Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улс АСЕАН-ы сайд нарын уулзалтад анх удаа оролцлоо

2014-8-11
0
ЖИРГЭХ

20140811signing        Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэй Пи До хотод 8 дугаар сарын 8–9–нд болсон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид АСЕАН–ы дарга орны тусгай зочноор уригдан оролцлоо.

Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааны энэхүү чухал байгууллагын өндөр түвшний хуралд ийнхүү анх удаа оролцож буй нь өндөр ач холбогдолтой үйл явдал бөгөөд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид өргөнөөр хамрагдах манай гадаад харилцааны тэргүүлэх зорилтыг урагшлуулахад чиглэсэн томоохон алхам боллоо.

Чуулга уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН–ы мэдээллийн төвд олон улсын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ Монгол Улс АСЕАН–ы яриа хэлэлцээний түнш орон болох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулав.

Хэвлэлийн бага хурлын үеэр Япон, Солонгос, Сингапур, Мьянмар Улсын сэтгүүлчид Монгол Улс ба хоёр хөршийн харилцааны бодлого, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын санаачилга болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, АСЕАН болон бусад олон улсын байгууллагуудтай тогтоосон Монгол Улсын харилцаа зэрэг олон асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
20140811signing
Сайд Л.Болд АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад оролцохдоо Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сэйнд бараалхаж, Гадаад хэргийн сайд  Мун Лаунг Минтэй хоёр талын хэлэлцээ хийв.

Айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан нь хоёр орны харилцааг идэвхижүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болов.

Чуулга уулзалтыг залгуулан АСЕАН–д суурилсан Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны илүү өргөн хүрээний механизмууд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт болон АСЕАН–ы Бүсийн чуулгын сайд нарын уулзалт үйл ажиллагаагаа эхлээд байна. Сайд Л.Болд эдгээр хуралд мөн оролцохын хамт гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалтууд хийж байна. 

MFA.GOV.MN
0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    16 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    39 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    1 цаг 2 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    1 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    1 цаг 22 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    1 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    2 цаг 57 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    15 цаг 38 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    17 цаг 8 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    18 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    19 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    19 цаг 35 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    20 цаг 0 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    20 цаг 48 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    21 цаг 8 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    21 цаг 24 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    21 цаг 43 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    21 цаг 50 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    22 цаг 21 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    23 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК