Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэлснээ хийдэг Б.Бат-Эрдэнийг залуус сонгохоор шийджээ

2013-6-18
0
ЖИРГЭХ

   “Дорноговийн хойд нутгаар бороо орсон гэнэ… Аварга ирж ган гачиг тайллаа гэж нутгийн хөгшчүүл бэлгэшээж байна. Гэхдээ Монголд нүүрлээд буй шударга бусын ган гачгийг Та тайлж өгөөрэй. Эрх мэдэлтнүүд аймгийн маань газар нутгийн 60 хувийг лиценз нэрээр харийн компаниудад зарчихсан гэж дуулдсан. Харин арай бүрэн бүтэн үлдсэн нь Хэнтий аймаг гэж ярьж байна. Таны ачаар төрөлх аймаг тань бүтнээрээ байгааг дуулаад Дорноговь, Улаанбадрахыг минь бас тэгж хайрлаж, хамгаалж чадна гэж найдаад манай нутгийн залуус таны төлөө саналаа өгнө өө…” гэж Улаанбадрах сумын иргэн Б.Эрдэнэтуяа Догшин ноён хутагтын нутагт болсон уулзалтын үеэр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа.
Дорноговийн хэд хэдэн сумын газар нутаг хятадуудын эзэмшил болчих шахжээ. Газар шороо, байгаль орчныхоо төлөө зүтгэж чадах Ерөнхийлөгч хэрэгтэйг дорноговийнхон яс махаараа мэдэрсэн тул ингэж хэлсэн хэрэг.

    Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Эх байгалиа хайрлан хамгаалах чиглэлээр гарч буй иргэдийн бүхий л үүсгэл санаачилгыг дэмжинэ”, “Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадалж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ” хэмээн тусгасанд иргэд олзуурхахын сацуу олон жилийн турш байгаль орчныхоо төлөө тууштай тэмцэл өрнүүлж буйг нь үнэлэн дэмжихээ илэрхийлж байлаа.

говь-2

   Засгийн эрх баригчид өмнөх сонгуульд аж үйлдвэрийн парк байгуулна, иргэдээ 100 хувь ажлын байраар хангана хэмээн сурталчилгаа хийж саналыг нь авсан хэрнээ өнөөг хүртэл нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил огт хийхгүй байгааг ч иргэд шүүмжилж байна. Нутгийн иргэн Б.Мягмаржав “Газар ухаж, байгалиа сүйтгэж болохгүй. Байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн зүтгэл чухал. Байгальд ээлтэй хүнийг бид дэмжиж байгаа” хэмээн өгүүлсэн бол Айраг сумын иргэн С.Нарантуяа “Манай сумын газар нутгийн 70 хувийг хятадууд эзэмшиж байна. Цагдаандэлийн агуй гэж зундаа мөсөн бүрхүүлтэй байдаг байгалийн үзэсгэлэнт газар маань үгүй болсон. Өөр олон үзэсгэлэнт газраа бид нүднийхээ өмнө эрэмдэглүүллээ. Эх нутгаа хамгаалдаг эх оронч хүнийг л бид сонгоно” гэж хэлж байлаа. Тиймээс дорноговьчууд Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө гэж хэдийнэ шийдсэн нь иргэдийн ярианаас ажиглагдаж байв.

   1964 онд Б.Бат-Эрдэнийг хорвоод мэндэлж байхад аймгийн заан цол хүртэж явсан ахмад настан Г.Гомбо гуай “Хүү минь, манай аймагт халаа сэлгээ дэндүү гаарлаа. Гэхдээ дандаа л МАН-ын гишүүдийг халах юм. Уг нь ард түмнээ алагчилдаггүй л Ерөнхийлөгчтэй болмоор байна. Хүмүүс минь талцдаггүй, намчирхдаггүй Б.Бат-Эрдэнийг дэмжээрэй” гэж залууст хандан уриалсан юм.
    Мөн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сайншанд өртөөний ажил байдалтай танилцаж, тусалж дэмжих, засч сайжруулах олон ажлын талаар санал бодлоо солилцлоо. Дорноговь бол Монголын дэд бүтцийн тулгуур цэг. Сайншанд өртөө таван замтай байсан бол одоо гурван зангилаа, 13 замтай болон тэлж, улмаар хийж бүтээх, хэрэгжүүлэх зүйл их байгааг захисан. Төмөр зам хэмээх их айлын ажлыг залгуулж, эх орондоо их тус дэм болж буй тэдний амьдралыг сайжруулахын төлөө ажиллана гэдгээ ч Б.Бат-Эрдэнэ төмөр замчдад хэлсэн юм.

говь-3

   Үүний дараа төрөлх аймгийнхаа Бор-Өндөр суманд түүнийг ажиллахаар очиход иргэд ихэд талархан хүлээн авлаа. Эндхийн уулын үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоогоод хэдэн сарын нүүр үзсэн учраас ард иргэдийн амьдрал амаргүй байна. Үйлдвэрийн 1600 ажилчны ихэнх нь зээлтэй, гэтэл үйл ажиллагаа зогсчихсон тул тэдэнд зээлийн хүүгээ төлөхөд хүндрэлтэй болжээ. Жоншоороо дэлхийд гуравт ордог их нөөцтэй Бор-Өндөрийн уулын үйлдвэрийн үйл ажиллагаа зогссоны гол шалтгаан нь боловсон хүчний томилгоо нэртэй энэ Засгийн газрын завхрал гэдгийг ард иргэд хэлж байв.

   Гавьяат уурхайчин Түмэндэмбэрэл “Үнэндээ төрийн механизм нэг хүний л төлөө үйлчилж байна. Тэгвэл үүний эсрэг мянган ухаанаар тэмцэж чадах хүн бол Б.Бат-Эрдэнэ” хэмээн тодорхойлсон. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөгийн төр засгийн үнэн нүүр царай Бор-Өндөрийн уулын үйлдвэрийн жишээн дээр тодорхой харагдаж буйг өгүүлсэн юм. Тэрээр “Эдийн засгийн байдал үүнээс ч хэцүү байхад Бор-Өндөрийн үйлдвэр зогсоогүй. Дэлхийн зах зээлд жоншны үнэ 95 ам.доллар байхад ажиллаж л байсан. Гэтэл одоо 300 ам.долларт хүрчихээд байхад үйлдвэр зогсож байна. Энэ бол “Монросцветмет”-ийн захирлаар оросоор ярьж чаддаггүй хүнийг томилсонтой холбоотой” гэж хэлэхэд бор-өндөрчүүд “Төр засгийг өөрчилье!” хэмээн дуу нэгтэй дэмжиж байлаа.

   Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Бор-Өндөрийн уулын үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эндхийн иргэд, ажилчдын төлөө чадах бүхнээ хийнэ гэлээ. Түүнийг хэлснээ ажил хэрэг болгодогт иргэд эргэлзэхгүй байна. Учир нь Бор-Өндөрийг сумын статустай болгоход нэр дэвшигчийн хувь нэмэр их байсныг иргэд хэлж, хэлснээ хийж чаддаг түүнийг сонгоно гэж байв. Залуу тамирчин н.Алтаннар Бор-Өндөрийн залуусаа төлөөлж хэлсэн үгэндээ ирэх улсын наадмыг Хэнтий нутгийн хүү нээж үг хэлэх болтугай хэмээн ерөөлөө.

говь-4

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛОХ ЯНЗТАЙ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? ЭСВЭЛ ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Улс төр бөх биш биш (122.201.28.4)
    .... ямар цар хүрээтэй, улс орны хөгжилд дорбитой хувь нэмэр оруулах юм ХЭЛЭЭД ... хэзээ яаж ХИЙСЭН юм бэ --- Хэлэх юм даан ч алга --- Энхтүвшингийн бичиж өгсөнийг Хайж, Цээжилж мунгинаад л .... "ард түмний хайртай бөх" нэрийг улс төрдөө ашиглаж --- араас хөтөлж Утсан хүүхэлдэй болгох гээд л ---
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Унш бод түгээ (122.201.28.4)
    .... ямар цар хүрээтэй, улс орны хөгжилд дорбитой хувь нэмэр оруулах юм ХЭЛЭЭД ... хэзээ яаж ХИЙСЭН юм бэ --- Хэлэх юм даан ч алга --- Энхтүвшингийн бичиж өгсөнийг Хайж, Цээжилж мунгинаад л .... "ард түмний хайртай бөх" нэрийг улс төрдөө ашиглаж --- араас хөтөлж Утсан хүүхэлдэй болгох гээд л ---
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • tarav (71.49.24.151)
    2004 ond ATG-iin darga baisan Dangaasuren avilgald hamgiin ih holbogdson 100 abilgalchiin materialiig burduulj nersiin ni jagsaaltiig gargasan baisan . Ene ued MAHN-iin ih hural deer Ts.Hulan ATG-aas gargasan top 100 avilgalchiin jagsaaltiin 80 garui ni manai namiin tomchuud baina gej shuumjilj baisan. Mun Nyamdorj songuulid yalahgui yum bol ta nar bugd shorond orno shuu gej namiinhanaa helj baisan.Ene jagsaaltad kazinogiin hergeer Zandanshatar,Badamjunai,Hurelsuh naraas gadna B.Baterdene Kazino ,Erdenered gan bumbulug shahsan hergeer butgegdsen baisan gesen. ATG-iin darga Dangaasuren Avsrtalid Hurald yavahdaa genet horlogdson baih magadlaltaigaar nas barsnii daraa tomilogson Sangaragchaa 100 avilgalchiin hergiig darj zamhruulj alga bolgoson. Ingeed bodohod MAN-d ner tesver hun hovor Erenhiilegchid ner devshij baigaa hun ch iim bugdiig ni shalgaval munch ih yum garna daa.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • ee (122.201.18.29)
    Avargiig demjij baina
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • ee (122.201.18.58)
    Avargiig demjij baina, hudalch Elbegee shig dovchignoj hudal yrihgui, buuritai alsiin bodoltoi hun dee
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.18.59)
    Ийм гарчиг тавиад ичиж үхдэггүй юм байх даа. Сүүлдээ муу аваргыг маань хэлмэгдүүлээд доромжлоод байгаа юм шиг
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • xzxz (49.0.146.221)
    uhsen atsnii helsenee hiideg gj ene yu hiisiin. bat-erdeneiig songosnoos udval ni deer dee. haha ugaasaa Elbegee garah ni todorhoi zaluusaa ardchilalaa demtsgeey
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.12.10)
    Bat Erdene awargiig demjmeer l bn, daanch MAN geheer goldoo ortol gomdood bhiin
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    13 цаг 3 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 20 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 11 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 59 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    16 цаг 3 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    16 цаг 49 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    16 цаг 55 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 28 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 45 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 40 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    18 цаг 51 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    19 цаг 2 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    20 цаг 4 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 22 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 32 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 32 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 3 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    22 цаг 6 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 11 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК