“Ховд эрч хүч” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар аймагтаа унадаг дугуйн зам тавьж байна. Тус байгууллагынхан аймгийн төвийнхөө 72 айлын орон сууцны модон дэлгүүрээс Хүүхдийн парк хүртэл явган хүний болон унадаг дугуйн хос зам тавихаар төсөл бичжээ.Үүнийг нь аймгийн иргэд дэмжсэнээр Орон нутгийн хөгжлийн сангаас 120 сая төгрөг авсан байна. Уг мөнгөөр 2140 метр урт, 1.5 метр өргөн зам тавихаар газар шорооны ажлаа эхлээд 30 хувьтай явж байгаа аж. Унадаг дугуйн болон явган хүний зам нь хоорондоо 30 см зайтай юм байна.
























































