2012 оны 10 сарын 25
Одоогоос зургаан жилийн өмнө хилийн чанадад Монгол бүсгүйг аймшигтайгаар зэрэмдэглэн хөнөөсөн ноцтой хэрэг гарч, дэлхий нийтийг хиртхийлгэж байлаа. Энэ бол 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр Монгол бүсгүйн цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон явдал. Хамгийн аймшигтай нь бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь ”С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон.