Хятадын Засгийн газар Хойд Солонгост экспортлож байсан зарим зэвсгийн наймаагаа хориглоллоо. Энэ хоригт химийн зэвсэг, пуужин үйлдвэрлэхэд ашигладаг технологийн дэвшил бүхий эд, анги багтаж байгаа юм. Дээрх хориг нь НҮБ-ын Хойд Солонгосын тухайд явуулж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж буйн нэг илрэл гэж Хятадын Худалдааны сайд мэдэгдсэн байна.Хойд Солонгост худалдахыг хориглосон зэвсгийн жагсаалтад цөмийн зэвсэг, пуужин хийх технологи, химийн болон биологийн зэвсэгт хамаарах бүтээгдэхүүнд багтаж байгаа аж.
Барууны орнууд Хятадыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс болж Хойд Солонгост хатуу хандаж, НҮБ-ын хоригийг хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн эрс шүүмжилж байсан. Хэдийн тийм боловч сүүлийн хэдэн сар Бээжин, Пхеньяны харилцаа таагүй болж байгаа гэж BBC-гийн сурвалжлагч дүгнэжээ.



















































