Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2784 2785 2786 2787 2788 2789 2790
  • Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2015 оны 11 сарын 11
    Маргааш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
  • Маргааш бүх нийтээр амарна
    2015 оны 11 сарын 11
    Пүрэв гаригт бүх нийтээр амарна
  • Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүй бол хариуцлага тооцно
    2015 оны 11 сарын 11
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа.
    Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, машин техникийн хүрэлцээ, хог ачилт, ариутгал, хөдөлмөр хамгаалал, зам талбайн үйлчлэгч нарын нормын хувцасны хангалт, бодис, давс, элс дайрганы нөөцтэй танилцсан. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хогийн сав, сандал зэрэг эд хөрөнгийн арчлалт, засвар үйлчилгээ, золбин нохой муур устгал, цасны жижүүрийн хуваарь, иргэдийн бүлэгтэй байгуулсан гэрээнд хяналт тавилаа.
    Үүсмэл болон хур хогийн цэгийн устгал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах чиглэлд иргэдэд хандсан сургалт сурталчилгааны ажлыг хэрхэн хийж байгаа, байгууллага аж ахуйн нэгжид дүүргээс хариуцуулсан 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгуулах талаар ямар ажлууд хийснийг шалгасан.
    Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд машинууддаа GPS төхөөрөмж суурилуулан ажлын явцдаа байнгын хяналт тавьж, иргэдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэдэг болсон. Олон нийтийн байцаагч нар хороотойгоо хамтран иргэдийн бүлгээ ажиллуулж байгаа. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд ил задгай хог хаягдал хаях нь ямар хор уршигтайг ойлгуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан. Дүүргүүд аж ахуйн нэгжүүддээ “Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох” болохыг мэдэгдэн нэгдсэн арга хэмжээ авч ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан. Ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн шалгалтын нэгдсэн дүн маргааш гарна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • МУИС-ын удирдлагууд оюутнуудын төлбөрөөр барилга барьж байна
    2015 оны 11 сарын 11
    Тэгвэл энэ асуудал намжаагүй байхад сургалтын төлбөрийн нэмэгдлээр багш, оюутнуудынхаа сургалтын чанарыг сайжруулахын оронд номын сангийн барилга барьж байгаа гэх мэдээлэл ирлээ. Тодруулбал, улсад харьяалагддаг тус сургуулийн хувьд төсвийн мөнгөөр барих ёстой барилгыг оюутны төлбөрөөр барьж эхэлсэн нь маргаан дагуулах үндэс болжээ. Үүнийг багш, оюутнууд эсэргүүцэж байгаа бөгөөд тус барилгын төсөвт зарцуулж буй мөнгийг багш, оюутны сургалтын үйл ажиллагаанд зарцуулахыг шаарджээ.

  • Ч.Энхбат: Сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаагүй бололтой
    2015 оны 11 сарын 11
    Ч.Энхбат: Эрх баригчдад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаагүй бололтой
    УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй ирэх оны төсвийн төслийн хүрээнд ярилцсан юм.
    -Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл нэлээд өөрчлөгдөж задарч байна. Иймээс Засгийн газарт төсвийг нь буцааж, дахин оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй гэх шалтгаанаар шууд хэлэлцэж батлахаар шийдлээ. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
    -Ер нь сүүлийн жилүүдийн төсвийн тооцоо судалгаа, төлөвлөлт, төсвийн хуулийн хэрэгжилт, гүйцэтгэл, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт эрс суларсан гэж болно. Жил жилийн төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг 1-3 удаа тодотгодог боллоо. Тухайлбал, 2015 оны төсөвт хоёр удаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд гурван удаа гар хүрч өөрчиллөө. Энэ нь улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тооцооллыг үнэн, зөв бодитой хийж чадахгүй байгаагийн нотолгоо юм. Нөгөөтэйгүүр, төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг нэг дор өргөн барьж байгаа нь буруу. Эхлээд тухайн жилийн төсвийн тодотголоо хэлэлцэн өөрчлөлтөө оруулсаны дараа түүн дээрээ үндэслэн ирэх оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг төлөвлөн боловсруулах ёстой. Гэтэл бүгдийг нь нэг дор өргөн бариад УИХ дээр баахан өөрчлөлт оруулан хөл, толгой нь мэдэгдэхгүй, цаг хугацаагаар шахан бужигнуулдаг нь өнөөгийн эрх баригчдын арга барил, уламжлал болсон гэхэд хилсдэхгүй байх. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн баригдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой хууль, тогтоолын төслүүдээ Засгийн газар татаад авчихсан, үүнтэй холбоотой төсвийн зарлага хэсэг дээр өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар татан авч хийлгүй, УИХ-аар хийлгэж байгаа нь зохисгүй юм. УИХ нь цаг хугацаагаар шахуулан тооцоо судалгаа, үндэслэл муутай төсөв хэлэлцэн батлахыг хувьдаа буруу гэж үзэж байгаа. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг дараа нь дахин дахин төсвөө тодотгох асуудал үүсэх байх.
    -Ирэх оны төсөв нэмэгдсэн, хасагдсан дүнгээр үндсэн тэнцлээ хадгалсан төсөв болж байна хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэлж байсан. Үнэхээр ингэж хадгалж чадах уу?
    - Чадаагүй гэж бодож байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6981.4 тэрбумаас 31.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7011.9 тэрбум, нийт зарлагыг 46.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7929.5 тэрбум болгосон. Үүнээс үүдэн нэгдсэн төсвийн алдагдал 16.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 917.6 тэрбум төгрөг болсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ОУВС 0.6 хувь, Дэлхийн банк 0,8 хувь байна гээд тооцоолсон байхад Сангийн яам 4.1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдлыг тооцон гаргасан. Байшингийн суурийн тооцооллыг алдаатай хийвэл байшин нурах аюултай болдгийн адилаар эдийн засгийн өсөлтийг хэт өндрөөр тооцон орлогоо төлөвлөн өсгөж, зарлагаа нэмэгдүүлэх нь төсөв сууриараа буруу болж байгаа гэсэн үг.
    -Тэгэхээр..?
    -Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийн алдагаа давтсан хөөсөрсөн төсөв болсон. Тиймээс 2016 оны төсвийн төсөл хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй. Харин бүр эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулах, өрийн дарамтыг ихэсгэх л төсөв болсон. Эрх баригчидад улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал, баялаг бүтээгчдийн хүндрэл падгүй бололтой. Яаж ийж байгаад сонгуультай золгох, түүнээс цааш галав юүлсэн ч хамаагүй гэсэн байдлаар улсын төсөвт хандаж байгаа нь туйлын харамсалтай.

    -Ирэх жил улсын өр хэд байхаар тооцож байгаа вэ? Өрийн хэмжээ буурах уу?
    - Төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байгаагаас төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн 3 жилд хурдацтай нэмэгдэж байна. 2016 онд бид зөвхөн өр, зээлийн хүүнд 963 тэрбум төгрөг төлөхөөр болсон. 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 26 дахин нэмэгдсэн. Улсын өрийн хэмжээ буурахгүй, нэмэгдэнэ. ДНБ-ий өсөлтийг өндөр тооцон түүнтэй харьцуулсан хувь хэмжээгээр харахад улсын өрийн хэмжээ буураад байгаа юм шиг зарим хүмүүст харагдаж магадгүй. Нөгөөтэйгүүр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өнгөрсөн 2 сард өөрчлөлт оруулан зарим салбарт оруулсан өрийг улсын өрд тооцохоо больсон. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг мөн хассан. Үүнээс үүдэн Засгийн газрын өрийн хэмжээ багасч, шинээр өр үүсгэх орон зайг бий болсон. Тиймээс Засгийн газрын өр, зээл бодит амьдрал дээр буураагүй улам л нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрх баригчид мэдсээр байж өөрсдийгөө, Монголын ард түмнийг хуурч байгаа юм. Олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллагууд монгол улсын өр эрсдэлтэй өндөр хэмжээнд хүрснийг хэлж, анхууруулж байгаа нь үүний нотолгоо. 2016 оны төсвийн хуулийн төсөлд тооцсноор 2016 онд Засгийн газрын өр оны үнээр 1,6 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17,1 их наяд төгрөг хүрэхээр байгаа. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 54,4 хувьтай тэнцэж байгаа болно.


    -Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг гэх яриа гишүүдийн амнаас цухалздаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Өдгөө ажлын хэсэгт багтсан гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг судалж үзсэн үү?
    -Тойргоос сонгогдсон гишүүн бүр нутагтаа ямар нэгэн үнэ цэнтэй зүйл хийхийг хүсдэг байх. Ажлын хэсгийн гишүүд бусад гишүүнээс давуу эрх идэлдгийг сонсоогүй юм байна. Хэрвээ тийм зүйл байгаа бол төсвийн хөрөнгө оруулалтын бодлого байхгүй болохыг л харуулж байна гэсэн үг. УИХ 2012 оны 60 дугаар тогтоолоор дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого байхгүй, татвар төлөгчдийн хөрөнгийг талаар нэг тараан үр ашиггүй зарцуулах нөхцлийг бүрдүүлж өгөөд байгаагаас л ийм хардлага байнга гараад байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн асуудал дээр бодлогын шинэчлэл хийх цаг аль хэдийн болсон.
    -Бүсээ чангалсан хэмнэлтийн төсөв хийнэ гэж Засгийн газар мэдэгдэж байсан. Ирэх оны төсөв хэрхэн яаж батлагдах төлөвлөгөөтэй байна. Хэр их хэмнэлт хийж чадаж байгаа бол. Таны ярианаас дүгнэвэл энэ үзүүлэлт хангагдаагүй бололтой?
    -Ард иргэд, аж ахуйн нэгжүүд аль 2014 оноос эхлээд бүсээ чангалаад эхэлсэн. Одоо бүсээ цааш бараг чангалах боломжгүй болж байгаа байх. Гэтэл эрх баригчид сайд, дарга нарынхаа тансаглалыг барьж дийлэхгүй, үрэлгэн зардлууд байсаар л байна. Сүүлийн гурван жилийн төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, энэ нь бараг уламжлал боллоо. Үүнээс үүдэн зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэхгүй, алдагдал ихсэж, өрийн дарамт нэмэгдсээр байна. Гэтэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэг хүрэхгүй хувьтай байна гэж байхад 2016 оны төсвийн орлогыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 937,8 гаруй тэрбум төгрөгөөр, зарлагыг 676,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнээс харахад хэмнэлтийн төсөв болж чадаагүй.
    -Сөрөг хүчнийхэн цалин бууруулахыг дэмжихгүй гэснээс болж урсгал зардлыг танаж чадаагүй гэлцдэг?
    -УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 2016 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 50 гаруй тэрбум төгрөгөөр хасах, данхайсан чиг үүрэг давхардсан бүтэц орон тоог цомхотгох. Мөн тэвчиж болох шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг хасч оронд он дамжин баригдаж байгаа барилга, байгууламжийг барьж дуусгах. Түүнчлэн төр засаг, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд байгаа 1000 орчим том оврын жийп машиныг худалдан борлуулах замаар урсгал зардлыг бууруулах гэх мэтчилэн олон тодорхой саналуудыг гаргасан. Харамсалтай нь, зарим саналууд нь дэмжигдэн, зарим нь кнопны олноор дэмжигдэхгүй үлдэж байна.
    -Ер нь зарлага, орлогыг хэт хөөсрөлтэй байна гэж дүгнэж болох уу?
    -Төсвийн орлогыг бодитой тооцож чадаагүй, орлогыг бодитой тооцон, бууруулах нь битгий хэл 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээс 900 шахам тэрбум нэмэгдүүлсэн гэдгийг түрүүн хэлсэн. Нэгдсэн төсвийн зарлагын хувьд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр урсгал зардлыг 51.8 тэрбум бууруулсан. Харин төрийн албан хаагчдын цалинг 10-30 бууруулах гэж байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн шахалт, шаардлагын дагуу зогсоосон, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүдийг татаж авсан зэрэгтэй холбогдон урсгал зардал 186.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 92.2 тэрбумаар бууран 1924.2 тэрбум төгрөг болсон. 2016 онд шинээр эхлэх 92 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжигдах 92.3 тэрбум төгрөгийг хасахаар, Хөгжлийн банкнаас санхүүжих дүнгээс 17 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх 59.6 тэрбум төгрөгийг хасахаар болсон. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас санхүүжигдах найман төслийн 2016 онд санхүүжигдэх дүнг 42.7 тэрбум төгрөгөөр бууруулсан.
    -Он дамжин хэрэгжиж байгаа хичнээн төсөл, арга хэмжээ байгаа вэ. Мөн шинээр хийгдэх хөрөнгө оруулалтад хичнээн төгрөг төлөвлөв?
    -Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад нэмж 30 төсөл, арга хэмжээ суулгаснаас он дамжин хэрэгжиж байгаа 13, 2016 онд шинээр эхлэх нь 17 байгаа бөгөөд 2016 онд санхүүжигдэх дүн 63.3 тэрбум төгрөг. Шинээр нэмэгдсэн төсөл, барилга, байгууламж нь хойшлуулж болшгүй, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтууд байгаа юм. Тухайлбал, МАН-ын бүлгийн гаргасан саналын дагуу Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид 8.1 тэрбум төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл 5.6 тэрбум төгрөг гэх мэт.
    -Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтийг хэрхэн авч үзэж байгаа вэ. Эдийн засагчдын хэлж байгаагаар ирэх онд орлого нэг их наядаар тасрах магадлалтай. Учир нь өмч хувьчлалаас олох 104 тэрбум төгрөг эргэлзээтэй. Орд газраас оруулах 200 тэрбум төгрөгт ч хэт итгэх нь буруу гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
    -Эдийн засгийн өсөлтийг үндэслэлгүй өндөр тооцсоноос болж орлого төлөвлөгдсөн хэмжээнд хүрэхээргүй байгаа нь тодорхой. Тиймээс ирэх оны төсвийн орлого нэлээдгүй хэмжээгээр тасрах байх. Өмч хувьчлалаар ирэх онд 171.7 тэрбум төгрөг олно гэж төлөвлөсөн нь эрсдэлтэй. Учир нь 2015 оны төсөвт өмч хувьчлалаар 181.4 тэрбум төгрөг төвлүүрнэ гэж тооцоолсон боловч энэ оны есдүгээр сарын байдлаар төлөвлөгөө 166.5 тэрбум төгрөгөөр тасарч гүйцэтгэл дөнгөж есөн хувьтай байгаагаас харахад ирэх онд ч ийм нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Сүүлийн 2-3 жил томоохон төслүүдийг эрчимжүүлэн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө биелээгүй. Тиймээс сонгууль болох ирэх жил томоохон төслүүд идэвхжээд төсвийн орлогыг нэмэгдүүлэх тооцоолол эрсдэлтэй юм.
    -Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ-ийг хувьчлах нь хэр оновчтой санал вэ. Эдгээр аж ахуйн нэгж хувьчлах жагсаалтад багтаагүй?
    -Эдийн засгийн хямралтай, аж ахуйн нэгжүүдийн орлогогүй болж байгаа нөхцөлд татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон төрийн өмчийг үнэгүйтүүлэн хувьчлах нь буруу. Нөгөөтэйгүүр, хувьчлагдах төрийн өмчийн жагсаалт өнөөдрийг хүртэл Засгийн газраар шийдэгдээгүй. Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах саналыг сая төсвийн хуультай өргөн барьсан. Бусад хувьчлагдах өмчийн жагсаалт тодорхойгүй байхад төсөвт 91.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд тооцчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ Хөрөнгийн бирж, Төрийн банкнаас гадна өөр ямар өмчийг хувьчлахыг нь мэдэхгүй харанхуйгаар л хувьчлалаас олох орлогыг нь баталж байна. Төсвийн хуулиар баталгаажуулан авсан үүргээ хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хувьчлагдах өмч, түүний үнэ өртгийг зоргоор тогтоон гаргах нь боломжтой болж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгээс хувьчлагдах өмчийн жагсаалтыг гаргаж УИХ-аар хэлэлцүүлсэний дараа өмч хувьчлалын асуудлыг ярих шаардлагыг тавьж байгаа билээ.
    -Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар төсөвт сохор зоос ч төвлөрөхгүй гэлцэж байна. Энэ үнэн үү?
    -Сангийн яамны тооцоогоор ирэх оны төсөвт эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нөлөөллөөр 140 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон. Биелэгдэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
    -Засгийн газар ганц ч татвар нэмэхгүй гэж байсан ч Онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр боллоо. Сөрөг хүчний намын гишүүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлээч. Эрх баригчид сонгуулийн мөнгөө босгохын төлөө хэт улайраад байна уу, эсвэл сонгуулийн жилийг угтаж сөрөг хүчин шоудаад байна уу?
    -Эрх баригчид төсвийн алдагдлаа багасгахын тулд татвар нэмж иргэдийн халаас руу гараа дүрж байгаа юм. Угийн эдийн засгийн хямралтай байгаа үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжин дотоодын импортын бензин, дизелийн үнийг бууруулсан бол эдийн засагт ихээхэн дэмжлэг болох байлаа. Харамсалтай нь эрх баригчид шатахуун, дизель түлшний импортын онцгой албан татварыг дээд хязгаарыг 3 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. МАН-ын бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ жил гаруйн хугацаанд 60 гаруй хувиар буурсан. Ойрын жилд өсөх хандлага бага байгаа тул татвар нэмэгдүүлэхгүйгээр шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах, Монгол Улс даяар ижил үнэтэй байлгах шаардлагыг тавьж байсан. Харамсалтай нь, татварыг нэмэгдүүлэхээр болж байгаа ч улс даяар жижиглэнгийн үнийг ижил үнэтэй байлгах талаар УИХ-аас Засгийн газарт тодорхой зохицуулалт хийх үүрэг өгсөн байгаа тул нааштай шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдын татвар нэмэхгүй гэсэн амлалт хаданд хэлсэн цуурай л болж байх шиг.
    -Эдийн засгийн өсөлтийг ОУВС 0.6 хувь байна гээд тооцоолсон байхад Сангийн яам 4.1 хувь гэж таамагласан. Таны хэлдгээр байшингийн суурь ганхахаар байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн сануулсан. Та 4.1 хувийн өсөлтийг хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?
    - Үндэслэл муутай гэж үзэж байгаа. Эдийн засаг хүндэрч байгаагаас болж Монгол улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 65.7 мянга буюу 52.5 хувь үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаагийн зэрэгцээ манай улсын экспортын гол нэр төрлийн түүхийн эдийн үнэ унасан, ойрын хугацаанд өсөх хандлагагүй болсон, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй гадагшлах болсон, төр, хувийн хэвшлийн гадаад, дотоод өрийн дарамт ихэссэн, банкны систем эрсдэлтэй байдалд орсон зэргээс үзэхэд 2016 онд ДНБ-ий өсөлтийг 4.1 хувь хүрнэ гэдэг бодитой бус юм.
    -Хэтэрхий өөдрөг энэ төсөөлөл ямар эрсдэл учруулах бол?
    -Энэ жилийн эдийн засгийн өсөлт гурав хүрэхгүй хувьтай гарах болов уу гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, томоохон төслүүд эрчимжихгүй бол сайжирна гэсэн гэрэл гэгээ харагдахгүй л байна. Өнөөдөр банкны салбар ямар эрсдэлтэй байдалд орсон байгаа билээ, валютын нөөцөө шавхагдан өр зээлээр аргацааж байгаа байдлаас үзэхэд 2016 онд 4.1 хувийн өсөлт гаргана гэдэг хэцүү. Тиймээс ОУВС-ийн тооцоолсон 0.6 хувь, Дэлхийн банкны 0.8 хувиар өснө гэсэн үндэслэлтэй, үнэнд ойртсон тоо гэж бодож байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж гарч ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлж болзошгүй төсөв оруулж ирсэн. Засгийн газрын бодлого, шийдвэр ч үүнийг нотолж байгаа. Тухайлбал, шинээр татвар бий болгох, татвар нэмэгдүүлэх, төсвийн орлого зарлагыг үнэн зөв, бодитой тооцоолохгүй хөөсрүүлэх, төсвийн алдагдал, өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа зэргээс харагдаж байгаа юм. Эрх баригчдад бодлогын алдаагаа засах ухамсар, чадамж байхгүй болох нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн төсөл,явуулж буй бодлогоос тодорхой харж болно. Монголбанк, ОУВС-н нэгдсэн төсвийн алдагдлыг аль болох бага байлгахыг зөвлөөд байхад Засгийн газар төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбум төгрөг байхаар тооцон оруулж ирсэн нь улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг бодитой үнэлж чадахгүй байгаагын зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо хангагдаагүй байгаа нь харагдаж байна.
  • 104 тарвага, буу зэргийг илрүүлж, хураалаа
    2015 оны 11 сарын 11

    Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлсэн байна.





    Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар тус бүсэд ажиллажээ.
  • 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо
    2015 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
    Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгов.
    Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
    2015 оны 11 сарын 11
    123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
  • 14 настай хүү бусадтай бүлэглэж хулгай хийжээ
    2015 оны 11 сарын 10
    14 настай хүү бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлджээ.
  • Сэлэнгэд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна
    2015 оны 11 сарын 10
    элэнгэ аймагт Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлжээ.



    “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав. Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өгчээ. Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
  • Улсын их дэлгүүр гацуураа засаж байна
    2015 оны 11 сарын 10
    Албан байгууллагууд орчин тойрондоо баярын уур амьсгал оруулж дотор болон гаднах талбайгаа засаж чимэглэхэд ихээхэн анхаардаг болсон. Энэ нь үйлчлүүлэгчдээ татах нэгэн арга болдог бөгөөд ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг гэж үздэг байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байдаг
  • Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 10
    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.



    Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Таксины жолоочийг дээрэмдэж, ”Ална” хэмээн сүрдүүлжээ
    2015 оны 11 сарын 10
    Таксины жолоочийг дээрэмдэж, ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
  • Гадаадын найман иргэн өршөөлд хамрагджээ
    2015 оны 11 сарын 10
    Өнгөрсөн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хоригдлуудыг сулласан.
  • ТЭСО корпораци хэрэглэгчдийн эрүүл мэндийг хохироож байна
    2015 оны 11 сарын 10
    Шошгон дээрээ стандарт масло нэртэй транс тосны орцтой бүтээгдэхүүн зарж байна. Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг харалгүйгээр шошгонд итгэж худалдан авалт хийж байгаа нь иймэрхүү хуурамч шошготой бүтээгдэхүүнийг борлуулахад түлхэц болж байна….Нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэнд болон эрх ашиг зөрчигдөж байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар анхааралаа хандуулахгүй байгаа нь харамсалтай….

    www.emneleg.mn
  • БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
    2015 оны 11 сарын 10

    БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
  • Нийтлэлч Баабар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө
    2015 оны 11 сарын 10
    Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлсэн тухай Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан ч албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан ”Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэсэн б
  • С.Хүрэлбаатар: Гомдолтой байна. Шүүхэд хандана
    2015 оны 11 сарын 10
    “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар НЭМГ-ыг шүүхэд өгөхөөр болжээ
  • Ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурор оролцжээ
    2015 оны 11 сарын 10
    Баянхонгор аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурорын дүгнэлт гаргаж оролцжээ.

    Шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу баривчлах, хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ангиас суллаж, хорихоос өөр төрлийн ялтай ялтнуудыг үлдсэн хугацааны ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
  • Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
    2015 оны 11 сарын 10
    Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
2784 2785 2786 2787 2788 2789 2790
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    13 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    1 цаг 13 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    1 цаг 24 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    1 цаг 33 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    1 цаг 34 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    1 цаг 38 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 58 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    2 цаг 23 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    2 цаг 44 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    2 цаг 54 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    3 цаг 54 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    4 цаг 53 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    4 цаг 58 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    19 цаг 13 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 26 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    20 цаг 12 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    20 цаг 17 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    21 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК