-
2011 оны 12 сарын 17
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 градус.
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
МАХН-ын гишүүд Улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд цуглаад ”Авлигач Дорлигжав...” хэмээн орилж, монголын төр ичиг ичиг хэмээн хашгирч байсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотод -20 хэмийн хүйтэн байсан учир ахмадууд голцуу МАХН-ын гишүүд даарчээ. Тиймээс дулаацахын тулд хөдөлгөөнт дууг бүгдээрээ дууллаа.
-
2011 оны 12 сарын 16
Өчигдөр Улсын ерөнхий прокурорын газрын өмнө МАХН-ын дэмжигчид, гишүүд цугларч 14 хоногийн хугацаа нь хэтэрчихсэн байгаа шаардлагынхаа хариуг авахаар жагслаа. Гэхдээ тэд бухимдлаа гэж орилж, хашгирсангүй харин “Халуун элгэн нутаг”, “Хэрвээ муухай амьдарч байвал бүгдийг хий...” гэх зэргээр дуулж байлаа.
-
2011 оны 12 сарын 16
Өнөөдөр ЭМШИУС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Г.Баярсайханд “Хүндэт профессор” цол олголоо. Эрдмийн зөвлөлийн хурлаар шинээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа эрдэмтэн, судлаачдын цолыг олгожээ. Энэ хүмүүс судалгаа, шинжилгээний ажлаа хийж горилсон цол зэргээ авч байгаа бол УИХ-ын гишүүнд дараах шалтгаанаар “Хүндэт профессор” цол олгосон аж.
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
Олон улсын мэдээллийн “Reuters”, “Associated Press” агентлагууд ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэрийг нууц камер ашиглан зургаан жилийн турш тагнаж байжээ. Энэ талаар ӨАБНУ-ын хэвлэлд бичсэнийг үзвэл Н.Манделатай хөрш суудаг орон нутгийн нэгэн томоохон омгийн ахлагч Нокванеле Бализулугийн байшингийн хананд уг камеруудыг байрлуулсан байна.
-
2011 оны 12 сарын 16
Оросын “Газпром” банк Сергей Паушокоос 25 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандсаныг Москва хотын дүүргийн шүүх өчигдөр хүлээн авч хэлэлцээд нэхэмжлэл нь хууль зүйн бүрэн үндэстэй болохыг тогтоосон шийдвэр гаргалаа. Сергей Паушок “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн байхдаа уг компанийн нэрээр 2008 оны хоёрдугаар сард “Газпром” банкнаас 16.5 сая долларын зээл авчээ.
-
2011 оны 12 сарын 16
М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байруудыг эзэлсэн Г.Ариунбаатар, Э.Анхбаяр нар өнөө өглөө эх орондоо иржээ. Амжилтаар дүүрэн ирсэн уран бүтээлчдийг цагдаагийн “Сүлд” чуулгынхан угтаж авсан байна. Мөн гэр бүл, найз нөхөд нь баярлан угтсан гэнэ.
-
2011 оны 12 сарын 16
Холливүүдийн алдартай залуу жүжигчдийн нэг Эван МакГрэгор 2004 онд найз жүжигчин Чарльз Бурман болон хоёр зураглаачийн хамтаар дэлхийг тойрсон аялал хийж мотоциклоор 31000 км зам туулсан билээ
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
Өнгөрсөн сарын 23, 24-ний өдөр Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хаяг тогтоох төв хараа хяналтгүй 157 хүүхдийг илрүүлж, 111-ийг нь гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Нийт хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, бүртгэлжүүлсэн бөгөөд ажлын үр дүнг саяхан танилцуулсан байна. Хараа хяналтаас гадуур байсан хүүхдүүүдийн 152 нь долоогоос дээш насныхан байжээ.
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн танилцуулах “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-өөр чуулган эхэлнэ. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төсөл” танилцуулах юм.
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
-
2011 оны 12 сарын 16
Өнөөдөр баруун аймгуудаар үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад газарт багавтар үүлтэй, цас орохгүй. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 хэм хүйтэн байна. Увс нуурын хотгор, Хэнтий, Хөвсгөл, хангайн уулс болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын саваар 20-25 хэм хүйтэн байх юм.