Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

2014-10-07
0
ЖИРГЭХ

ЭМЯ    “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн цахим хурлыг өнөөдөр /2014.10.06/ ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд хийлээ.

Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, 3-р төрөх эмнэлгийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1638 хүүхэд мэндэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас цухас дурдвал, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр,“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт, Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах тоноглогдсон 5 автомашиныг Дорнод аймгийн БОЭТ, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанууд боллоо.

Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын баярын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд тэмдэглэж байна.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд орон нутгийн захиргааны байгууллагыг оролцуулж байх шаардлагатай гэдгийг салбарын сайд дахин онцоллоо. Яамнаас аймгийн Засаг дарга нарт хамтран ажиллах Түншлэлийн баримт бичгийг ойрын хугацаанд хүргүүлэхээр болсоноо дуулгалаа. Мөн ирэх оноос эмийн нэгдсэн худалдан авалтын бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр төсөв хэмнэх тооцоо байгааг хэллээ. Эцэг, эхийн хараа, хяналт, хариуцлагагүйгээс бага насны хүүхэд золгүй байдлаар эндэх явдал буурахгүй байгааг хаа хаанаа анхаарах шаардлагатайг онцоллоо.Түүнчлэн 20 орчим сумдын эмнэлгийн уурын зуух, барилгын их засварын ажил хийгдэж байгааг дуулгаад, өвөл хаяанд ирсэн энэ үед шуурхай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч хүмүүст санууллаа.

Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах “Хүүхдийн сувиллын үйлчилгээг эрчимжүүлэх тухай эрүүл мэндийн сайдын 236 дугаар тушаал”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн төв сувилалд хоол тэжээлийн хурц болон архаг дутлаас үүдэлтэй сульдаа, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй 3 хүртэлх насны хүүхдийг сувилах, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажилласан байна. Тус сувиллын хамт олноос хүүхдийн хооллолт, асаргааны талаар 360735 утаснаас мэдээлэл авч болох юм байна.

Өнөөдрийн цахим хуралд Ховд аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Цээпил оролцож, “Эх,хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өөрийн аймгийнхаа хийсэн ажлын талаар танилцууллаа. Тус аймгийн эрүүл мэндийн газар 8 зорилт, 45 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Тус аймаг нь эмч, мэргэжилтэнг чадавхижуулах, материаллаг нөхцөлийг сайжруулах, чанартай, хүртээмжтэй, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцлийг дээшлүүлэх талаар хангалттай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ч харамсалтай нь эхний хагас жилийн байдлаар перинаталь эндэгдэл, нялхасын болон бага насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл буураагүй байна.

ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл дэлхий нийтийг түгшээж буй Эбола вируст халдвар болон манай орны томуугийн өвчлөлийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Эбола вируст халдварын дэгдэлт, (10 дугаар сарын 01-ны байдлаар) 7178 өвчилж, 3338 нас бараад байна. Үүнээс 377 эмнэлгийн ажилтан халдвар авч, 216 ажилтан нас барчээ. Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, БНАКУ гэсэн баруун Африкийн 6 улсад энэхүү өвчин хамгийн их тархалттай байна. Өвчтөний цус болон биеийн шингэнтэй шууд хавьтал болох, зүү, тариураар дамжих, Африкийн улсуудад зэрлэг амьтдыг нядлах үед, мөн сарьсан багваахайнаас халдвар тархдаг байна. Вирусийн халдварт өвчнүүд улс орон дамжин бүртгэгдэж байгаа үед бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж, тодорхой зөвлөмжийг танилцууллаа.

Томуу, томуу төст өвчний тухайд, Монгол улсын хэмжээнд 157,912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7,094 (4.5%) нь ТТӨ-тэй ба өмнөх 7 хоногоос 0.2%, өнгөрсөн оноос 0.1%-иар их, 10,000 хүн амд 26.3 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 3.1, өмнөх оны мөн үеэс 3.5 тохиолдлоор тус тус их байна. Иймд,

• Томуу, томуу төст өвчинтэй холбоотой тушаал, зааврыг хэрэгжүүлэн ажиллах тархвар судлалын заалтаар эмч, ажилтнуудыг вакцинд хамруулах

• Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах (эмийн болон халдваргүйтгэлийн бодисын нөөц)

• Хүн амд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага хамт олонд захилаа.

Дараагийн цахим хурлаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хийсэн ажил, ололт, туршлагаа танилцуулахаар тогтсоноор хурал өндөрлөв. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-health/view/6993#sthash.qz00z0EO.dpuf
0
ЖИРГЭХ
Санал болгох
MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    7 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    14 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    22 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    32 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    51 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    1 цаг 4 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 16 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 46 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 51 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 26 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 35 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 37 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    19 цаг 0 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 16 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 38 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 48 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 7 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК