Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ломбарданд эд зүйлсээ алдвал нөхөн төлбөр заавал авах ёстой

2015-3-21
0
ЖИРГЭХ
Бид ломбарданд эд зүйлээ барьцаалаад мөнгийг нь авсан л бол хэлсэн үнийг нь дуугуй төлөөд явдаг. Бүр эд зүйлсээ алдсан бол “Миний л арчаагүйнх” хэмээн өөрийгөө буруутгадаг.
    3451414545cc39c08c874Монголд эд зүйлсээ ломбардаагүй  хүн ховор гээд хэлчихэд буруудахгүй.  Үнэт эдлэл, машин, электрон бараа, компютер, цаашлаад гар утас, пүүзээ хүртэл барьцаалан зээлдүүлэх газар тавиад авч чадалгүй алдаж эсвэл сар бүр сунгалтад их хэмжээний мөнгө төлж яваа хүмүүс их бий.

Бид ломбарданд эд зүйлээ барьцаалаад мөнгийг нь авсан л бол хэлсэн үнийг нь дуугуй төлөөд явдаг. Бүр эд зүйлсээ алдсан бол “Миний л арчаагүйнх” хэмээн өөрийгөө буруутгадаг.

Тэгвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой манай улсын хууль тогтоомж арай өөр байдаг байна. Тодруулбал, эд зүйлсээ барьцаанд тавьсан иргэдийн талд үйлчилдэг хуль эрх зүйн орчин байна. Энэ нь иргэн бүрийн мэдэх ёстой зүйл ч байж болох юм. Тиймээс доорх мэдээллийг хүргэж байна.

Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулсан заалтууд байдаг бөгөөд үйл ажиллагааны тусгай стандарт хүртэл байдаг байна. Энэ хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард нь хүүг иргэдтэй харилцан тохиролцоно гэсэн байдаг  аж. Гэтэл бодит амьдрал дээр тэгдэггүй. Ломбардны тогтоосон хүүг л иргэд төлдөг. Мөн ломбард иргэдэд зээл олгохдоо хийдэг гэрээ нь хуульд заасан шаардлагуудыг тэр бүр хангадаггүйг мэргэжилтнүүд олж илрүүлжээ. Нэгэн жишээ дурдахад, ломбард нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлсийг худалдан борлуулж хохирлоо гаргаж авдаг. 10 хоногийн дотор эздэд нь мэдэгдэж, эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулах ёстой. Ингэж зээлдүүлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт олж авахаар зохицуулагдсан. Харин үлдсэн мөнгийг эздэд нь буцаан олгох ёстой. Гэтэл энэхүү хуулийн заалт огт хэрэгждэггүй байна.

Тодруулбал, Бат 600 мянган төгрөгийн үнэ бүхий монетон гинжээ ломбарданд 200 мянгаар тавиад алдлаа гэхэд  өөрт нь мэдэгдсэний үндсэн дээр дээрх эд зүйлсийг худалддаг. Манайд л хуулийн заалт нь хэрэгждэггүй болохоос ломбарданд хураагдсан эд зүйлсийг уг нь дуудлага худалдаагаар зарах ёстой. Гэхдээ л зах зээлийн ханшаас буулгалаа буулгалаа гэхэд гинжээ 400 мянган төгрөгөөр борлууллаа гэж бодвол үндсэн зээл болох 200 мянга, хүү 30 мянган төгрөгийг л ломбард авах ёстой. Алданги тооцлоо гэхэд хамгийн ихдээ 240 мянган төгрөг ломбардны орлого. Үлдсэн 160 мянган төгрөгийг Батад эргүүлэн олгох ёстой. Тэгтэл ломбарданд эд зүйлсээ тавиад алдсан иргэд энэ маягаар нөхөн төлбөр авдаггүй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд эд зүйлсээ авахаар очтол өөдөөс нь “Зарчихсаан” гэвэл “Өө тийм үү” л гэхээс “Тэгвэл зөрүү мөнгөө авъя. Хэдэн төгрөгөөр зараад, хүү, үндсэн төлбөр болон алдангид хэдийг суутгаад цаана нь хэд үлдсэн юм. Үлдсэн мөнгийг нь авъя” гэж хэлдэг хүн байдаггүй. Нөгөө талаас иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулсан ашгаас үндсэн зээл, хүүг нь суутгаад, үлдсэн мөнгийг олгодог ломбард ч гэж байдаггүй.

Хэрвээ “Гэрээнд ийм зүйл заагаагүй учраас мөнгийг чинь өгөхгүй” гэж хэлбэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг аж.

Ломбардууд энэ мэт хүний өмчлөх эрхийг зөрчиж байгааг зогсоох ганц арга нь үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах гэж мэргэжилтнүүд хэлж байна.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ломбардуудын үйл ажиллагаанд байнга хяналт тавьж хуулийг хэрэгжүүлдэг болтол нь удахгүй ажиллахаар болжээ.
Т.Сар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    2026-08-14
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    2026-08-14
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-08-14
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    2026-08-14
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    2026-08-14
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    2026-08-14
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    2026-08-14
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    2026-08-14
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2026-08-14
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    2026-08-14
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    2026-08-14
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    2026-08-14
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    2026-08-14
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    2026-08-14
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    2026-08-14
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    2026-08-14
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК