Тайландын вант улс Косовогийн автономит хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн талаар Косовогийн Гадаад хэргийн яам мэдээллээ. Ингэснээр Тайланд нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын 104 дэх гишүүн улс болж байгаа юм байна.Косовогийн албанийн эрх баригчид АНУ олон Европын холбооны хэд хэдэн улсын дэмжлэгтэйгээр 2008 онд Сербиэс салан тусгаарлаж байгаагаа дангаараа зарласан билээ.
Косовогийн тусгаар тогтнолыг Ливи болон Гренада улсууд дэмжиж байгаагаа хоёр хоногийн өмнө илэрхийлсэн юм.



















































