-
2013 оны 6 сарын 24
76 настай Сильвио Берлускони 2.5 жилийн өмнө насанд хүрээгүй охиныг бэлгийн харилцаанд уруу татсан хэргээр буруутгагдаж, тангарагтны шүүхэд дуудагджээ. Сүүлийн 20 жилд хамгийн ихээр шүүхэд дуудагдсан Италийн экс ерөнхий сайд, хэвлэлийн магнат, тэрбумтан Сильвио Берлускони шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
-
2013 оны 6 сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний төлөвлөгөөгөө маргааш олон нийтэд зарлана гэлээ. Өнгөрсөн бямба гарагт Цагаан ордны онлайн видеогоор энэ мэдээлэл цацагджээ.
-
2013 оны 6 сарын 24
Кофены салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн АНУ-д төвтэй “Starbucks” компани Их Британийн татварын албанд таван сая фунт стерлинг төлснөө мэдэгдлээ. Мөн ирэх жил тус улсын татварт 15 сая фунт стерлинг төлнө хэмээн мэдээлсэн байна.
-
2013 оны 6 сарын 24
Индонезид ой шатаасны улмаас Малайз улс өмнөд хэсгийн хоёр дүүрэгт онц байдал зарлахад хүрчээ. Утааны түвшин хэвийн хэмжээнээс хоёр дахин давсан тул тус улсын Муар, Ледань дүүргийн албан байгууллагын үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна. Тэр ч бүү хэл агаарын бохирдол нийслэл Куала Лумпурт ч аюул учруулаад байна гэлээ.
-
2013 оны 6 сарын 24
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас ерөнхий сайд Рами Хамдаллагийн огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны мэдээлснээр Аббас, Хамдалла нар өнгөрсөн бямба гарагт эл асуудлаар уулзалджээ.
-
2013 оны 6 сарын 24
Эквадорын Гадаад хэргийн сайд АНУ-ын тагнуулын газрын нууцыг дэлгэсэн Эдвард Сноуден тус улсаас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 24
Өнгөрсөн долоо хоногт хойд Энэтхэгийн Уттараханд мужид эхэлсэн үерт амиа алдагсдын тоо 5000 давлаа хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 24
-
2013 оны 6 сарын 21
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны намтарчилсан кино “Rodham”-ыг бүтээх ажил эхэлжээ. Хэдийгээр жүжигчин Кэри Маллиган гол дүрийн саналаас татгалзсан ч түүхэн эмэгтэйн дүрийг бүтээхийн төлөө Холливүүдийн одод алалдаж байгаа талаар “Dailymail” мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 21
-
2013 оны 6 сарын 21
Өнөөдөр үүрээр Австралийн иргэн согтсоны улмаас долоон настай хүүгээрээ гэртээ хүргүүлэхээр жолоо бариулж явсан талаар “BBC” мэдээллээ. Хүүг Австралийн зүүн хойд хэсгийн хот Queensland-ийн Gold Coast зам дээр явж байхад нь замын цагдаа зогсоожээ.
-
2013 оны 6 сарын 21
Испанийн шүүхээс Барселонагийн хөлбөмбөгч Лионель Мессиг татвараас зугтсан хэрэгт буруутгасан билээ. Тэгвэл Мессиг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр шүүхээр болжээ.
-
2013 оны 6 сарын 21
Канадад их хэмжээний бороо орж үер болсны улмаас Алберта хотын Калгари суурингийн иргэдэд хохирол учруулаад байна. Эрх баригчдын мэдээлснээр тус мужийн 100 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
-
2013 оны 6 сарын 21
Өнгөрсөн сард их спортоосоо зодог тайлсан Английн хөлбөмбөгийн алдартан Дэвид Бекхэм өчигдөр Шанхай хотын Тонгжи их сургуульд зочилсон байна. Хайртай хөлбөмбөгчөө харахаар олон мянган хүн тус сургуулийн орчимд цугларчээ. Дэмжигчид олуулаагаас гадна сэтгэл нь их хөдөлсөн байсан тул цагдаагийн хяналтаас гарч үймэлджээ. Үймээний үеэр цугласан олны хөлд таван хүн гэмтэж бэртсэн байна.
-
2013 оны 6 сарын 21
Өчигдөр Латвийн нийслэл Рига хот дахь ерөнхийлөгчийн ордонд гал гарсан байна. Ордны ихэнх барилгын дээвэрт нь гал авалцсан байна.
-
2013 оны 6 сарын 21
Палестины шинэ ерөнхий сайд Рами Хамдалла огцрох тухайгаа тун удахгүй ерөнхийлөгч Махмуд Аббаст мэдэгдэнэ хэмээн ерөнхий сайдын албаны эх сурвалж мэдээллээ. Тэрээр ерөнхий сайдын тангаргаа өргөөд хоёр долоо хоносны дараа энэхүү шийдвэрийг гаргаж байна.
-
2013 оны 6 сарын 21
Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч ирэх долоо хоногт Суданы нийслэл Хартумд айлчлахаа мэдэгдлээ. Хоёр долоо хоногийн өмнө Өмнөд Суданы газрын тосны хоолойг халдагч этгээдүүд дэлбэлсний улмаас энэхүү айлчлалыг хийхээр болжээ. Энэ нь хоёр Судан заналхийлийн талаар ярилцах дээд түвшний уулзалт байх болно гэв.
-
2013 оны 6 сарын 21
Төв Америкийн хамгийн том орон Никарагуагийн цэргийн нисдэг тэрэг есөн хүнийг далайд живүүлсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Нийслэл Манагуагийн баруун хойд хэсгийн нуурт осолдсон есөн хүн бүгд цэрэг эрчүүд байжээ.
-
2013 оны 6 сарын 21
Өнгөрсөн мягмар гарагт Австрийн нутагт дуу цахилгаантай хүчтэй бороо орсны улмаас Халлстатт тосгон үерт автжээ. Энэхүү тосгон нь үзэсгэлэнт байдлаараа НҮБ-ын Соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн аж. Үерийн устай хамт бөөрөнхий чулуу урсан ирж соёлын өвийн газрыг улам сүйтгэж байна гэлээ.
-
2013 оны 6 сарын 21
“Фэйсбүүк” компани хэрэглэгчиддээ фото зураг шэйрлэдэг “Instagram” app-д видео оруулах боломж олголоо. “Instagram”-ийн гүйцэтгэх захирал Кевин Систромын хэвлэлийн хурал дээр мэдээлснээр тус өгөгдөлд 15 секундын урттай бичлэг хийх боломжтой аж.