Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол судлалын шинэ үеийн төлөөллийг хүлээн авч уулзав

2014-5-08
0
ЖИРГЭХ

элбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр монгол судлалын шинэ үеийнхний төлөөлөл болох ХБНГУ-ын иргэн Елиза Кол-Гаррити, Бүгд найрамдах Польш улсын иргэн Каролина Зыгмановска, Ёанна Долиньска нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд ХБНГУ-д төрийн айлчлал хийхдээ тус улсын нэг иргэнд, 2013 онд БНПУ-д төрийн айлчлал хийхдээ Польшийн гурван иргэнд Монгол Улсад нэг жилийн хугацаагаар суралцах урилга гардуулсан билээ. Ерөнхийлөгчийн урилга, тэтгэлгийг хүлээн авсан дээрх оюутан-судлаачид Монголд хүрэлцэн ирж судалгаа шинжилгээний ажил хийж, сургуульд суралцаад нэг жил болж байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Аливаа улс орон өөрийнхөө улс орныг судалдаг судлаачдыг дэмжих ёстой гэсэн байр суурь надад байдаг. Та нарыг монгол судлалын шинэ үе гэж харж байна. Бид бодлого гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулсан. Засгийн газраас Монгол судлалыг дэмжих хөтөлбөр баталсан. Бид монгол судлалыг улам сайжруулна гэж үзэж байна. Та бүхэн монгол судлалыг сонгож байгаа нь бидний хувьд сайхан мэдээ юм.

Монголын түүх бол хүн төрөлхтөний түүхийн чухал нэг хэсэг. Монгол газар шороон дээр тэр түүхийг зөвхөн ном болгож бичсэн төдийгүй хад, чулуун дээр зургаар, бичгээр үлдээсэн хамгийн баян олдвортой орон бол Монгол Улс юм. Монгол судлал нь зөвхөн өнгөрснийг судалдаг биш, өнөөдрийг, ирээдүйг судалдаг байх ёстой. Та бүхэн монгол судлалыг дэмжих чиглэлээр бидний явуулж, ач холбогдол өгч байгаа үйл ажиллагааны яг дотор нь ороод бүтэн жил боллоо. Та нарын бидэнд хэлэх үг их ач холбогдолтой, чухал зүйл болно. Дараагийн монгол судлаачдыг бэлтгэхэд бид юу хийх хэрэгтэй байна вэ. Юун дээр алдаж байна. Юун дээр онож байна вэ гэдгийг та бүхэн товчхон танилцуулбал зүгээр байна” гэлээ. Монгол судлалын чиглэлээр Монголын болон гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнуудын тэтгэлгийг цаашид нэмэгдүүлж, бололцоотой бүх хэлбэрээр тусалж дэмжинэ гэдгийг мөн танилцуулав.

Судлаач-оюутнууд Монголд амьдарч, суралцахад бэрхшээл тохиолдоогүй, бүгдээрээ үр бүтээлтэй ажилласан гэдгээ танилцууллаа. ХБНГУ-ын иргэн Елиза Кол-ГарритиМонгол Улсын Ерөнхийлөгчид болон Монголын ард түмэнд баярласнаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд монголчуудын хүндлэх ёсны сэдвээр докторын ажил хийж, Улаанбаатарын Толгойт, Баянхошуунд уг чиглэлээр судалгаа явуулснаа танилцуулав. Мөн Үндэсний төв архив, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн архивт сууж ажиллажээ. Монголчуудад англи хэл зааж, хариуд нь монголчуудаар монгол ёс заншлыг заалган харилцан соёлын солилцоо хийж ирсэн байна.

Польш улсын иргэн Каролина Зыгмановска ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн судалгаагаар эрдмийн ажил хийж буйгаа танилцууллаа. Тэрээр Монгол-Японы харилцааны талаар судалгаа эхлүүлээд байгаа юм байна. Польшийн иргэнЁанна ДолиньскаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Монгол оронд суралцсандаа баярлаж байгаагаа илэрхийлээд Алтай овгийн халимагуудын талаар эрдмийн ажил хийж байгаа гэлээ.

Эдгээр оюутан-судлаачдыг судалгаагаа үргэлжлүүлэх, өөр сургуульд суралцах зэрэгт санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг үзүүлэх бүрэн бололцоотой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаашдаа ч хувь хүнийхээ хувьд монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч үүнийг дэмжиж, энэ чиглэлээр сан, олон нийтийн байгууллага байгуулах, Засгийн газрын бодлогод дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа танилцууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.5.194.33)
    Хэлэх муу үг ч олдохгүй юм Элбэгдоржид.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.21)
    shouchin hudalch
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    8 цаг 13 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    8 цаг 19 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    8 цаг 42 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    8 цаг 45 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    9 цаг 44 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    10 цаг 21 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    10 цаг 38 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    11 цаг 2 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    11 цаг 4 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    11 цаг 7 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    11 цаг 52 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    12 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 26 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    13 цаг 9 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    13 цаг 31 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    13 цаг 57 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    14 цаг 10 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 52 мин
  • Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт чулуужсан түлшний асуудлаар тохиролцож чадалгүй тарлаа
    14 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 58 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК