
Москва дахь Ази төрхтэй залуусын дунд зарласан “Сайхан залуу”-гийн
тэмцээнд Казахстанаас оролцсон Арыстан Туйжанов түрүүлжээ. Энэ
тэмцээний талаар 24tsag.mn урьд нь мэдээлж оролцогчдын гэрэл зургийг
хүргэж байсан билээ. Уг тэмцээнд манай улсаас Н.Мөнхбаяр оролцсон бөгөөд
“Спорт залуу” номинацийг хүртсэн байна. Ингээд бусад оролцогчид ямар
ямар номинацид шалгарсныг харцгаая.
Москва дахь Ази төрхтэй залуусын дунд зарласан “Сайхан залуу”-гийн тэмцээнд Казахстанаас оролцсон Арыстан Туйжанов түрүүлжээ. Энэ тэмцээний талаар 24tsag.mn урьд нь мэдээлж оролцогчдын гэрэл зургийг хүргэж байсан билээ. Уг тэмцээнд манай улсаас Н.Мөнхбаяр оролцсон бөгөөд “Спорт залуу” номинацийг хүртсэн байна. Ингээд бусад оролцогчид ямар ямар номинацид шалгарсныг харцгаая. Дэд байрт Якутаас оролцсон Петр Говоров орсон бөгөөд “Загварлаг залуу” болсон байна. “Үндэсний номинаци”-ийг ОХУ-ын Алтайн хязгаараас оролцсон Равиль Лиров, “Зүтгэлтэй залуу”-гаар БНСУ-ын Владимр Пак шалгарчээ. ОХУ-ын Хакассаас оролцсон Андрей Литвиненко “Бүтээлч залуу”, ОХУ-ын Буриадын Дондог Цэрэндорж “Үзэгчдэд таалагдсан залуу”, Киргизийн Нурсултан Абдуллаев “Нөхөрсөг залуу”-гаар тус тус шалгарсан байна.
1. Петр Говоров,
2. Владимр Пак,
3. Дондог Цэрэндорж,
4. Нурсултан Абдуллаев
1. Андрей Кузнецов,
2. Н.Мөнхбаяр,
3. Андрей Литвиненко,
4. Равиль Лиров