ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын албан ёсны түүхийн номны нэг бүлгийг өөртөө зориулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй хэвлэгдэх энэхүү номыг тус улсын ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг болгон ашиглах аж. В.Путины тухай бүлэгт 2000 онд Борис Ельцинээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн суудлыг авснаас хойш 2012 онд гурав дахь удаагаа дахин сонгогдсон хүртэлх түүх багтана хэмээн “Извести” сонин бичжээ.
Харин тус улсын Боловсролын яам энэ талаар “Удаан зөвлөлдсөний эцэст Оросын түүхийн тухай номын нэг бүлэгт сүүлийн ерөнхийлөгчийн сонгуулиудын тухай мэдээллийг оруулах ёстой гэж шийдсэн” хэмээн тайлбарлажээ.
Ерөнхийлөгч В.Путин энэ оны эхээр Оросын Шинжлэх ухааны академийг эх орныхоо түүхийн тухай стандартад нийцэхүйц ном бүтээхийг даалгасан юм байна.
Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков уг төсөлд В.Путин холбоогүй хэмээн мэдээллийг үгүйсгэжээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (6)