Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Хүмүүсээ хаяж орхидоггүй нийгмийг ардчилсан нийгэм гэдэг

2013-6-10
0
ЖИРГЭХ

   Pa201306102482Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогчидтой өнөөдөр хүүхдийн ордонд уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо.
  Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нараас анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс ч мөн анх удаа хөгжлийн бэрхшээлтэй олон зуун иргэдтэйгээ нэг дор нүүр тулан учирсан анхны уулзалт гэдгээрээ онцлог байлаа.
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уулзалтыг нээж хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ нүүр тулан уулзаж байгаа анхны Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гүн талархал илэрхийлье. Манай яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ Үндэсний чуулганыг зохион байгуулж, бас сарын аян өрнүүлэн тэдэнд чиглэсэн бодлогоо тодорхойлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн яамандаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан бүтэц бий болгож, хэлтэс байгууллаа. Энэ бүхэнд Ерөнхийлөгч маш их дэмжлэг үзүүлсэн шүү. Хөгжлийн  бэрхшээлтэй олон хүний хийсэн бүтээснийг үнэлж Ерөнхийлөгч төрийн одон, медалиар шагнасан. Та бүхний зовлонг хэнээс ч илүү ойлгодог, мэдэрдэг хүн бол ардчилсан Ерөнхийлөгч юм. Цаашид ч Ерөнхийлөгчийн тусламж дэмжлэг туйлын чухал байна. Тиймээс ийм уулзалт санаачилсанд нь бид маш их баяртай байна” гэв.
 
            Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Хотын шинэ удирдлага том бэрхшээлүүдийг шийдвэрлэх, эрүүл, аюулгүй хот болгох чиглэлээр олон ажил хийж байна. Энэ ажлууд дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нь цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих орц гарц шинээр барьж буй бүх зам, барилгад хийдэг боллоо. Дүүрэг, хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулж байна. Түүгээр дамжуулан төрдөө асуудлаа тавьж байгаарай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон улсын том тэмцээнд бор зүрхээрээ оролцон амжилт гаргаж байна. Тэдэнд зориулсан спортын цогцолбор яагаад барьж болохгүй билээ” гэж надад хэлсэн юм. Энэ бол Ерөнхийлөгчийн даалгавар хэмээн үзэж бид тийм цогцолбор барихаар төлөвлөсөн. Өөрсдийгөө хамгийн сайн ойлгодог Ерөнхийлөгчдөө саналаа өгч дахин дөрвөн жил ажиллах боломж олгохыг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.
 
          
 
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Би олон аймаг, хотоор орж олон иргэд сонгогчидтой уулзаж байгаа. Та бүхэн цаг зав гаргаж уулзалтад ирсэнд туйлаас баярлаж байна. Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах ажлыг 24 жилийн өмнөөс эхэлсэн. Хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдэг амаргүй юм. Одоо л нэг гайгүй болж байна. Бид хамтдаа халж, хөрч явсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Хийдэг, хөдөлмөрлөдөг цаг хугацаа бага байна. Төмөр зам, цахилгаан станцаа барьчихвал нийт иргэдэд очих зүйл нэмэгдэнэ. Ойрын жилүүдэд шатахууны хэрэгцээгээ хангадаг улс болохын төлөө яарч ажиллах хэрэгтэй байна. Сэтгэлтэй, дээр нь хүний эрхийг хүндэтгэдэг байвал бид амжилт гаргаж чадна. Бид хэлснээ хэрэгжүүлж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Анхаарал шаардлагатай хүмүүсээ хаяж орхидоггүй нийгмийг ардчилсан нийгэм гэдэг. Бид анх удаа Хүн ам, хөгжлийн яам байгууллаа. Тэнд та бүхний төлөө ажилладаг хэлтэстэй боллоо. Энэ чиглэлээр бид ажлаа үргэлжлүүлнэ. Сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний зөвхөн 10 хувь нь сургуульд явж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг сургах асуудлыг төр анхаарах ёстой. Ийм маягаар та бүхний асуудлыг шийднэ. Хөдөлмөрлөж буй хүн болгон орон сууцны зээл авах боломж бүрдэж байгаа. Төрийн өмчийн орон сууц хөгшид, залуучууддаа барина. Тэдгээр орон сууцнаас 20 хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хуваарилна.
 
 
УИХ-д төлөөлөл байхгүй иргэдээ би төлөөлж ажиллах болно. Та бүхний асуудлыг шийдвэрлэхийн төлөө УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн дэд бүтцийг хуульчилж өгөх ёстой гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг чигт харж ажиллах боломж байна. Энэ байдлыг хадгалах хэрэгтэй байна. Ингэхгүй бол та бүхний шийдүүлэх ажил сараар, жилээр хойш ухарсаар байна. Жишээ нь Засгийн газар огцроход Ерөнхий сайдаа тавих гэж нэг сар, танхимаа бүрдүүлэх гэж гурван сар, ажилтайгаа танилцах гэж нэг жил болдог. Үүнээс болоод таны асуудал шийдлээ хүлээхэд хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд спортын өндөр амжилт гаргасных нь төлөө гавьяат цол олгосондоо баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх, спортын амжилт гаргахад нь дэмжиж тусална аа. Өөрсдөө хийж чадах зүйлийг гадаадаас худалдаж авахаа больё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ оёдлын үйлдвэр байгуулж өгч сургуулийн хүүхдүүдийнхээ жигдрэн өмсдөг хувцсыг хийлгэе л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүд байгуулъя. Тэд бол хөгжих эрмэлзэлтэй иргэд. Та бүхэн ядарсан үедээ Ерөнхийлөгчдөө хандаж байгаарай. Та нарыгаа дэмжих болно” гэлээ.
 
 
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхийлөгчтэйгөө гар барьж, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа хэлцгээж, төрийн хараа хяналт зайлшгүй шаардлагатай бидэнд Ерөнхийлөгч таны дэм чухал байна. Таныг бид дэмжих болно гэдгээ нэгэн дуугаар илэрхийлцгээсэн юм.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хулан (202.170.68.89)
    Ард иргэддэ ээлтэ сайн ерөнхийлөгч юмаа.. Айлийн хүүхдүүдийг алагчлахгүй хэнд юу хэрэгтэй хэнд туслахаа мэддэг ерөнхийлөгчөө дэмжнээ таны тусламж хэрэгтэйөлөн хүн бга шүү,,
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 9 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    14 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    15 цаг 17 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 5 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 9 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    17 цаг 55 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 1 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    18 цаг 34 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    18 цаг 51 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    19 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    19 цаг 46 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    19 цаг 57 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 8 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 10 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    21 цаг 28 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    22 цаг 38 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    22 цаг 38 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 9 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    23 цаг 12 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    23 цаг 17 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК