-
2013 оны 7 сарын 26
Их Британийн хунтайж, Диана гүнжийн бага хүү Харри сэтгүүлчдэд Жорж хунтайжийн талаар санал бодлоо хуваалцжээ. Тэрээр хэдхэн хоногийн амна төрсөн ач дүүгээ зугаацуулж, харж халамжлах нь түүний үүрэг хэмээн хэлсэн байна.
-
2013 оны 7 сарын 26
Өчигдөр Ромын хамба лам Францис Дэлхийн залуучуудын өдрийн фестивальд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхээр Бразилийн Рио Де Жанейро хотын Копакабана наран шарлагын газарт зочилжээ.
-
2013 оны 7 сарын 26
Сирийн иргэний дайнд амиа алдагсдын тоо 100 мянга давсан талаар НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 26
Хүмүүнлэгийн тусламжийн бараа таваарыг тээвэрлэх зурвас байгуулахад нь Сирийн сөрөг хүчинд туслана гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 25
Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсон. Ослоор амиа алдагсдын тоо нэмэгдсээр 77-д хүрсэн юм. Галт тэргэнд 218 хүн зорчиж явсан бөгөөд 141 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
-
2013 оны 7 сарын 25
ОХУ АНУ-ын тагнуулын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуденийг нисэх онгоцны буудлаас гаргахаар зэхэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Шереметьевогийн онгоцны буудалд сарын хугацаанд гацсан Снодений хуульч мэдээлэл хийсэн байна. Тэрээр Сноуденийг онгоцны буудлыг орхихоор зэхэж байгаа гэсэн ч хэзээ гарах тухай мэдээлээгүй байна.
-
2013 оны 7 сарын 25
Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсон. Өглөөний байдлаар 45 хүн амиа алдсан гэж мэдээлсэн билээ. Харин энэ тоо одоо 77-д хүрсэн бөгөөд цаашид нэмэгдэж магадгүй хэмээн албаныхан мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 25
БНАСАУ-д устай бороо орсны улмаас зарим дүүргүүдэд үер болжээ. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр БНСАУ-д энэ сарын 17-22-ны өдрүүдэд болсон үерийн улмаас 13 хүн нас барж, гурван хүн сураггүй алга болжээ.
-
2013 оны 7 сарын 25
Тун удахгүй худалдаанд гарах “Nexus 7” хүчин чадлын үзүүлэлтээрээ “Apple”-ийн iPad-тай хэрхэн өрсөлдөх тухай мэдээллийг хүргэе.
-
2013 оны 7 сарын 25
Хар тамхитай холбоотой гэмт хэрэг хамгийн ихээр гардаг Мексик улс ойрын таван жилийн хугацаанд марихуаны хэрэглээг хуульчилж магадгүй талаар мэдээлжээ. Энэ нь хар тамхины бүлэглэлүүдийн орлогын гол үүсвэрийг хаах болно хэмээн тус улсын экс Ерөнхийлөгч Вицент Фокс ярьсан байна.
-
2013 оны 7 сарын 25
АНУ-д эцэг Буш хэмээн алдаршсан экс Ерөнхийлөгч Жорж Буш хорт хавдартай хүүг дэмжихээр үсээ хусуулж, халзан толгойтой болжээ. Цусны хавдрын өвчтэй хоёр настай хүү эмчилгээний улмаас үс нь халзарч унасан байна. Тэрээр хүүг өөрийн ивээлдээ авснаас гадна Аюулгүй байдлын албаныхнаараа асруулж байгаа аж.
-
2013 оны 7 сарын 25
Энэтхэгийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хортой хоолоор үйлчилж, 23 хүүхдийг амиа алдахад хүргэсэн бага сургуулийн захирлыг баривчиллаа. Сургуулийн захирлыг эмгэнэлт хэрэг болсноос хойш хайж байсан хэмээн албаныхан мэдээллээ. Харин захирал эмэгтэй Мийна Кумари өчигдөр өөрөө ирж баривчлуулсан байна.
-
2013 оны 7 сарын 25
Зааны ясан эрэг улсын хамгийн том шоронд бослого гарснаар гурван хоригдол амиа алдсан байна. Абиджан хотын шоронгийн хоригдлын мэдээлснээр хамгаалалтын ажилтнууд оргох гэж байна хэмээн сэжиглэсэн хориглуудыг нүүлгэн шилжүүлэх үед үймээн эхэлжээ.
-
2013 оны 7 сарын 25
Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсоноор 45 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна.
-
2013 оны 7 сарын 25
Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт нар анхны хунтайждаа Цорц Александ Лиус хэмээх нар хайрлажээ. Энэ талаар Кенсингтон ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 24
БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлах тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ нь хоёр талын цав суусан харилцааг сайжруулах зорилготой аж.
-
2013 оны 7 сарын 24
Технологийн хөгжил эцэг эхчүүдэд төрөөгүй хүүхдээ тэврэх боломж олгож буй талаар эх сурвалж мэдээллээ. Эцэг эхчүүд эхийнхээ хэвлийд байгаа үрийнхээ гурван хэмжээст загварыг хэвлүүлэн авах боломжтой болсон талаар зохион бүтээгчид мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 24
Мяньмар улс өчигдрөөс улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Их Британид айлчлах үеэрээ 2014 оны эцэс гэхэд улс төрийн хоригдлуудыг суллана хэмээн амласан нь хэрэгжиж эхэллээ гэж барууны хэвлэлүүд бичиж байна.
-
2013 оны 7 сарын 24
Испанийн Вера хотын наран шарлагын газар анхаарал татам үйл явдал боллоо. 729 хүн чармай нүцгэлж, нэгэн зэрэг Газар дундын тэнгист сэлснээр Гиннессийн рекорд тогтоосон байна.
-
2013 оны 7 сарын 24
Японы нийслэлд реклам сурталчилгаа хийх нэгэн содон арга дэлгэрч байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ бол залуухан эмэгтэйчүүдийн шилэн трикон дээр реклам байршуулах явдал юм. Анхаарал татах байдал болон триконы өнгө таардаггүй учраас заавал шилэн триког сонгосон байна.