-
2015 оны 5 сарын 19
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн талд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргаж, холбогдох хуулийн шаардлага хангасан “Тавантолгой транс” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
-
2015 оны 5 сарын 19
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэний хамт 21.23 цагт буюу 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
-
2015 оны 5 сарын 19
Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хорооныхон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд албан бичиг хүргүүлжээ.
-
2015 оны 5 сарын 19
Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч – Танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үй ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 22 – ны өдөр буюу Баасан гарагт 10 – 16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай болон нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулж мэргэжлийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 19
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар чуулж байна
-
2015 оны 5 сарын 19
ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд,тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчиддаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ. Мөн техник технологийн хувьд ч тодорхой хэмжээний урамшууллыг олгож эхэлсэн гэлээ.
-
2015 оны 5 сарын 19
Машин ачилтын төлбөр ШӨХТГ болон Нийслэлийн удирдлагуудыг хооронд нь муудалцуулаад байгаа.
-
2015 оны 5 сарын 19
Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблей Төрийн ордонд эхэллээ.
-
2015 оны 5 сарын 19
Өчигдөр орой Богд хан уулсын Богны ам гэдэг газар түймэр гарсан байна.
-
2015 оны 5 сарын 19
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгууллаа. “Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай албаны бахархал болж чадсан юм. Цагдаагийн байгууллага уг шалгалтыг 1998 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
-
2015 оны 5 сарын 19
11:30 цагт Пума зочид буудлын хурлын зааланд Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний анхдугаар зөвлөгөөн болно.
14 минутын өмнө
М.Энхсайхан сайд МҮАН-ын байранд 10.00 цагт “Ухаажсан улс төр ба Монгол төрийг урлах нь” сэдэвт мэдээлэл хийнэ.
15 минутын өмнө
Автомашин зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаанаас хохирсон иргэдийг хамгаалах ажиллагааг эхлүүлэх боллоо. Энэ талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр ШӨХТГ-ын зааланд 11.00 цагаас болно.
15 минутын өмнө
11:30 цагаас ”Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн ХӨСӨГТӨН хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулза
-
2015 оны 5 сарын 19
“Улаанбаатар Марафон – 2015”-ийн бүртгэл энэ сард дуусна
-
2015 оны 5 сарын 19
Архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дүүргийн нэг цэг” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Уг үйлчилгээ нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм. Өнөөдөр ХУД-т “Нэг цэгийн архивын лавлагаа үйлчилгээ”-ний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа, ХУД-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл болон албаны хүмүүс оролцож иргэд хүссэн лавлагаа мэдээллээ нэг цэгийн үйлчилгээнээс түргэн шуурхай авч байлаа.
-
2015 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргүүд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулаа.
-
2015 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.
-
2015 оны 5 сарын 19
Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо, БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоод хамтран “Ослын улмаас гарсан хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 19
ОХУ-ын Хабаровск хотноо болсон боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тулалдсан манай тамирчид ганзага дүүрэн иржээ.
-
2015 оны 5 сарын 19
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр/05.18/-ийн хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ 19-25-ны өдрүүдэд бүртгэх гэнэ. Нэр дэвшигчийг нэгдсэн хороо бүртгэж, үнэмлэх олгох бөгөөд бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, бүртгэх юм байна. Ингээд бүртгэснээс хойш гурав хоногийн дотор оршин суугчдад мэдэгдэх юм байна. Ингээд Захирагчийг сонгон шалгаруулах өдрийг тусгайлан товлох гэнэ.
-
2015 оны 5 сарын 18
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчлал хэмжилзүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай сар бүр уулзалт зохион байгуулдаг.
-
2015 оны 5 сарын 18
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Тэдгээрийн дундаас гамшгийн хэмжээнд хүртлээ түймэрт өртсөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид, тариаланчин өрхүүд туслах тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа билээ.