Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговьчууд Н.Удвалын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна

2013-6-17
0
ЖИРГЭХ

   Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Дундговь аймгийг зорих замдаа малчин иргэдтэй малынх нь бэлчээр дээр уулзлаа. Малчин Д.Чинбат нэр дэвшигчтэй уулзсандаа билэгшээгээд түүнийг ховоо татаж үйлсээ тэгшилж, өргөн олныхоо тэргүүн болохыг ерөөв. Н.Удвал хөдөө төрж өссөн болохоор ховоо татахад сайн ажээ. Малчин Д.Чинбат хэлэхдээ “Анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад баяртай байна. Иргэд, сонгогчидтойгоо хийсэн уулзалтаас эхлээд бүхий л мэдээллийг телевизээр харж байгаа. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болвол их зүйл өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа” гэлээ.

Дундговьчууд Н.Удвалын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна

   aravt211-800x320Н.Удвал Дундговь аймгийн Мандалговь суманд ирж иргэдтэй уулзлаа. Түүнийг тус аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн МАХН-ын дарга н.Баатардарь нар угтан авч хүндэтгэл үзүүлэв.
Дундговь аймгийнхан нэр дэвшигчийг халуун дотноор хүлээж авлаа. Зам хол учраас товлосон цагаас бага зэрэг хоцорсон ч түүний мөрийн хөтөлбөр иргэд бидэнд хэрэгтэй учраас хүлээгээд байлаа хэмээн иргэд хэлж байв. Энэ үеэр Дундговь аймгийн азаай буурлууд нэр дэвшигчтэй уулзахаар одонгоо зүүгээд ирсэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн нар дагалдан явж байна. Ч.Чимидсүрэн хэлэхдээ “Нөгөө хоёр нэр дэвшигчийн сурталчилгааны зардал нийт 37 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол манай намаас нэр дэвшигчийнх энэ мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгөөр сурталчилгаагаа хийгээд явж байна. Мөн нөгөө хоёр нэр дэвшигч аймгаас аймгийн хооронд онгоцоор нисч байна. Онгоц нэг цагийн 3600 ам.долларын өртөгтэй. Харин бид газраар ард иргэдтэйгээ уулзаад нэр дэвшигчийгээ сурталчлаад явж байна. Бид сонгуулийн төсвөө хэмнэе гэсэн хүсэлтийг нөгөө хоёр нэр дэвшигчдээ тавьсан боловч хүлээж аваагүй энэ мэтчилэн зовлон байгаа ч бид энэ бүхнийг хайхралгүй иргэд та бүхэнтэйгээ уулзахыг чухалчилж байна” гэсэн юм.
Н.Удвал очсон газар бүхэндээ ард түмнээ сонсч яваа юм. Уулзалтад ирсэн иргэд, сонгогчид ч байр сууриа хэлж, асуух гэснээ чөлөөтэй асууж, хариу авч байгаагаагаа онцлог. Иргэн н.Цэрмаа “Н.Удвал нэр дэвшигчийн материалтай бид нарийвчлан танилцсан. Үүний үндсэнд таны уулзалтад чин сэтгэлээсээ ирж оролцож байгаа юм шүү. Өнөөдөр нэг нэгнийхээ нүүр рүү харж байгаад мөрийн хөтөлбөрөө ярьж байгаа нь талархалтай байна. Таны мөрийн хөтөлбөрт заасан бодлогууд тусгаар монгол улсын иргэдэд маш шаардлагатай зүйлүүд тусгагдсан байна. Үүнийг та мэдлэгтэй, ухаантай, тэмцэгч чанараараа биелүүлж чадах хүчтэй өрсөлдөгч гэдгийг ойлгож дэмжиж байна. Өнөөдөр монгол хүний үнэ цэнэ алдагдаж, ахуй амьдрал нь доройтсон нь хаанаас ч харсан ив илхэн байгаа. Бид нөгөө хоёр нэр дэвшигчтэйгээ халз мэтгэлцээнд орох хөтөлбөр гаргасныг сонирхон хүлээж байгаа шүү. Тэрхүү халз мэтгэлцээнээр эмэгтэй хүний уран ухаан, мэдлэг чадвар гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Дундговь аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Нямсүрэн “Би говьд ганц гэрээрээ өвөлжиж, хаварждаг. Ганц бие хүн. Эмэгтэйчүүд амьдралын ачаа үүрч байгаа гэдэг үнэн шүү. Яагаад эрчүүд ачаа үүрэлцэхээ байсан бэ. Тэд амьдралаа бидэнтэй хамтдаа авч явах ёстой, ачаа үүрэлцэх ёстой шүү дээ. Энэ байдал ардчилалтай шууд холбоотой. Монголчууд хуулиа мэддэггүй л гээд байдаг. Хуулиа мэдэхгүй биш мэддэг юм байна. Тамхины хууль гарснаас хойш манай аймагт тамхины иш үзэгдэхээ больсон. Та эмэгтэй хүнийхээ хувьд архины тухай хууль санаачилж өгөөч. Би буруу бодож байж магадгүй ээ, хөдөөний малчин хүн. Хоёр хүн архи уугаад нэгийгээ алж байна. Би хоёр нэр дэвшигчийг муулахгүй ээ. Алдааг нь засч өгөөд сонгохгүй байх эрх иргэн бидэнд бий” гэлээ.
Ийнхүү дуу, хуурын өлгийн нутаг дундговьчууд нэр дэвшигчтэй халуун дотно яриа өрнүүлж, Н.Удвал сайдыг монгол эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл болсон харахад харц дүүрэн сайхан эмэгтэй юм гэцгээж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал одоо Өмнөговь аймгийг зориод байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • boogii (203.91.117.4)
    ta ualnaa.shudarga tvmen ualna.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.12.148)
    таныг дэмжиж байж болно удвал эгчээ? гэхдээ батэрдэнэ аваргыг л ард түмэн дэмжээд байна шүү дээ.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    13 цаг 15 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 32 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 23 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    16 цаг 11 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    16 цаг 15 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    17 цаг 1 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    17 цаг 7 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 39 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 57 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 32 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 52 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    19 цаг 3 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    19 цаг 14 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    20 цаг 16 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 34 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 44 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 44 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 15 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    22 цаг 18 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 23 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК