Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өглөөний цайгаа Бэлхийн ”Ногоон төгөл”-д уулаа

2013-6-17
0
ЖИРГЭХ

0Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр өглөө СБД-ийн 16-р хорооны Бэлхийн хоёрын 12 тоотын оршин суугч Ч.Эрдэнэчулуун гуайнд зочилж өглөөний цайгаа уулаа. Ц.Эрдэнэчулууны гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мод тарих зарлигийг дэмжиж хороо, дүүрэгтэй үлгэр жишээд тооцогдох ногоон төгөлтэй болсон юм билээ. Өөрсдийн гараар тордож, арчилсан ногоон төглөө төрийн тэргүүндээ танилцуулах гэж түүнийг өглөөний цайнд урьжээ. Ч.Эрдэнэчулуун гуайн хашаан дахь ногоон төгөлдөө долоон жилийн турш  20 гаруй төрлийн мод, 300 орчим мод, бут, сөөг тарьжээ.  Мөн тахиа, галуу, цацагт хяруул зэрэг амьтан тэжээдэг шаггүй ажилсаг, чамбаа айл гэдэг нь харваас илт. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хүний гараар бүтсэн ногоон төгөл Бэлх орчмыг чимж байсан юм.  
Ц.Эрдэнэчулуун гуай төрийн тэргүүнтэй цайлах зуураа “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт олон сайхан санал санаачилга, бодлого байгааг онцлох ёстой. Энэ дотроос байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжигч байна гэсэн таны бодлогыг маш их дэмжиж байна. Гэр хорооллын оршин суугч бидэнд цэвэр цэмцгэр, ногоон бүсэд амьдрах боломж байна. Харин төрийн зүгээс эрчим хүчний асуудлыг шийдэх ялангуяа гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчээр хангах асуудал юу юунаас чухал байгаа” гээд дэд бүтцийн асуудлыг төр шийдээд өгөх юм бол монгол хүн бүр бүтээгч байж чадна гэж байсан. 
0
Энэ үеэр Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хөршид нь зочилсон сургаар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй холбоотой зарим зүйлийг тодруулж, сонирхсон асуулт бүрийнхээ хариуг авч чадсандаа их л олзуурхаж байлаа. Хөрш эмээ, өвөө нарын хувьд төрийн тэргүүнээс ойрын өдрүүдэд болж буй авлигын хэргээс эхлээд түүний ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлыг ихэд шимтэн асууж, өөрсдийнхөө санаа бодлыг ч чөлөөтэй илэрхийлж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэр цэцэрлэг, залуу ээжүүдийг дэмжих бодлого, ахмад настны ажлын байр зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж байдаг асуудлуудын гарцыг олсон олон бодлого багтсан байгаад тэд баяртай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Улс орны нийтлэг  эрх ашиг, нийгэм эдийн засгийн үр дүнтэй бодлого, дэлхий дэх Монголын сайн нэрийн талаар хөршүүд Ерөнхийлөгчтэйгээ ярилцлаа.
Ц.Эрдэнэчулуун гуайн хорооны Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд бодитой үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэтгэлийг илүү эрчимжүүлэх, иргэддээ эрхийг нь илүү өгөх, шууд ардчиллыг илүү хөгжүүлэх зэрэг олон ажилд амжилт гарган санасан зорьсон зүйлээ илүү эрчтэйгээр хийхийг хүслээ.
0
0

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Төрөө (112.217.228.212)
    Ард түмэн төрийн эрх барих боломжыг ард түмэн олгосон. Ардчилал Ард түмэнтэйгээ ойрхон байх боломжыг Ц.Элбэгдорж бий болгосон гэж боддог.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    13 цаг 15 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 32 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 23 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    16 цаг 11 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    16 цаг 15 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    17 цаг 1 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    17 цаг 7 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 39 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 57 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 32 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 52 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    19 цаг 3 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    19 цаг 14 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    20 цаг 16 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 34 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 44 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 44 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 15 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    22 цаг 18 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 23 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК