-
2019 оны 12 сарын 20
Тэгвэл хятадын Засгийн газраас ийм төсвийг эртнээс баталж ирсэн, Монгол, Киргиз, Тажикстан, Туркменстан зэрэг улсад автозамын болон бусад томоохон тендерийг гүйцэтгэхдээ дээрх зардлыг зарцуулсан гэх мэдээлэл гараад байна. Хахууль гээд шууд утгаар нь ойлгож болох эл хэрэгт Монголын 100 гаруй улстөрч, 60 гаруй “сайд”-ын нэр холбогдсон гэх. Хэрвээ үнэний ортой бол Монголын улстөрчид хятадуудыг голд нь ортол гомдоосон, тиймдээ ч хятадын Засгийн газар хахууль өгснөө хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн болж таарах гээд байгаа юм.
-
2019 оны 12 сарын 19
Энэ бол С.Зоригийн амь насаа алдснаас хойшхи 21 жилийн хугацаанд өрнөсөн үйл явдал. Өрнөсөн үйл бүхэн тавилттай жүжиг мэт харагдаж, тэр хэрээрээ олны илтгэл алдарч эхэлсэн. Ийм л процесс дунд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулла, суллахгүй бол гудамжинд гарч тэмцэхээ амлаад буй улстөрчдийн төлөөлөл нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар. ШИНЭ нам гэгчийг байгуулснаас хойш өөрсдийгөө ШУДАРГА таван гишүүний нэгээхэн хэсэг нь гэж зарлаж, бүр орон нутаг дахь уулзалтын үеэрээ хүртэл ийн лоозондуулж, “ПИ АР”-дах болов.
-
2019 оны 12 сарын 18
Шүүхээс хоёр жилийн ял оноохоос өмнө инээж, хөөрч пээдийж байгаад хоёр жилийн ял оноолоо гэж шүүгч алх цохих үед бараг л бахирч, орилох нь холгүй юм болсон. Гэхдээ тэр азтай. Азтай, азтай гэхэд дэндүү азтай нэгэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулиар бага жилтэй ялтнуудыг магадлангаар оруулдаг зоххицуулалт бий. Г.Эрдэнэбаярын өмгөөлөгч энэ заалтыг зүгээр өнгөрөөнө гэж юу байхав. Магадлангаар оруулсны дараа хоёр жилийн ял нь нэг жил болж хөнгөрч, улмаар хөнгөн хэрэг гээд зургаахан сарыг нь биеэр эдлээд суллагдав.
-
2019 оны 12 сарын 16
Манай улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого жил ирэх тусам нэмэгдэж буй. Яг энэ цаг үед энэ төрлийн гэмт хэргийн холбогдогчдыг бүгдийг нь тогтоож илрүүлэхийн тулд хар тамхи тээвэрлэсэн хэд хэдэн этгээдийг улсын хилээр нэвтрүүлж, араас нь тагнах ажлыг гааль, цагдаагийн алба хаагчид хамтарч гүйцэтгэсэн юм. Үүний үр дүнд энэ төрлийн бодисын тээвэрлэгч болон гүйцэтгэгч, захиалагч нарыг илрүүлж, шүүхээс хорих ялаар шийтгээд байна.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг газрын даргаар ажиллаж байхдаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвгэр дэх Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд эргүүлэн авахаа мэдэгдсэн. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэдэг Асгатын мөнгөний ордыг мөн төрийн мэдэлд буюу "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлэхээ мэдэгдэж байв.
-
2019 оны 12 сарын 11
Капиталыг дампуурахтай зэрэгцэн М-Си-Эс Холдинг арилжааны банк байгуулахаар зэхсэн нь бас л санамсаргүй тохиол биш болов уу. Юутай ч тэд дампуурсан Капиталын орыг нөхөж, банк санхүүгийн салбарт хүч сорих болбоос тэргүүлэгчдийн нэг болно л гэж үзэхээс бус замын голоос буцахгүй нь лавтай.
-
2019 оны 12 сарын 06
Хамгийн эмгэнэлтэй нь тусгай сангуудыг хоослохдоо ичиж зовоогүй шиг ээ, мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай гишүүдээр бүрдсэн танхим гэхээр эрхгүй харуусал төрүүлэхээр. Яг ийм л нөхдүүд өнөөдөр Улсын Дээд шүүхэд шүүгчээр томилогдох гээд өмнөө суугаа хүнийг болсон болоогүй хэдэн үгээр мялааж, үнэнч, шударга байгаарай гэж хүсэж суух нь хэр оновчтой зүйл бэ. Угтаа бол ядаж ганц нь ч болтугай шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй юм байна. Цэвэр онолын хүнийг шүүгчээр томилох нь эргээд шүүх засаглал дампуурах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг ч юм уу. Ингээд байр сууриа илэрхийлсэн бол “Овоо доо, муу гишүүд минь” гэж хэлэх сэн. Гэвч тэд амаа үдүүлсэн мэт өнөө л “МАНАН мафи”-аа ярьж, найз нөхөд биш шүү гэсээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжив.
-
2019 оны 11 сарын 25
Өвлийн хүйтэн жихүүн жавар хацар хорсгоно. Машины нөмөр бараадан зогсох иргэд хурдан л автобусанд сууж дулаацахыг бодно. Бас зарим нь “хэд хэдээрээ зогсчихоод яагаад хөдлөхгүй байна вэ” хэмээн бухимдаж харагдана. Автобус хүлээн зогсож буй иргэдийн зарим нь 20 минут, нэг хэсэг нь дөнгөж ирж байгаа иргэд аж.
-
2019 оны 10 сарын 28
БНЭУ-ын "Эксим" банкнаас 1 тэрбум 236 сая ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй уг үйлдэрт ашиглах газрын тосыг Дорнод аймаг дахь Тамсаг болон Тосон уулын ордоос буюу 600 гаруй км-ийн зайнаас тээвэрлэхээр төлөвлөсөн. Гэвч үйлдвэр ашиглалтад ороход гуравхан жилийн хугацаа үлдээд байхад газрын тосоо төмөр замаар, эсвэл шугам хоолойгоор татах эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Үүнээс гадна дэд бүтцийг татах хөрөнгийн эх үүсвэр мөн л бүрхэг байгаа нь улстөрчдийн дунд хэрүүлийн алим болоод буй.
-
2019 оны 10 сарын 22
Монгол мөрөөдөл хөрсөн дээр биеллээ олох уу, эс бөгөөс монголчууд олон тэрбум ам.долларын өр тээн үлдэх үү гэсэн асуултыг асуухаас аргагүй болоод байна. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.2 тэрбум ам.долларт багтаан барихаар төлөвлөсөн ч үйлдвэрт ашиглах түүхий эдээ хаанаас, хэрхэн тээвэрлэх тухай асуудлыг огтхон ч бодолцож үзээгүй байна.
-
2019 оны 10 сарын 20
Хамгийн сүүлийн жишээ гэхэд “СЭБОЦЭ” ХХК олон жилийн туршид ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаалж, ашиглаж ирсэн 100 га талбайг малчдад хувааж өгсөн. Цаашид энэ мэт ажлыг эрчимжүүлнэ. Ингэж байж малчдад бодит дэмжлэг үзүүлнэ
-
2019 оны 10 сарын 14
Энэтхэгийн “Эксим” банкнаас 1 тэрбум 236 ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. Тэгвэл уг зээл дээр нэмээд хамгийн багадаа 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Тодруулбал, газрын тосны үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнод аймгаас Дорноговь аймаг дахь үйлдвэр рүү хийн хоолойгоор, эсвэл төмөр замаар тээвэрлэх гэдгээс шалтгаалж дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон аж. Эл асуудалтай зэрэгцэн үйлдвэрт ашиглах түүхий эд хаана байна вэ гэдэг асуудал сөхөгдөөд байна. УИХ-ын зарим гишүүдийн хувьд үйлдвэрт ашиглах түүхий эд буюу газрын тосоо хэдэн төгрөгөөр, хаанаас худалдаж авахаас хамаарч үйлдвэр ашигтай ажиллах эсэх, цаашлаад импортын шатахуунаас хямд өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах эсэх нь хамаарна гэж буй юм.
-
2019 оны 8 сарын 29
Яг энэ цаг дор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын нэр бүхий гишүүд оюун санаагаа чилээж сууна. Гэвч тэд улс эх орныг хөгжилд хүргэх хийгээд нийгмийг цэвэр ариун болгох зорилгоор эцэг хуулийг өөрчлөх санаа агуулаагүй бололтой. Асуудлын гол руу нь өнгийвөл хэмжээгүй их эрх мэдэлтэй болох гэсэн Ерөнхийлөгчийн санаархал, үйлдсэн гэмээ нуух гэсэн УИХ-ын гишүүдийн тохиролцоон дор эцэг хуулийг өөрчлөх хийх гэж байна.
-
2019 оны 8 сарын 24
УИХ-ын чуулганы зургадугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжигдсэн юм.
-
2019 оны 8 сарын 17
"Монголд шүүх байгаа эсэхийг харъя. Шүүгч нар шударга эсэхийг энэ хэрэг нотлон харуулна" гэж тэрбээр мөн л "сүрдүүлсэн". Яг үнэндээ Ж.Батзандан гишүүний санаархалаар бол Төв аймаг дахь Сум дундын шүүгч нар өөрсдийгөө шударга шүүгч гэдгийг нотлон харуулъя гэвэл Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг хорих руу ачуулах ёстой юм байна. Хэрвээ үгүй бол тэд хонгилын шүүгчээр цоллуулж, түдгэлзүүлэх дараагийн шүүгчдээр тодрох бололтой.
-
2019 оны 8 сарын 09
Иргэн Г.Доржзодовын бичсэнээр “2017 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр А.Ганбаатар намайг отож, саатуулан “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг шиг болгочихно шүү” гэж заналхийлжээ. Түүгээр зогсохгүй түүнийг хаана, юу хийж явсан, гэр бүл нь хаана байгаа зэргийг судалснаа хэлсэн байдаг.
-
2019 оны 8 сарын 07
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс эхлээд тэднийг хамгаалж, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланыг аашилж, загнах нь холгүй юм болсон. Үүний нь хариуд прокурор асан ч дуугай суугаагүй.
Тэрбээр “УИХ-ын гишүүн хүн мөрдөгч хүнийг дарамталсан бичлэг бий. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан бусад УИХ-ын гишүүдийн асуудлыг дахин оруулж ирэхдээ энэ асуудлыг давхар оруулж ирнэ гэж заналтай аргагүй нь хэлсэн юм.
-
2019 оны 8 сарын 06
Магад сайд асан гуайд холбогдох эл хэргийн бичлэгийг олон нийтэд дэлгэвэл улс төрийн захиалгатай мэт харагдах боловч хээл хахууль авсан хэнбугайд ч хууль ижил тэгш үйлчилдэг юм шүү гэдгийг илэрхийлэл болох биз ээ.
-
2019 оны 8 сарын 01
-Н.Мөнхням: Би бөхөд хайртай. Гэхдээ би хэзээ ч тэр тусмаа Ерөнхийлөгч байсан бол Асашёрүг зөвлөхөөрөө авахгүй байсан. Үүгээрээ та бид хоёр ялгаатай байх. Хоёрдугаарт, АНУ-д хүмүүсийг ажлаас халахад арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаж болохгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл монголд 30 наснаас доош эмэгтэйг нягтлангаар ажилд авна гэдэг. Энэ хэр зүй зохистой вэ?.... -Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүмүүсийн бичсэн зар дээр нас бичих эсэхийг хариуцах нь миний ажил биш.
-
2019 оны 7 сарын 29
“Гэнэт ухаан ороод хартал машины салон дэлбэрчихсэн юм шиг аймшигтай харагдсан. Хажуу тийшээ хартал.../уйлав/. Эхнэр минь амьсгал хураачихсан. Хойно сууж явсан хүү минь дээшээ хараад хэвтчихсэн, “Аав аа, туслаарай” гээд орилж байсан” хэмээн уйлан ярих залуу.