-
2013 оны 9 сарын 09
Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалууд бямба гаригт боллоо. Нью-Йорк, Вашингтон, Индианаполис, Чикаго боон Бостон хотуудад жагсаал болсон байна.
-
2013 оны 9 сарын 09
-
2013 оны 9 сарын 09
Австралийн парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэхүү сонгуульд Либерал нам ялалт байгуулах нь тодорхой болсон тухай мэдээлсэн. Парламентын танхмийн 150 суудлын 90-ийг нь Тони Эботтын Либерал нам авсан хэмээн урьдчилсан тооллогоор дүгнээд байгаа.
-
2013 оны 9 сарын 09
Израйлийн Засгийн газрын танхим өчигдөр Уэст Банкид оршин суудаг палестинчуудад 5000 ажлын байр хуваарилах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн Израйль, Палестины энхийн хэлэлцээрийн хүрээнд авч буй арга хэмжээ юм.
-
2013 оны 9 сарын 09
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.
-
2013 оны 9 сарын 09
Сирийн Засгийн газрын хүчнүүд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Башар Ал Ассадын зөвшөөрөлгүйгээр химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй хэмээн Германы хэвлэл мэдээллээ. “Bild am Sonntag” сонин энэхүү мэдээллийг Германы Тагнуулын албаны мэдээллээс иш татсан хэмээн бичсэн байна.
-
2013 оны 9 сарын 09
АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулах асуудлыг маргааш хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.
-
2013 оны 9 сарын 09
Эрдэмтэд дэлхийн хамгийн том галт уулыг Номхон далайн дор байгааг нээжээ.
-
2013 оны 9 сарын 09
Их 20 орны удирдагчид 2015 оны эцсээс эхлэн татварын мэдээллээ автоматаар хуваалцах тохиролцоонд хүрчээ. Татварын мэдээллээ хуваалцах систем нь олон улсад татвараас бултах явдлыг буруулна хэмээн үзэж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 09
Чөлөөт бөхийн барилдааныг 2020, 2024 оны Олимпийн наадмын төрөлд оролцуулахаар болжээ. Олон улсын олимпийн хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Буэнос-Айрест нууц санал хурааснаар ийм шийдвэрт хүрчээ.
-
2013 оны 9 сарын 06
Барак Обама Сирид цэргийн хүч хэрэглэх байр суурьтай байгаа. Тэгвэл АНУ-ын эрх баригчид Сирийн босогчдыг цэргийн тусгай сургалтад хамруулан бэлтгэх тухай хэлэлцэж байна хэмээн албаны хүмүүс “АП” агентлагт мэдээлжээ.
-
2013 оны 9 сарын 06
ОХУ-ын Ерөнхийлөгч Вламдимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өчигдөр Петербург хотноо эхэлсэн “Их 20” уулзалтын үеэр гар барилаа.
-
2013 оны 9 сарын 06
Герман улс химийн зэвсэг хэрэглэсэн Сирид цэрэг оруулах төлөвлөгөө боловсруулаагүй байгаа хэмээн канцлер Ангела Меркель мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 06
Ромын хамба лам Францис Сирид алан хядах үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ.
-
2013 оны 9 сарын 06
-
2013 оны 9 сарын 06
Өчигдөр Чехийн нийслэл Праг хотын гудамжнаас 15 гавлын яс олдсон талаар “BBC” мэдээллээ. Гавлын яснуудыг бага сургуулийн хогийн савны ойролцоох хуучны модон хайрцгаас илрүүлсэн байна.
-
2013 оны 9 сарын 06
Английн Кент хотын Шеппэйн уулзвар дээр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон хэмжээний осол гарчээ.
-
2013 оны 9 сарын 06
Өчигдөр Чилийн оюутнууд боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардаж жагссан байна. Сантьяго хотод болсон жагсаал тайван эхэлсэн ч сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэний улмаас оюутнууд цагдаа нартай мөргөлджээ.
-
2013 оны 9 сарын 06
Вьетнамын хойд хэсгийн нутгийг гэнэтийн үер дайрчээ. Үүний улмаас газрын хөрс нурж олон хүний аминд хүрсэн байна. Одоогоор найман хүн амиа алдсан бөгөөд 10 хүн сураггүй болоод байна хэмээн албаныхан мэдээлжээ.
-
2013 оны 9 сарын 06
Өнөөдөр өглөө Токиогийн биржүүдэд нэг ам.доллар 100 иен давжээ. Өлөөний 09:00 цаг гэхэд нэг доллар 100.11-100.13 иенээр үнэлэгдэж эхэлсэн байна. Харин Нью-Йорк хотод нэг доллар 100.06-100.16 иенээр худалдаалагдаж эхэлжээ.