“Дээл”-ний хуулиас болж Н.Алтанхуягийн Засгийн газар “явчих” дөхлөө. “Эдийн засгаа аврах 100 хоногийн төлөвлөгөө” хэмээх амлалт аваад сүүлчийн тоолуураа ажиллуулаад эхэллээ. 100 хоног гэдэг чинь ердөө л гурван сар. Амралтын өдрүүдээ хасчих, зуны дэлгэр цаг, Улсын их баяр наадам гээд долоо хоног хутга тавилгүй мах огтолж, хундага тавилгүй найрлаж, “Явахаасаа өмнө сайхан наадам хийх хэрэгтэй” гээд ёстой дарга болгон морь уралдуулж уяач, хүүхэд хоёрыг мөн ч их дарлах байлгүй дээ. ХИЙЖ ЧАДВАЛ ЮУГ ӨӨРЧЛӨХ ВЭ?
Хамгийн түрүүнд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг оруулаад ирлээ. Өөрчлөх юм гэнэ. Яаж? Хил дагуух газруудад ямар юмаа хийж хэн хаагуураа явахыг УИХ мэддэг байсан бол одоо Засгийн газар мэддэг болох бөгөөд энэ гайхамшигтай эрхийг 19 сайд мэддэг болох ажээ. Ингэснээр “Талын мэлтэс”, “Хатан суудал” зэрэг Монголын хамгийн том алтны ордуудыг ашиглах томоохон боломжийг эдийн засгийн хямрал далимдуулаад гаргаад авч байгаа нь энэ.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
























































