УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдэл дээр улсын төсвийн урсгал зардлыг 25,3 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн байна. Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой гэж хараад байгаа. Гэтэл Сангийн сайд маань дургүйд хүчгүй гэдэг шиг бүх урсгал зардлыг хуулиар баталгаажуулчихсан гээд байна. Улсын төсөвт таналт хийхийг зоръё л доо. Итгэл үнэмшилтэйхэн шиг урсгал зардлаа танах дээр ажиллаад өгөөч гэж хүсмээр байна" гэв.