-
2013 оны 6 сарын 19
Хойд Ирландад болсон “Их найм” орны хоёр өдрийн чуулган өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Сирийн асуудлыг тун удахгүй Женевт хэлэлцэхийг дэмжсэн байна.
-
2013 оны 6 сарын 19
Сингапурт ихээхэн хэмжээний утаан хөшиг татсан талаар “BBC” мэдээллээ. Хил залгаа орших Индонезид ой шатааснаас болж ийнхүү утаагаар дүүрсэн байна.
-
2013 оны 6 сарын 19
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Их найм”-ын уулзалтаас буцан Германы Берлин хотод зочилжээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд хотын хамгийн алдартай газруудын нэг болох Бранденбургийн хаалганы өмнө илтгэл тавихаар болсон байна.
-
2013 оны 6 сарын 19
Хятадын технологийн “Huawei” компани iPhone-той өрсөлдөхүйц утас бүтээлээ хэмээн мэдээлж байна. Тус компанийн “Ascend P6” нэрт шинэ бүтээлийг мэдэрдэг дэлгэцтэй дэлхийн хамгийн нимгэн утас хэмээн зарлалаа.
-
2013 оны 6 сарын 19
Исламын цэргийн бүлэглэлийн дайтагчид Нигерийн зүүн хойд хэсэгт аймшигт халдлага үйлджээ. Сүүлийн үед сурагчид руу дайрах болсон тэд есөн сурагчийн амийг хөнөөсөн байна.
-
2013 оны 6 сарын 19
Пакистаны баруун хойд хэсэгт орших оршуулгын газарт террорист халдлага гарч бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 27 хүн бэртэж гэмтжээ.
-
2013 оны 6 сарын 19
-
2013 оны 6 сарын 18
-
2013 оны 6 сарын 18
Перугийн олон мянган тариаланч тус улсын хойд нутагт алт, зэсийн төсөл эхлэх гэж буй АНУ-ын “Newmont” корпорацийн үйл ажиллагааг эсэргүүцнэ жагслаа. Кажамарка хотод болсон эсэргүүцлийн жагсаалд орон нутгийн 5000 орчим оршин суугч оролцсон байна.
-
2013 оны 6 сарын 18
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар хоёр талын дээд хэмжээний уулзалтыг ирэх есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Москвад хийхээр тохиролцлоо. Путин, Обама хоёрын Их найман орны дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцоо хийгдэж гарын үсэг зуржээ.
-
2013 оны 6 сарын 18
Маргааш БНХАУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид стратегийн хэлэлцээ хийх болсон тухай “BBC” мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 18
Ираны шинэ ерөнхийлөгч Хассан Роухани өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзалт хийлээ. Тэрээр олон улсын итгэлцлийг төрүүлэхийн тулд цөмийн хөтөлбөрийнхөө талаар ил тод мэдээлж байх болно хэмээн мэдэгджээ.
-
2013 оны 6 сарын 18
Энэтхэгийн Засгийн газар танхимын сэлгээ хийж найман яамыг шинээр нэмж байгуулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мукержийн өргөөнд танхимын дөрөв болон дөрвөн дэд сайд тангараг өргөжээ.
-
2013 оны 6 сарын 18
АНУ Хойд Солонгосын саналыг зөвшөөрч, дээд түвшний уулзалт хийхээр болсон байна. АНУ Азийн хаагдмал улстай хэлэлцээ хийхдээ тун итгэлтэй байгаа нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйг илэрхийлж байна хэмээн “CNN” бичжээ.
-
2013 оны 6 сарын 18
Грекийн шүүх өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хаасан олон нийтийн “ERT” телевизийг нээж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
-
2013 оны 6 сарын 18
Намуудын мэтгэлцээний дараас санал хураахад шатахууны үнийг 44 хувиар нэмэх боломжтой гэжээ. Ингэснээр бензиний үнэ 4500-6500 рупи /46-66 цент/, дизель түлшний үнэ 4500-5000 рупи болон нэмэгдэх юм. Төсвийн дарамтыг бууруулах зорилготой энэхүү шийдвэр нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй аж.
-
2013 оны 6 сарын 18
Туркын Засгийн газар өчигдөр гурван долоо хоног үргэлжилж буй бослогыг дарахад цэргийн хүч ашиглаж магадгүй гэлээ.
-
2013 оны 6 сарын 18
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн Намын дарга асан Тони Блейр Монгол Улсын Засгийн Газрын зөвлөхөөр ажиллахаар боллоо хэмээн Засгийн газар сүржин нь аргагүй мэдээлж байсан үе хэдхэн хоногийн өмнө. Тэгвэл засгийн газарт зөвлөх нэрээр Тони Блейр ядуу буурай орнуудаас хэрхэн мөнгө угаадаг талаар барууны хэвлэлүүд бичиж байна. “Dailymail” сонины нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
-
2013 оны 6 сарын 17
Тунисын рэппер Алла Якуб цагдаа нарыг уран бүтээлээрээ доормжилсныхоо төлөө шоронд суухаар боллоо. “The Police are Dogs” хэмээх дуугаа /энд дарж үзнэ үү/ цацаж эхэлсэн нь түүнд хоёр жилийн хорих ял оноох шалтгаан болжээ.
-
2013 оны 6 сарын 17
Египетийн ерөнхийлөгч Мохамед Морси Сириэс албан ёсны харилцаагаа тасалж байгаа тухайгаа мэдээлжээ. Тэрээр Сирийн нийслэл Кайр хот дахь элчин сайдын яамаа хааж буйгаа мөн мэдэгдсэн байна.