-
2019 оны 11 сарын 12
Б.Болороогийн тавьж байгаа гурван шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн тухайгаа дуулгажээ. Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, холбогдох албаныханд үүрэг өгөхөө мэдэгдсэнтэй холбогдуулж тэрбээр тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.
-
2019 оны 11 сарын 12
Метроны зарим буудлуудад сүйтгэх халдлага гарсан тул метро болон галт тэрэгний буудлууд хаагдаж, үүнийг даган Хонконгийн хилийн боомтуудын автомашин, автобусаар зорчих хэсэгт ачаалал ихэсч, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг ихээхэн удаашруулаад байна.
-
2019 оны 11 сарын 12
Миний аав нутаг усныхаа хүмүүсийн эмнэг адууг сургаж өгдөг, хурдан морь уядаг, малчин удмын адуучин хүн. Мөн хөдөө аж ахуйн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар буурал бий. Аав маань малын гоц халдварт боом өвчин гарсан 1992 онд санаачилга гаргаж, мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэсэн заалтыг Үндсэн хуулинд оруулахад хувь нэмрээ оруулсан. Малын хулгай бол өвөрмөц гэмт хэрэг. Мал сүрэг нь Монголчуудын амь зуулга, нөгөө талдаа нүүдлийн соёл иргэншил.
-
2019 оны 11 сарын 12
Би тэр иргэн Н-ийг танихгүй. Нэг ч удаа уулзаж үзээгүй. Ямар ч мэдээлэл байхгүй. Ямар ч контакт байхгүй хүн. Тийм хүнтэй холбоод явж байгаа нь харамсалтай. Энэ бүгд мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоно. Анхнаас нь ийм гүтгэлэг цацах гэж байсныг нь олж мэдсэн юм. Олон нийтэд хүргэх талаас нь хамгаалт болгож өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.
-
2019 оны 11 сарын 12
Энэ сарын 09-ний өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа.
-
2019 оны 11 сарын 12
Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтираа гулгаа ихээр үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-1,2,3,4 ОНӨААТҮГазрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
-
2019 оны 11 сарын 12
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ оноос эхлэн түүхий нүүрсийг халж, шахмал түлш хэрэглэж буй. Гэвч хэрэглэгчдийн гар хүрсэн цагаас эхлэн 600 орчим хүн угаартаж, 10 орчим хүн амиа алдсан асуудал гарсан.
-
2019 оны 11 сарын 12
Татварын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хууль хэрэгжиж эхлэхэд татвар төлөгчдөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор “Татварын II шинэчлэл” аяныг Монголын татварын алба 2019.11.11- 12.15-ны хооронд өрнүүлэх гэж байна.
-
2019 оны 11 сарын 12
Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 32 дахь удаагийн ээлжит чуулга уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт боллоо.
-
2019 оны 11 сарын 12
09.00 цагт СТӨ-нд “Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно. Утас: 11-325044
-
2019 оны 11 сарын 12
Өдөртөө үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.
-
2019 оны 11 сарын 11
Монгол Улсын Филармонийн Баян Монгол чуулгын 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа 11-р сарын 30-нд Corporate Concert Hall-д 16.00 цагаас болох гэж байна.
-
2019 оны 11 сарын 11
Эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ Монгол Улсаас тус шагналыг хүртсэн анхны хүн юм байна.
-
2019 оны 11 сарын 11
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛОГО
БҮТЭЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ
-
2019 оны 11 сарын 11
Хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна гэдгийг албаныхан онцолж хэллээ.
-
2019 оны 11 сарын 11
Алиалагч, жүжигчин Л.Нурбулан хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэрбээр уушгины буглаа гэсэн оноштойгоор хагалгаанд орж, амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүдэрч БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болжээ.
-
2019 оны 11 сарын 11
Шалгалтын ажлын хэсгийнхэн нэгдүгээр сургууль, Монгол Орос хамтарсан гуравдугаар сургууль, “British School”, “Орчлон” зэрэг сургуульд төрийн албан хаагчид албан машинаа хувийн зорилгоор ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьсан байна.
-
2019 оны 11 сарын 11
АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
-
2019 оны 11 сарын 11
Тухайлбал, энэ сарын 09-ний өдрийн 16.30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын II багийн нутаг “Оросын булаг” гэх газар асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас барсан байна.
-
2019 оны 11 сарын 11
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд мөн 852 ам метр талбайд асфальт бетонон хучилт хийсэн төдийгүй автомат хаалга бүхий төмөр хашаа, хяналтын камер, ханын болон гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зогсоол, амралтын сүүдрэвч зэрэг ногоон байгууламжтай болгон тохижуулсан байна.