-
2015 оны 4 сарын 06
Э.Бат-Үүл: Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр улстөржүүлчихлээ
-
2015 оны 4 сарын 06
Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог тээвэрлэлтийг хийж байна. Сонгинохайран дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн болон орон сууцны хорооллын доторх 1105157 м/кв замыг, зам талбайн 75 үйлчлэгч өдөр бүр тогтмол цэвэрлэж, хог тээврийн 50 автомашинаар өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.
-
2015 оны 4 сарын 06
Улаанбаатар цэвэр агаар төсөл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн танилцуулгатай нийслэлийн удирдлагууд танилцлаа.
-
2015 оны 4 сарын 06
Алдаж оносноосоо болж “аавын хаалга” татсан, хүмүүжээд суллагдсан, харж хандах хүнгүй, архинд орж амьдралгүй болсон гээд нийгмийн бүхий л эмзэг давхаргад байсан 120 орчим хүн “Зөв амьдрах ухаан” ТББ-аар овоглон амьдардаг аж.
-
2015 оны 4 сарын 06
Сонгинохайрханы хишиг барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ
-
2015 оны 4 сарын 06
08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө.
-
2015 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээний ажил үйлчилгээний 1.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын цогцолбор “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургуулийг түшиглэн зохион байгуулахаар боллоо.
-
2015 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллана.
-
2015 оны 4 сарын 06
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй цас орж, хүйтэрсэн тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 06
Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан.
-
2015 оны 4 сарын 06
2015.4.6, Даваа гараг / Билгийн тооллын: 17
Хаврын дунд шарагчин туулай сар
Салхины эх одтой, хар хулгана өдөр
Аргын тооллын: 2015.4.6, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.32-19.28
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 4 сарын 06
Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 4 сарын 05
Баянхонгор аймагт “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн боллоо.
-
2015 оны 4 сарын 05
Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран ХУД-ийн 63-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд тэргэнцэр гардуулан өглөө.
-
2015 оны 4 сарын 05
УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачилсан Монгол хэлний тухай хуулийн төсөл батлагдаж удахгүй орон даяар хэрэгжихээр болсон. Гэвч тус хууль тусгай сургуулиудыг ивээн тэтгэх лобби явуулж байна хэмээн хэвлэлүүдээр дахин шүүмжлэх боллоо. Тодруулбал, хуулинд хүүхдүүдэд тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахгүй хэмээн тусгаж өгсөнтэй холбоотой.
-
2015 оны 4 сарын 04
Хаана, хаана замын хөдөлгөөнийг хязгаарласан бэ?
-
2015 оны 4 сарын 04
Хорих ангид дадлага хийж буй сонсогчидтой уулзаж, зөвлөгөө өглөө
-
2015 оны 4 сарын 04
Гал унтраах спортын шигшээ багийнхныг танилцуулж байна
-
2015 оны 4 сарын 04
Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна.
-
2015 оны 4 сарын 04
Иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ.