2014 оны 5 сарын 10
Тухайн осол Их Засаг их сургуулийн ойролцоо болсон бөгөөд долоон настай хүүхдийг гарцаар гарч байхад “UMT” компанийн жолооч дайрч хүнд гэмтээжээ. Хүү гурван метр орчим газар шидэгдэж одоо хүртэл ухаан ороогүй байгаа аж. Хүүд хэд хэдэн хүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа ч хүүгийн зүрх дийлэхгүй учраас хагалгаа хийж амжаагүй байгаа талаар эх сурвалж хэлж байна.