-
2019 оны 11 сарын 07
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон.
-
2019 оны 11 сарын 07
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
-
2019 оны 11 сарын 07
Өнгөрсөн лхагва гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 212 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2019 оны 11 сарын 07
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв орчин үеийн тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүллээ.
-
2019 оны 11 сарын 07
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, отор нүүдлийн асуудлаар Сайншанд суманд хуралдсан юм.
-
2019 оны 11 сарын 07
Энэ үеэр Д.Одбаяр даргыг зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн бололтой. Тиймээс уг хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзэн Инчеоны цагдаагийн газраас энэ сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хоригийг Д.Одбаяр даргад тавьжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Д.Одбаяр БНСУ-аас гарах эрхгүй болжээ.
-
2019 оны 11 сарын 07
Нийгмийн харилцааны хэлтэс хэрэгцээ шаардлага, үндэслэл, хүрэх үр дүнг нягтлан үзэж, өсвөр насны хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, иргэдийн эрүүл мэндэд хүрэх үр өгөөжтэй төслүүд хэмээн сонгосон байна.
-
2019 оны 11 сарын 07
09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
-
2019 оны 11 сарын 07
Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
-
2019 оны 11 сарын 06
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан захирамжийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүд өнөөдөр (2019.11.06) Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) ажиллав.
-
2019 оны 11 сарын 06
Уг мэдээллээр Цэцийн дарга Доржийн Одбаяр болон түүнтэй хамт явж байгаад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт оролцсон гэх Монгол Улсын иргэн 42 настай А нарыг Инчеоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэр гаргалаа.
-
2019 оны 11 сарын 06
“Бидний хийж байгаа ажил, зөвхөн тэмцээн зохион байгуулснаар хязгаарлагдахгүй. Улс үндэстнээрээ мэдлэг түгээх зорилготой чухал” гэдгийг О.Энх-Амгалан захирал онцолсныг энд тодотгоё.
-
2019 оны 11 сарын 06
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ.
-
2019 оны 11 сарын 06
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 04-ний байдлаар, амбулаторийн 88.632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн дөрвөн хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
-
2019 оны 11 сарын 06
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком Корпорациас санаачилсан “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
-
2019 оны 11 сарын 06
Амгалангийн нээлттэй хорих ангид гэхэд 80 хүн уг ажилд оролцож байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоригдлуудыг ажлын таван өдрөөр ажиллуулж, цалинжуулдаг гэв. Шахмал түлшийг иргэдийн гарт хүргэх, түүхий нүүрс түлүүлэхгүй байхын тулд төр засгаас ийм арга хэмжээг авч байна.
-
2019 оны 11 сарын 06
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороо, Дашчойлин хийдийн зүүн талд орших 34 дүгээр орон сууцанд өчигдөр 17.00 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээллэсэн билээ.
-
2019 оны 11 сарын 06
Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ энэ сарын 5-нд Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа.
-
2019 оны 11 сарын 06
БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэг нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Орхон аймгийн иргэдийн дунд хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хийх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын Улсан их сургуульд багаар нь богино хугацаагаар сургах, БНСУ-аас туршлагатай эмч мэргэжилтнүүдийг ирүүлж ажлын байрны сургалт зохиох, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэгт эмчлэх талаар ярилцсан юм.
-
2019 оны 11 сарын 06
09.00 цагт ГХЯ-нд Орон нутгийн ЗДТГ-ын дарга нар болон ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан "Жендэр ба бодлого төлөвлөлт" сургалт эхэлнэ. Утас: 88332008