Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2878 2879 2880 2881 2882 2883 2884
  • Гавьяа байгуулсан цагдаагийн алба хаагчдыг шагналаа
    2015 оны 8 сарын 17
    Гавьяа байгуулсан цагдаагийн алба хаагчдыг шагналаа
  • “Транспэрэнси Интернэншнл Монгол” мэдэгдэл гаргалаа
    2015 оны 8 сарын 17
    Дэлхийн Авлигын эсрэг тэргүүлэгч олон улсын иргэний нийгмийн байгууллагын салбар “Транспэрэнси Интернэншнл Монгол” мэдэгдэл гаргалаа
  • Монгол цэргүүд 16 орны цэрэгтэй парад алхана
    2015 оны 8 сарын 17
    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох монгол цэргүүд өнгөрсөн амралтын өдөр өмнөд хөршийг зорилоо. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж 16 орны цэрэг эрс парад алхах юм.
  • ”Оюутан тээвэр-2” үргэлжилж байна
    2015 оны 8 сарын 17
    Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн арга хэмжээ ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн хөдөө, орон нутгаас ирэх оюутан сурагчид, нийт зорчигчдод зориулан өнөөдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал үндсэн 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.


  • Өнөөдөр 75 хос хуримлана
    2015 оны 8 сарын 17

    Өнөөдөр 75 хос хуримаа хийхээр захиалга өгчээ
    А.Наранцацрал | GoGo.mn
    37 минутын өмнө /2015-08-17 09:50 GMT+9/

    Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн гурван, Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож буй. Энэ өдөр гал голомтоо бадрааж, Монгол улсын айл өрхийн тоог нэмэгдүүлэх олон хос бий.

    Тэр дундаа Гэрлэх ёслолын ордонд 75 хос хуримаа хийхээр бүртгүүлжээ. Харин аргын тооллын есдүгээр сарын 29, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 16-нд Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохионо. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосуудын захиалгааар дүүрчээ.

    Хурим хийхгүйгээр сайн өдрийг тохиолдуулан гэрлэлтээ бүртгүүлэх хос ч олон байна.

    Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан долоодугаар сарын тайланд өнгөрөгч сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Тэднээс анх удаа бүртгүүлж буй 8140 хос байв.
    GoGo Facebook Хуудас
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэ
  • Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд ингэж оролцоно
    2015 оны 8 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.

    1. 2015 оны 08 дугаар сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 30-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар хязгаарлалт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт.

    2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

    3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар т, нийслэлийн Боловсролын газарт

    4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

    5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Багшлах эрхийн шалгалтад 2098 хүн тэнцэв
    2015 оны 8 сарын 17
    Багшлах эрхийн шалгалтад 2098 хүн тэнцэв
  • Нохойд бариулсан тарваганаас тахал авсан байж болзошгүй гэв
    2015 оны 8 сарын 17
    Нохойд бариулсан тарваганаас тахал авсан байж болзошгүй гэв
  • 36 орны малын ерөнхий эмч нар Монголд хуралдана
    2015 оны 8 сарын 17
    36 орны малын ерөнхий эмч нар Монголд хуралдана
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2015 оны 8 сарын 17
    Наймдугаар сарын 17-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг

    10.30-17.30 цагт: 4, 5, 7-р хороо 15-р хороолол 1, 5, 8, 10, 11, 13, 14, 23, 24, 35, 60, 61, 66/5, 75, 85Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, Сүрьеэгийн диспансер, Тарвилан хийд, Блүскай гарден, Эрчим орд, Баз интернэшнл, Ундармаа авто худалдаа, Батхаан групп ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

    Чингэлтэй дүүрэг

    10:00-18:00 цагт: 13, 7-р хороо Гэрэлтүүлэг, Cургуулийн 21-30-р гудамж, Хувьсгалчид, Хөтөлийн гудамжууд, Далан давхар болон ойр орчмоор

    11.00-16.00 цагт: 6-р хороо 6-р хороолол 68-р байр Баянбүрд төв, Адоресити , Ган манлай ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

    Сүхбаатар дүүрэг

    11.30-13.30 цагт: 1 хороо. 220 мянгат, 23, 24, 26, 27, 28, 29, 44, 6, усны-8 байрууд Шинэ андууд, Монголиан эйр транспорт, Жаст ойл ХХК-иуд, 31-р сургууль, Говийн 44 айл, Манайхан, Ахмадын өв, Мөнх, Мон СӨХ-үүд, тэр орчмын хэрэглэгчид,

    Хан-Уул дүүрэг

    11.00-18.00: 1-р хороо 120-р хороолол Ч.Ө.Ч-25 байр,10-14 байрууд тэр орчмын хэрэглэгчид,

    Сонгинохайрхан дүүрэг

    10:00-18:00 цагт: 1, 11, 22, 28-р хороо Хилчин, Баянголын гудамжууд, Усан сан, МТ ШТС-ын орчим, ХҮЯ-ны зуслан, Экс Эм Экс, Гео кад, Төмөр транст, Сэрх тайгам, Комодо, Байгууламж, МТ маркет, Отголжий, Москва комплекс ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    11:00-18:00 цагт: 3, 4, 5, 26, 27-р хороо СХД-ийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айл, Улаан чулуутын хогийн цэг, Их наран, Бага наран, Баянгол, Чулуутын гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор,

    Налайх дүүрэг

    17.00-17.30 цагт: 6-р хороо. Тэрэлж чиглэлийн Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас ХХК-иуд, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид

    17.30-18.00 цагт: 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салааны хэрэглэгчид

    18.00-19.00 цагт: 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салаа, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид, 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салаа, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид,

    Төв аймаг

    09.30-18.00 цагт: Баянцагаан сум, Миниралплас болон тэдгээрийн ойр орчимд

    13.00-13.30 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Алтны уурхайнууд Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Алтны уурхайнууд

    13.30-14.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Цементийн үйлдвэр

    14.00-14.30 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Анд сөүрвэй ХХК

    14.30-15.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөгийн Алтны уурхайнууд

    15.00-16.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Анд сөүрвэй ХХК, Алтны уурхайнууд, Цементийн үйлдвэрүүд.

    Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно. Утас: 70047004

  • Завхан аймагт цасан шуурга шуурчээ
    2015 оны 8 сарын 17
    Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-19 градус дулаан байх ажээ.

    Өнөөдөр төвийн нутгуудаар бороо орж сэрүүсэх ажээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 8 сарын 17
    Хэвлэлийн Хүрээлэнд

    11:00 цагт Ургацын цаг үеийн байдлаар ”Газар тариалан холбоо”-ны ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ.
  • Оюутнууд өнөөдөр тайван жагсаал хийнэ
    2015 оны 8 сарын 17
    Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэнийг эсэргүйцсэн оюутнууд өнөөдөр тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртлэх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу” хэмээн үзэж байгаа юм байна. Тэд өнөөдөр 12:00 цагт оюутны талбайд тайван жагсаалаа хийхээр төлөвлөжээ. Үүнийхээ дараагаар сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх гэнэ. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан аж.
  • Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр
    2015 оны 8 сарын 17
    Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа зүйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
  • Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна. Бороо орно
    2015 оны 8 сарын 17
    Наймдугаар сарын 17. Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн дулаан байна. Шөнөдөө 7 хэмийн дулаан байна. Бороо орно.
  • Осол хэргийн шинжтэй 230 дуудлага хүлээн авчээ
    2015 оны 8 сарын 16
    Осол хэргийн шинжтэй 230 дуудлага хүлээн авчээ
  • ”Оюутан цэрэг 2” арга хэмжээг зохион байгуулж байна
    2015 оны 8 сарын 16
    Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн арга хэмжээ ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн хөдөө, орон нутгаас ирэх оюутан сурагчид, нийт зорчигчдод зориулан өнөөдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал үндсэн 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

    2015-2016 оны хичээлийн жил эхэлж, оюутан сурагчдын амралт дуусч хөдөө, орон нутгаас нийслэл хотруу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй.
  • Өнгөрсөн сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    2015 оны 8 сарын 16
    Өнгөрсөн сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүүхдэд ээлтэй зуслангууд тодорлоо
    2015 оны 8 сарын 16
    Хүүхдэд ээлтэй зуслангууд тодорлоо
  • Монгол хүүхэд дэлхийн ур чадварын тэмцээнээс алтан медаль хүртэв
    2015 оны 8 сарын 16
    Шоу үзүүлбэрийн үеэр ”Багийн Алтан‬ медаль” авчээ
    2015/08/16
    More Sharing ServicesShare
    |
    Share on facebook
    Share on myspace
    Share on google
    Share on twitter

    ”Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх” гэсэн уриатай Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна.

    Тэмцээд 60 орны 1200 тамирчин оролцож эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөж буй юм.

    Дэлхийн ур чадварын тэмцээнийг мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

    Энэхүү олимпод эх орныхоо нэрийг гарган анх удаа тоосоо өргөхөөр Бразилийг зорьсон Монголын баг олон улсаас арвин их туршлага хуримтуулсан байна.

    Уг тэмцээний үеэр олон нийтэд мэргэжлийг сурталчлах чиглэлээр шоу үзүүлбэр хийдэг.

    Энэхүү шоу үзүүлбэрт Монголын оролцогч Х.Лхагвагийн оролцсон орон орны оролцогчдоос бүрдсэн багийнхан тэргүүлж ”Багийн алт” медаль авчээ.



    Мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд түгээх, улс орны эдийн засгийн өсөлтөд ур чадвар чухал нөлөөтэйг тунхаглах зорилготой ”Дэлхийн ур чадварын тэмцээн” өнөөдөр өндөрлөнө.

    Б.Сонор
2878 2879 2880 2881 2882 2883 2884
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    4 цаг 1 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 28 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    5 цаг 35 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    6 цаг 22 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    6 цаг 55 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    7 цаг 3 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    7 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 28 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    9 цаг 21 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    10 цаг 6 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    10 цаг 16 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    10 цаг 21 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    10 цаг 57 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    11 цаг 8 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    11 цаг 15 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    11 цаг 15 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    11 цаг 22 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    11 цаг 34 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    11 цаг 48 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    12 цаг 15 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК