БНХАУ-ын Цагдаагийн газар шаргуу хөдөлмөрлөсний эцэст хүний худалдаанд явуулахаар зэхэж байсан 92 хүүхэд, хоёр эмэгтэйг сулласан байна. Цагдаа нар мөрдлөг явуулж хүн худалдаалах гэмт хэргийн 300 гаруй сэжигтэнг баривчлан байцаасны эцэст олон хүнийг хохирогч болохоос аварчээ. Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр зургаан сар мөрдлөг явуулсны үр дүнд 11 мужид хүн худалдаалах гэмт хэрэгтнүүдийн орогнодог газрыг тогтоож олноор амжилттай баривчилж чадсан байна.
Хүүхдийг олноор хулгайлан худалдах нь Хятадын нэг айл нэг хүүхэд бодлогоос болсон хэмээн үзэх хүмүүс байдаг аж. Учир нь эл бодлогын улмаас хүүхэд өргөж авах хүсэлтэй олон хүн бий болсноор гэмт хэргийн дор байгуулагдсан асрамжийн газраас хүүхдийг өндөр үнээр үрчилж авдаг тохиолдол элбэг гэнэ. 2011 онд л гэхэд тус улсын цагдаагийн газар 13 мянган хулгайлагдсан хүүхэд, 23 мянган эмэгтэйг суллаж байжээ.
Д.Идэр



















































