонинг гологдол гэх нэрээр бөөн бөөнөөр нь төмөр чингэлэг рүү зөөж хийсэн талаар асуухаар “Чөлөөт хэвлэл”санг зорив. Захирал нь байхгүй байгаа гэнэ. Түүнийг орлож үлдсэн хүн мөн ажил хөөцөлдөөд гадуур яваа гэлээ. Ингээд менежерээс нь тодруулах гэтэл сонгуультай холбоотой асуудлаар ярилцлага өгөхгүй, нөгөөтэйгүүр бид үйлчлүүлэгчдээ, үйлдвэрийн нэр хүндээ бодож байна гэв. Харин зай талбай гаргах үүднээс гологдлоо устгалд оруулахаар хүмүүстэй гэрээтэй ажилладаг. Тэр дагуу зөөсөн хураасан болохоос ямар нэгэн хууль бус зүйл болоогүйг товч тайлбарлаад үйлдвэрт байгаа гологдол сонинуудыг үз гэв. Үйлдвэрт байгаа гологдол сонинууд бол үнэхээр хэн ч харсан гологдол гэдэг нь мэдэгдэхээр толботой, будаг нь нүүсэн байв.
   Гэтэл төмөр чингэлэгт байсан гологдол гээд байгаа сонинуудад гологдол гэхээр байдал ажиглагдаагүйг хэлэхэд үйлчлэгч аваад үзэхэд боломжгүй сониныг бид гологдол гэж ялгадаг. Түүнээс биш яалаа гэж илүү хэвлээд өөр газар хураах билээ гэв. Мөн ямар нэгэн байдлаар тэрхүү гологдол гээд байгаа сонинуудыг сурталчилгаа хаагдсанаас хойш хэн нэгэн зориуд тарааж нэр дэвшигчийн эсрэг ажиллахгүй гэх баталгаа бий, эсэхийг асуухад “Тийм зүйл манай зүгээс гарахгүй. Гэхдээ сонин тараая гэвэл хэн ч хаанаас ч аваад тарааж болно шүү дээ, манайхаас хамаарахгүйгээр” гэлээ. Үйл явдлын мөрөөр сурвалжлахад ийм байна.

   Өрсөлдөгчдийнх нь зүгээс эмэгтэй нэр дэвшигчийг намнах гэсэн оролдлого уу, эсвэл хоёр намын сонгууль удирдаж буй доод шатны хүмүүсийнх нь хийж буй үйлдэл үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Харин нэхэн сануулахад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын сурталчилгааны материалууд огт тараагдаагүй. Сонгууль болоод өнгөрснөөс бүүр хойно хэдэн сарын дараа өөрийнх нь намын байрнаас, тодруулбал Нийслэлийн Монгол Ардын намын хорооны байрны хонгилоос боодол боодлоороо гарч ирж байв. Тэгэхээр дээрх сценари танил ч юм шиг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • харин тиймээ (27.34.142.47)
    харин тиймээ хар PR-гүй явж байсан даа. энэ нь хүмүүсд таалагддаг байлаа. ингээд нэр хүнд нь буураад ирж байх шив
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • уншигч (180.188.255.33)
    Удвалыг уг нь янз бүрийн юм хийхгүй Цэвэр явж байна гэж байсан чинь юу гараад ирвээ. Удвал харлаж эхэллээ дээ
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    удвал сайдаа хэзээ ч ерөнхийлгч болж чадахгүй ядаж эмнэлэгээ эмч нараа энэ олон өвчтэй хүмүүсдээ та юу хийсийн бэ юу ч хийгээгүй ш та одоо бол битгий горьдоо
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.114.121)
    Эмэгтэй нэр дэвшигчийнхээ сонинг хулгайлж шатаах гэж байгаа хүн эх орноо хайрлах уу үгүй ээ үгүй алийн болгон ноёны тарган бөхөд хууртагдах вэ Бат эрдэнэ харах дүр нь гэмгүй ч хамгийн их баяжсан этгээд гэсэн бас харамч татанхай эр гэсэн авгайгаа араар нь тавиад явдаг өөдгүй эр гэсэн ер нь хүн чанар нь хөлийн чигчий болсон *****
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • нам дагаж намирсан тэнэгүүдээ (202.179.7.6)
    бид нэг л дээвэртэй тусгаар улс та нар ингэж тэнэгтэж байхаар зүгээр л дэлхийгээс зайлаач ээ та нараас залхаж байна
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • санаа (202.131.234.50)
    жүжиг шүү дээ.энэ удвал гэдэг авгай саяхан л энхбаярыг сулла гээд л олон юм ярьж худал жүжиг тавьж гүйсээр их хурлын суудал салгаад авсан .одоо цаагуураа бас л нэг тохиролцоо хийгээд л элбэгээтэйгээ хуивалдчихсан л байгаа байлгүй.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.114.47)
    Амьдрал баргар байна алийн болгон авилгачин түшмэдүүдэд саналаа өгөх вэ одоо ханалаа Шударга хүндээ шулуухан саналаа өгье
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.114.47)
    Монгол эмэгтэйн нэр төрийг өндөрт өргөж, өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байгааг хэлэхэд таатай байна. МАХН эрдэмтэн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн шударга нам гэдгээ харуулж чадлаа. Нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дараахь үндэслэлээр дэмжиж байна.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (182.160.48.237)
    Гүзээнд хаалдсан дэлүү гэгчээр Б,Бат-Эрдэнийн төлөөх санлыг сарьнуулах гэсэн АН,МАХН- хоёрын бантанг тоож долоох сонгогч байхгүй Б,бат-Эрдэнэ тасархай гарна даа,МАХН-ын диилэнх гишүүд бид сонголтоо хийчихсэн битгий гомдоорой
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.160)
    Энхбаярын толгойноос гардаг хуучны арга барил байна. Удвал их хэмжээгээр захиалчихаад албаар үахиалгаа авахгүй хаях зорилготой байсан . Тэгээд хэвлэсний дараа мөнгө байхгүй авахгүй гэчихээр үйлдвэр нь хаяхаас яадгын. тэгээд ажилчид нь гал асахаар айлд ахындаа аваачаа л биз. ийм аргыг манайхан одоо мэддэг болсон шүү дээ. арга ч үгүй дээ дандаа хошного долоодог гаруудын тархины хэмжээ өчүүхэн хойно.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Çî÷èí (202.179.11.98)
    Òýð èõ õýìæýýíèé ñîíèíã õààíààñàà ÌÀÍ-ûíõàí àâàõ âý äýý. Óâèàã¿é þì ñýäýæ óíøèã÷ îëîíã áîëîí àðä ò¿ìíèéã òººðºãä¿¿ëýõýý áîëèî÷ýý ÌÀÕÍ-ûõààí. ÀÍ-ûíõàíòàé ýâñýæ ÌÀÍ-ûã óíàãàõ òºëºâëºãºº ÷èí á¿òýõã¿é ë áàéõ äàà. ÀÍ-ûã àðäûí áààòàð ìýò õ¿íäýëæ ÌÀÍ-ûã ìàíãóó òýíýã ìýò áîäîæ ÿðüæ ÿâàõàà áîëèî÷ýý. Àðä ò¿ìýí ìýäíý ø¿¿ äýý òà íàðûã. ªºðñäèéíõºº ñîíèíû àãóóëàõûã ÌÀÍ-ûíõ áîëãîõ ñàíààã òàíàé õýí ãýäýã ëóóâèð÷èí ñýäýý âý. ªºäºº õàÿñàí ÷óëóó ººðèéí òîëãîé äýýð áóóõ âèé íàéçóóäàà. Øóäàðãà áàéÿ ãýæ óðèõ õýðíýý øóäàðãà ºðñºëäºæ ÿàãààä ÷àäàõã¿é áàéãàà þì áý.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • балай юм (202.179.20.225)
    Сонгонгоо хэвлүүлэх чадваргүй байж бас ерөнхийлөгчид өрсөлдөөд байгаа юм даа Элбэгдорж Удвал 2 ямар тохироо хийсэн юм бол доо тэгээд бас болоогүй ээ дарлаа энэ тэр гэнэ шүү. тэр дарагдсан гээд байгаа хэдхэн боодол сонин нь туршилтын өнгө будгийн зөрүүтэй бараанк сонин байна лээ ш дээ. ингэж өрсөлдөх үү энэ тэгээд ариун явдал уу ард түмээн
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Çî÷èí (202.179.11.98)
    Óäâàëûí öýðã¿¿ä ººðñ人 øîóäàæ ÌÀÍ-ûíõàíûã õîðëîõîî áîëèî÷ýý.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 43 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    15 цаг 0 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    15 цаг 51 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 39 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 44 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 30 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 35 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 8 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 25 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    20 цаг 0 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 20 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 32 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 42 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 44 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    22 цаг 2 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 12 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 13 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 43 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    23 цаг 46 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    23 цаг 51 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК