2013 оны 7 сарын 15
“Чингис хаан” олон улсын гран при тэмцээн өнгөрсөн амралтын хоёр өдөр Яармаг дахь “Буянт-Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын шигшээ баг долоон алт, долоон мөнгө, 12 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, 100 мянган ам.долларын эзэд болов. “Чингис хаан” олон улсын гран при тэмцээнд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүтэй 18 орны 150 орчим жүдоч зодоглосон юм.