-
2015 оны 4 сарын 02
3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 3-4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
-
2015 оны 4 сарын 02
2015.4.2, Пүрэв гараг / Билгийн тооллын: 13
Хаврын дунд шарагчин туулай сар
Бага морь одтой, шар бич өдөр
Аргын тооллын: 2015.4.2, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.39-19.21
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.
-
2015 оны 4 сарын 02
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Говь Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 01
Маргаашнаас эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтрэх аж. Баруун болон төвийн нутгаар, 3, 4-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 12-14 м/с, 3, 4-ний өдөр говь, талын нутгаар16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүсэхийг ОБЕГ -аас анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 01
Багануурын цахилгаан станцын гэрээг үзэглэлээ
-
2015 оны 4 сарын 01
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
-
2015 оны 4 сарын 01
Нөөцийн мах худалдаанд гараад хэдхэн хонож байна.
-
2015 оны 4 сарын 01
БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2015 оны 4 сарын 01
Өнгөрсөн хоёрдугаар сард томилогдсон Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнөөдөр хэд хэдэн хүнийг албан тушаалаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал гаргажээ.
-
2015 оны 4 сарын 01
Даваа гарагт хуралдсан Засгийн газрын шийдвэрээр хонины болон тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.
-
2015 оны 4 сарын 01
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм.
-
2015 оны 4 сарын 01
Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сарын нэгний өдрөөс тухайн аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэллээ.
-
2015 оны 4 сарын 01
МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа цагдаагийн байгууллагын тугийг эверестэд мандуулна
-
2015 оны 4 сарын 01
ШӨХТГ-ын ээлжит хуралдаан боллоо
-
2015 оны 4 сарын 01
НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна.
-
2015 оны 4 сарын 01
Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Каритас Чех” байгууллага “Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төсөл хэрэгжүүлжээ.
-
2015 оны 4 сарын 01
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, хэлтэс, албаны дарга, улсын байцаагч, мэргэжилтэн, бусад албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана. Энэ дагуу Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж эхэллээ.
-
2015 оны 4 сарын 01
Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг олж эзэнд нь хүлээлгэн өглөө
-
2015 оны 4 сарын 01
4, 9-өөр төгссөн жолооч нарт энэ сард татвараа төлнө
-
2015 оны 4 сарын 01
Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй
1 цаг 16 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ асуудлаар захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.
-Нийслэлийн Засаг дарга А/230 дугаар захирамж гаргаж анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд Улаанбаатар хотруу оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн талаар танилцуулахгүй юу?
- Улаанбатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж маш их бохирдолтой усыг Туул голруу шууд цутгаж байгаа үйл явц юм. Энэ асуудлаар ч иргэд бидэнд багагүй гомдол ирүүлж, зохих хууль, журмын дагуу хяналт шалгалтыг явуулдаг. 2012 оны УИХ-ын 74 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллага явуулдаг Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бүгд Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлээс нүүлгэж шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн энэ удаагийн шалгалтаар зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн угаагаагүй бохир ноосыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэр юм. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгана гэж бид тооцож байна.
-Уг шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж ноосоо хаана угаах вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Улаанбаатар хотод ноосны чиглэлээр ажилладаг байсан зарим үйлдвэр хөдөө орон нутагт шилжин ажиллаж байна. Одоогоор 12 аймагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Харин төрийн бодлого, чиглэлийг дэмжихгүй, эсэргүүцэж хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 аж ахуйн нэгж байна. Нийслэл энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал, хүсэлтийг авдаг. Тэдний хэлж буйгаар хотоос гараад ажиллах бүрэн боломжтой байна гэж байгаа. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрийн аймагтаа болон ойролцоо аймагтаа очиж ноосоо угаалгаад хотруу оруулах боломжтой.
- Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ямар газрууд хангаж ажиллах вэ, цаашид зөвхөн ноос гэлтгүй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил хэрхэн үргэлжлэх вэ?
-Бодлогын хувьд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахйн газар, хяналтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тавьж ажиллана. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газар хөдөө орон нутгаас нийслэлрүү орж буй гол замууд дээр пост гаргаж шалгалт хийнэ. УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.