-
2011 оны 12 сарын 14
-
2011 оны 12 сарын 14
Өнгөрсөн долоо хоногоос ажил хаяж эхэлсэн багш нарыг ИЗН дэмжиж байгаагаа илэрхийллээ. Инфляц багш нарын цалинтай холбоогүйгээр жил бүр нэмэгдсээр байгаа гэж ИЗН-ын удирдлагууд үзэж байгаа юм. Цалин нэмнэ гэж урьдчилан мэдэгдсэнээр хүлээлт үүсч, тэр нь эргээд өргөн хэрэглээний бараа өсөхөд нөлөөлж байна.
-
2011 оны 12 сарын 14
Өчигдөр Санкт-Петербург хотын алдарт Маринский театрт болсон Бүх Оросын хүүхдийн урлагийн “Болор одод” наадмын гала концерт буюу эцсийн шалгаруулалтад Монголын сэдэвтэй хөгжмийн зохиол тэргүүлэв. Хакасийн дунд сургуулийн сурагч Дмитрий Устинов
-
2011 оны 12 сарын 14
ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2012 оны нэгдүгээр сараас цагдаагийн тусгай бүлгийн албан хаагчдын одоогийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тушаалд гарын үсэг зурав. Мөн Байконурын сансарын буудалд ажиллагсад, химийн зэвсэг хадгалах обьект, нисэхийн анги нэгтгэлийн албан хаагчид мөн энэ журамд хамрагдах бол
-
2011 оны 12 сарын 14
Тендер зарлах өдөр: 2011-12-12
Тендер шалгаруулалтын нэр: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2012 оны эм,эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: 2012/001
Гэмтэл согог судлалын үндэсний төв. эрх бүхий тендерт оролцогчдоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2012 оны эм,эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх тендер –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
-
2011 оны 12 сарын 14
тендер зарлах өдөр: 2012-02-06
Тендер шалгаруулалтын нэр: Удсын Дээд шүүхийн албан ажлын хэрэгцээнд автобус
Тендер шалгаруулалтын дугаар: 5
Улсын дээд шүүх эрх бүхий тендерт оролцогчдоос Удсын Дээд шүүхийн албан ажлын хэрэгцээнд автобус –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
-
2011 оны 12 сарын 14
Боловсрол, соёл, эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний эвлэл багш нарын ажил хаялтад нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Багш нарын ажил хаялтын фронт өргөжиж, шаардлагын хэмжээ ч мөн өөрчлөгдсөн байна. МҮЭ-ийн удирдлагууд гишүүдийнхээ санаачилгаар хэрэгжүүлж буй энэ ажил хаялтын төгсгөлд хэд хэдэн зүйлийг шаарджээ. Тухайлбал, дээрх төрийн албан хаагчдын цалинг 2012 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдүүлэхийг тусгалаа.
-
2011 оны 12 сарын 14
Багш нар ажил хаясан тул Боловсрол суваг телевизээр ерөнхий боловсролын сургуулийн хичээлүүдийг видео хэлбэрээр зааж байгаа. Гэсэн ч энэ нь 2009 онд H1N1 гахайн ханиад гарахад телевизээр нэвтрүүлж байсан хуучин хичээл гэдгийг ажил хаялтанд оролцож байгаа 47-р сургуулийн орос хэлний зөвлөх багш Р.Бямбадулам хэллээ. Түүнийг БСШУЯ-наас видео хичээл заа гэсэн ч тэрбээр татгалзсан байна.
-
2011 оны 12 сарын 14
Бээжинд яваа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Мэн Жяньжүтэй уулзжээ.
-
2011 оны 12 сарын 14
УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зургаа дугаар сарын сүүлийн ням гарагт сонгууль явуулдаг байсан. Тэгвэл шинээр батлагдаж байгаа хуулиар сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр, лхагва юм уу, пүрэв гарагт хийхээр тусгажээ.
-
2011 оны 12 сарын 14
Өвөр Монголын мүзэйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Юань улсын дээд нийслэлийн тууринд хийсэн хуучин малтлага болон бусад түүхэн баримтад тулгуурлан тэр үеийн Дайду хотод монголчуудын хаанчлалын он жилүүдэд олон төрлийн шашин зэргэцэн оршиж байсныг гэрчилсэн байна.
-
2011 оны 12 сарын 14
Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хар тамхитай холбоотой хэргээр хоригдож байгаа Ц.Улаанхүү начны хэргийг авч хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа.
-
2011 оны 12 сарын 14
-
2011 оны 12 сарын 14
Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн мах нөөцөлж, ирэх сараас худалдаанд гаргах гэнэ. Гэхдээ үнэ ханш тодорхой болоогүй байгаа бөгөөд нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зах зээлийн ханшийг харгалзан үнийг тогтоох аж.
-
2011 оны 12 сарын 14
Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн шинэ прокуророор Гамби улсын төлөөлөгч эмэгтэй Фату Бенсуда сонгогджээ. Ирэх оны 6-р сард тэрээр албан ажилдаа орох бөгөөд өмнө нь энэхүү албан тушаал дээр 9 жилийн хугацаатай томилогдсон аргентины иргэн Луис Морено Окампагийн хугацаа дуусч, солигдох юм.
-
2011 оны 12 сарын 14
МАХН-ын дарга Н.Энхбаярыг 11 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ хэмээн зар тараасан боловч тус намын нарийн бичгийн дарга Л.Цог тэргүүтэй МАХН-ын гишүүн дөрвөн хүнээс өөр хүн ирсэнгүй.
-
2011 оны 12 сарын 14
-
2011 оны 12 сарын 14
Өчигдөр Парис дахь ЮНЕСКО-гийн байранд болсон арга хэмжээний дүнд Палестины далбааг мандууллаа. Энэхүү арга хэмжээн дээр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас байлцсан байна.
-
2011 оны 12 сарын 14
-
2011 оны 12 сарын 14
Архангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ”Болор цом-29” наадамд Дорж-Юндэнгийн Болдхуяг хэмээх залуу түрүүлсэн. Түүнийг хөдөөнөөс дөнгөж ирээд, аяны дөрөө мултлах үед нь ярилцахаар гэрт нь очлоо. Тэрбээр гэр бүлээрээ Өвөрмонголд суралцаж, бас амьдарч байгаа бөгөөд тус наадамд оролцохоор эх орондоо ирэхэд хадам ээж нь хамт иржээ.